Цэцэрлэгийн цахим бүртгэлийг ирэх сарын 4-нд эхлүүлнэ
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг ирэх сарын 4-18-ныг дуустал “И-Монголиа” цахим системээр хүлээн авах юм байна. 2025-2026 он буюу ирэх хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд 278 290 хүүхдийг хамруулах хэрэгцээ үүссэний 135 582 нь хотын харьяатай байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв.
2025-07-23
Цэцэрлэгийн багачуудын эрүүл ахуй, хичээлийн хэрэгслийн жагсаалтыг шинэчилнэ
Жил бүрийн намар улсын цэцэрлэгүүд суралцагчдынхаа бэлтгэх зүйлсийн жагсаалтыг өөрсдийнхөө үзэмжээр гаргадаг гэхэд хилсдүүлсэн болохгүй. Эцэг, эхчүүдийн зэхдэг эрүүл ахуйн бараа сэлт, хичээлийн хэрэгслийн нэр, төрөл, тоо ширхэг харилцан адилгүй байдаг учраас үүнтэй холбоотой гомдол, санал ч байнга гарсаар ирсэн. Тэгвэл сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр шинэчлэгдэж буйтай холбоотойгоор цэцэрлэгийн хүүхдүүдийн ахуйн болон хичээлийн хэрэгслийн жагсаалтыг ирэх хичээлийн жилээс шинэчлэхээр болсныг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
2025-07-18
45 хоногийн дамжаагаар багш бэлтгэх журмыг шүүхээс түдгэлзүүллээ
Боловсролын сайдын гаргасан “45 хоногийн дамжаагаар багш бэлтгэх” журмын холбогдох зүйл, заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шүүх дөрвөн цаг хэлэлцээд сайдыннийтээр дагаж мөрдөх хэмжээний акт гаргахдаа хууль зөрчсөн гэж дүгнэжээ. Тодруулбал, шүүх дээрх журмын биелэлтийг дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлж, тус хугацаанд Боловсролын сайдыг алдаагаа засах, шинээр зөрчилгүй акт гаргахыг даалгасан байна.
2025-07-14
117 багш, ажилтанд олгох 2.6 тэрбум төгрөгийг сайдын багцаас гаргахаар болжээ
2025 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлгийн явцад Боловсролын сайдын багцаас, бүр тодруулбал, нийслэлийн Боловсролын газрын төсвөөс 2.6 тэрбум төгрөг танасан. Өөрөөр хэлбэл, энэ мөнгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцад шилжүүлсэн байна.
2025-07-13
Алслагдсан багуудад бага сургууль байгуулах эхлэлийг тавилаа
НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яамнаас гаргасан “Багийн бага сургууль” санаачилгыг “ХААН банк” ХК, “Монполимет” групп, “Номин холдинг” ХХК дэмжин 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар болжээ. Талууд энэ талаарх хамтын ажиллагааны баримт бичигт өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурсан байна. Үүний үр дүнд эхний ээлжид Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн алслагдсан таван багт 370 гаруй хүүхдийн багтаамжтай бага сургууль байгуулах нөхцөл бүрджээ.
2025-07-11
Багш мэргэжлийг зөвхөн эмэгтэйчүүдэд “өмчлүүлээгүй”
“Ээж шиг багш байгаасай” гэж хүүхдүүд ярьдаг хэрнээ “Аав шиг багштай бол сайхан аа” гэдэг үгийг тэр бүр хэлдэггүй. Учир юунд вэ гэвэл эрдмийн их өргөөг гийгүүлдэг нь эмэгтэй хүн байдаг. Багшийн талаар яриа өрнөх төдийд эмэгтэй хүн самбарын урд зогсож буй дүр зураг бидний нүдэнд зурайн тодордог. Үүний нэг шалтгаан бол эрэгтэй багшийн хомсдол.
2025-07-04
БЗС-гийн Ажлын албаны дарга О.Сийлэгмааг ажилтандаа халдсан хэрэгт шалгаж эхэлжээ
Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргаар ажиллаж буй О.Сийлэгмаа ажилтандаа гар хүрч, зодсон гэх гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тэрбээр Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Сав плаза” оффис дахь ажлын байрандаа БЗСгийн гадаад зээл хариуцсан мэргэжилтнээр ажилладаг Б.Оюундэлгэрийн биед халдсан аж.
