Улаанбаатар хотод цас орно
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -11…-16 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар -1…+4 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.
2025-03-26
Ихэнх нутгаар үүлшинэ
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж, хүчтэй шороон шуурга шуурна.
2025-03-25
Ойн салбарын шилдэг судалгаануудыг шалгаруулав
Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан “Оройн нахиа” эрдэм шинжилгээний 10 дахь удаагийн хурлыг энэ сарын 21-нд зохион байгууллаа. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь ойн чиглэлээр суралцаж буй оюутнуудад судалгааны арга зүй эзэмшүүлэх, тэдний ур чадварыг нэмэгдүүлэх гэнэ. Уг хуралд бакалавр, магистр, докторын түвшний 31 суралцагч илтгэлээ танилцуулсан байна.
2025-03-24
Нохой зээхэд ойртохгүй, халдахгүй байхыг анхааруулав
Нэгэн бүсгүй нохой зээхийг машинаар элдэн хөөж, гэрийнхээ гадна авчирч буй дүрс бичлэгээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээсэн. Ядарч туйлдсан эл амьтныг гэрийнхээ гадаа авчирсныхаа дараа ч тэрбээр сониучирхаж, ойроос бичлэг хийж байв. Тэгвэл амьтан судлаачид, учир мэдэх хүмүүс түүний эл үйлдлийг буруутган шүүмжиллээ.
2025-03-24
Ихэнх нутгаар үүлшинэ
Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +16…+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна
2025-03-24
Нийслэлд 16 хэмийн дулаан байна
Гуравдугаар сарын 21, 22-нд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-03-21
ЦУОШГ-ын даргаар Э.Баттулгыг томиллоо
Засгийн газрын шийдвэрийн дагуу Э.Баттулга Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүрэгт ажлаа хүлээн авлаа. Э.Баттулга нь газарзүйч мэргэжилтэй, төрийн албанд 23 жил, үүнээс удирдах албанд 19 жил ажилласан туршлагатай. Сүүлийн 5 жилд УИХ-ын Тамгын газрын дэд дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй.
2025-03-20
Ихэнх нутгаар дулаарна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2025-03-20
Энэ жилийн анхны бороо нийслэлд орлоо
Монгол орны зарим нутгаар уржигдраас эхлэн хур тунадас орж, цаг агаар муудан, цас болон шороогоор шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан
2025-03-12
Манзуширын амны 30 га талбайд ойн цэвэрлэгээ хийж байна
Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын амны хязгаарлалтын бүсийн 30 га талбайд ойн цэвэрлэгээ, нөхөн сэргээлт хийж байгаа талаар тухайн хэсгийг хариуцсан хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Иймд тус бүсэд зөвшөөрөлгүй зорчихгүй байх, модонд дарагдах эрсдэлээс сэргийлэхийг ууланд алхагч, аялагчдад анхааруулав.
2025-03-11