2025-07-04
41 хүн хэл засалчаар суралцаж, дипломаа гардаж авлаа
Монголын хэл засалчдын “Өгүүлэхүйн чанад” холбооныхон Буриадын Боловсролын бодлогын хүрээлэнтэй хамтран дээд боловсролтой иргэдийг хэл засалч мэргэжлээр нэг жилийн хугацаанд мэргэшүүлэн сургаж буй юм. Өнгөрсөн гурван жилд уг сургалтад135 хүн хамрагдан, хэл засалчаар төгссөн бөгөөд тэдний 60 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа аж. Харин энэ удаа Улаанбаатар хот, Дархан-Уул, Увс, Дорнод аймгаас багш, эмч, сэргээн засалч мэргэжилтэй, нийт 41 хүн сурч, хэл засалчийн дипломоо гардан авчээ.
2025-07-03
“Илгээлтийн багш”-ийн тоо зургаагаар нэмэгдлээ
Дэлхийн 60 гаруй оронд салбартай “Teach for all” олон улсын холбооны албан ёсны гишүүн “Teach for Mongolia” байгууллагаас 2023-2025 онд хэрэгжүүлсэн “Илгээлтийн багш” хөтөлбөрийнхөө төгсөгчдийг элсүүлэх арга хэмжээг зохион байгуулж, зургаан хүнд батламж гардууллаа. “Илгээлтийн багш” хөтөлбөрийн энэ удаагийн элсэгчид хоёр жилийн хугацаанд боловсролын тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр дөрвөн аймгийн таван сумын сургуулийн 1200 гаруй хүүхдэд хүрч ажиллажээ.
2025-07-02
Өргөдөл гаргасан 645 хүүхдийн дүн, оноог нягтлахад зөрчил илрээгүй гэв
Улсын хэмжээнд 2025 оны элсэлтийн шалгалтыг өнгөрсөн сарын 18-21-нд буюу дөрөв хоногийн хугацаанд зохион байгуулсан билээ. Шалгалтад 43 318 хүүхэд бүртгүүлснээс 40 338 нь хамрагдсан юм. Энэ удаагийн элсэлтийн шалгалтын дасгалуудыг хичээлийн сэдвийн хүрээнд боловсруулаагүй, агуулга хүнд, хугацаандаа амжихааргүй байсан, тарааж өгсөн харандаа, баллуур нь шаардлага хангахгүй, шалгагч машин зөв уншсан, эсэх нь эргэлзээтэй гэх мэт гомдол ихээр гарсан.
2025-07-01
45 хоногийн сургалтын багш нарын 36 нь ажилд орж чадаагүй
Боловсролын салбарынхан багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтын үр дүнгийн талаар өнгөрсөн баасан гарагт хэлэлцэв. Боловсрол судлалын үндэсний хүрээлэнгээс 2024 оны арваннэгдүгээр сараас 2025 оны гуравдугаар сарын хооронд багшлах эрхийн гэрчилгээ олгох 45 хоногийн сургалтын хөтөлбөрийн эрхийг найман их, дээд сургуульд олгосон юм. Өөрөөр хэлбэл, МУБИС, МУИС, СУИС, СЭЗИС-ийн Боловсролын сургууль, “Олон улсын Улаанбаатар их сургууль”, “Отгонтэнгэр” их сургууль, “Их засаг” их сургууль, “Орхон” их сургууль сургалт зохион явуулах эрхтэй болсон ч зургаа нь багш бэлтгэсэн байна.
2025-06-30
“Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг тэгш, хүртээмжтэй олгоход хүндрэл учирсан”
Боловсролын зээлийн сангаас өнгөрсөн онд дотоодод суралцах 929 оюутанд хоёр тэрбум, гадаадад суралцах хоёр иргэнд 400 орчим сая төгрөгийн санхүүжилт олгосон талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэв. Тэрбээр хууль, журмын дагуу хүсэлт гаргасан хүмүүст сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд асуудал үүсэж буй талаар дурдсан юм.
2025-06-30
“Элсэлтийн шалгалтын даалгаврыг сургалтын үндсэн хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан”
Элсэлтийн шалгалт энэ сарын 18-21-нд болж өндөрлөлөө. Энэ жилийн элсэлтийн шалгалт тойрсон элдэв хардлага, шүүмжлэл нийгмийн сүлжээнд цөөнгүй тархсан. Тодруулбал, “шалгалтын материал хэт хүнд байсан”, “нээлттэй тавьсан бодлогоос огт оруулсангүй”, “сурах бичгийн агуулгаас зөрсөн”, “шалгуулагчдад өгсөн харандаа нь чанар муутай байсан”, “машин нь алдаатай уншлаа” гэх зэрэг олон шүүмжлэл гарсан. Эл асуудалтай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн холбогдох мэргэжилтнүүд өчигдөр мэдээлэл хийв.
2025-06-24
Элсэлтийн шалгалттай холбоотой элдэв хардлагад албан ёсны хариу өгсөнгүй
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 18-21-нд орон даяар болж өндөрлөлөө. Математик, англи хэл, нийгмийн ухаан зэрэг хамгийн олон хүүхэд өгдөг гол хичээлүүдийн шалгалтын даалгавар өмнөх жилүүдийнхээс хүнд байсан, сурагчдын огт мэдэхгүй, бэлдсэнээс өөр сэдэв, агуулга нэмэлтээр оруулж ирсэн, зарим тест, бодлогын хариу илт зөрсөн, алдаатай байсан зэрэг мэдээлэл энэ өдрүүдэд нийгмийн сүлжээнд тархаад байна. Элсэлтийн шалгалтын даалгаврыг олон жил боловсруулсан мэдлэг, туршлагатай хүмүүсийг салбарын сайд хуугаар нь сольж, Боловсролын үнэлгээний төвд бүтцийн шинэчлэл хийснээс ийм нөхцөл байдал үүссэн гэж хардах хүн ч цөөнгүй. Тэгвэл өчигдрийн байдлаар Боловсролын яам болон Боловсролын үнэлгээний төв зэрэг холбогдох байгууллагуудаас 2025 оны элсэлтийн шалгалттай холбоотой асуудлаар ямар нэг мэдээлэл өгөөгүй, байр суурь илэрхийлсэнгүй.
2025-06-23
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн стипендийг хугацаанд нь олгохгүй, оюутнуудыг зүдрээсэн хэвээр байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд гадаадад суралцагчдад амьжиргааны зардал буюу стипендийг нь цаг тухайд нь олгохгүй байгаагаас залуус санхүүгийн хүнд байдалд орж, хичээл сурлагадаа ч анхаарах сөхөөгүй болсон талаараа дахин мэдээллээ. Уг хөтөлбөрийн эхний шалгаруулалтад тэнцэн БНХАУ-ын Бээжин, Польшийн Радом, Британийн Бристол хотод суралцахаар очсон залуус 2023, 2024 онд мөн энэ асуудлаар манай сонинд хандсаны дагуу бид тухайн үед мэдээ, нийтлэл бэлтгэн хүргэж байв. Тэгвэл асуудал одоо ч цэгцрээгүй, залуус санхүүгийн болон сэтгэл зүйн хүнд дарамтад буй гэнэ.
2025-06-20
Ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах багш 18-аар нэмэгдэв
Боловсролын салбарт Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих төслийг 2022 оноос хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймаг болон нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын зорилтот 18 сургуулийн багш нарыг тусгай хэрэгцээт боловсролын багшаар сургажээ. Өөрөөр хэлбэл, дээрх сургуулийн Хүүхдийн хөгжлийн дэмжих танхимын багш нарыг МУБИС-ийн багш, тусгай хэрэгцээт боловсролын бакалаврын хөрвөх хөтөлбөрт нэг жилийн ху¬гацаанд хамруулан диплом гардуулсан байна.
2025-06-17