“Орон нутагт хүүхдийн сурч боловсрох эрх хамгийн их зөрчигддөг”
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос 2025 онд орон нутагт хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон хүний эрхийн төлөв байдлын талаарх нэгдсэн тайлангаа өчигдөр олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд тус байгууллага иргэдээс нийт 1344 гомдол хүлээн авсны 300 орчмыг нь орон нутгийн оршин суугчид ирүүлжээ. Өргөдөл, гомдлын дийлэнхийг шударга шүүхээр шүүлгэх болон хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал эзэлж байгаа бол хүүхдийн эрх, халамж үйлчилгээ, халдашгүй байдлын талаарх санал, хүсэлт ч багагүй хувийг бүрдүүлсэн аж.
2026-01-23
Нийслэлийн ЕБС-ийн ахлах ангийнханд энэ долоо хоног цахим хичээл орно
2025-2026 оны хичээлийн өвлийн амралт 2025 оны арванхоёрдугаар сарын 15-наас эхэлсэн. Өнөөдрөөс хөдөө, орон нутгийн сургуулийн сурагчдын хичээл эхэлж, нийслэлийн сурагчид ирэх Даваа гаригаас тахимаар хичээллэнэ. Тодруулбал, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын цахим долоо хоног өнөөдөр эхэлж байна.
2026-01-19
Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа
Боловсролын үндэсний зөвлөлийн энэ оны анхны хурлаар бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг гишүүдийн өгсөн санал, зөвлөмжийг тусган сайжруулж, батлахыг дэмжлээ. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хөтөлбөр нь олон улсын жишигт нийцсэн, нэгдсэн үзэл баримтлал, бүтэцтэй, түвшинхоорондын залгамж холбоог хангасан, технологиордамжуулан хэрэгжүүлэх боломжтой, хүүхдэд ээлтэй, уян хатан байх ёстой байдаг. Тэгвэл 2026-2027 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийг үүний дагуу боловсруулсан гэв.
2026-01-19
Бага ангийн цахим контентын агуулга, арга зүйг сайжруулж байна
Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сангийнхантай хамтран “Цахим аялал” нэртэй интерактив төсөл хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд “Бага ангийн цахим контентын агуулга, арга зүйг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн сургагч багш бэлтгэх” танхимын сургалтыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн бага боловсролын 271 багш, мэргэжилтнийг хамруулан энэ сарын 5-20-нд зохион байгуулж байна.
2026-01-13
Дотоод орчны аюулгүй байдлын шаардлагыг 142 сургууль хангасангүй
Боловсролын ерөнхий газрын даргын өнгөрсөн есдүгээр сард гаргасан тушаалын дагуу ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны гадаад, дотоод орчны аюулгүй байдалд үнэлгээ хийжээ. Эл тайлангынхаа заримаас өчигдөр танилцуулсан юм. Сургуулийн дотоод орчинд анги танхим, хонгил, ариун цэврийн өрөө, биеийн тамирын талбай, гал тогоо, номын сан зэргийг хамруулан авч үздэг аж. Эрсдэлийн үнэлгээг хийхдээ “Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын ерөнхий шаардлага” MNS 6782:2019 стандартыг мөрдлөг болгон, төрийн болон хувийн нийт 885 сургуулийн 83.7 хувийг буюу 741-ийг нь хамруулсан байна.
2026-01-06
П.Наранбаяр: Ирэх даваа гарагаас эхлээд 1-5 дугаар ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ
Томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын амралтын хугацааг наашлуулах асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр, "Нийслэлд ханиад томууны дэгдэлт их байгаатай холбоотойогоор ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлээд 1-5 дугаар ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ. Арванхоёрдугаар сарын 15-наас амралт эхэлнэ. Харин 6-9 дүгээр анги, үүний дараагийн долоо хоногоос нь цахимд шилжинэ. 16-18 насныхан буюу ахлах сургуулийн сурагчдын дунд ханиадны тархалт бага байгаа учраас тэд танхимаар хичээллэнэ.
2025-11-27
Донтолтоос сэргийлэх сургалтыг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан олгоно
Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд дагаж мөрдөж буй. Эл хуулийн 14.4-т бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт дараах агуулгыг заавал тусгаж, боловсролын сургалтын байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүй хэрэгжүүлнэ гэж заасан. Тухайлбал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах, аюулгүй амьдрах арга ухаан, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, түүний хор уршиг, дэлгэцийн донгоос сэргийлэх зэрэг хэд хэдэн агуулгыг заавал тусгах ёстой.
2025-11-26
П.Наранбаяр: Шаардлагатай үед хэсэгчилсэн байдлаар хичээлийг цахимд шилжүүлнэ
Боловсролын сайд П.Наранбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бид ханиад томууны дэгдэлтийг тооцож, улирлын бүтцийг хийсэн. Өнгөрсөн жил энэ бүтцийнхээ дагуу сургууль амарч, ямар нэгэн байдлаар цахим хэлбэрт шилжилгүйгээр танхимаар хичээлсэн. Энэ бол сүүлийн 10 жил байгаагүй үзүүлэлт гэж хэлж болно. Тэгэхээр бид энэ жил хэсэгчилсэн байдлаар зохицуулах боломжтой гэж үзэж, судалгаа хийж байна.
2025-11-25
Сурагчид ирэх сарын 15-наас амарна
Нийслэлийн сургуулиудын бага ангийн сурагчид 12 дугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 26 хүртэл амарна. Харин дунд анги 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас хичээл нь орно. Ахлах ангийн сурагчид 12 дугаар сарын 22-ноос амарна. Амралтын сүүлийн долоо хоногт нь цахимаар хичээллэх аж.
2025-11-20
Орон нутгийн сургуулиудад “Pearson” хөтөлбөрийн талаар дэмжлэг үзүүлэв
Манай улс 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургалтын агуулгад англи хэлний “Pearson”, математикийн “Eduten” гэх хоёр шинэ хөтөлбөрийг нэвтрүүлсэн билээ. Одоогоор “Pearson” хөтөлбөрийг нийт 679 сургуулийн 3-8 дугаар ангид хэрэгжүүлж байна. Тэгвэл уг хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах ажлыг Дорноговь аймгаас эхлүүлснийг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
2025-11-20
Сурагчдыг утга зохиолын ертөнцөөр аялуулж байна
Соёл, урлагийн газраас “Монгол бахархал” бүтээлч сарын аян зарласан бөгөөд үүний хүрээнд улс орон даяар соёл, урлаг, спорт, боловсролын чиглэлээр олон талт арга хэмжээнүүд зохион байгуулж буй билээ. Тухайлбал, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, академич Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулан Дархан-Уул аймагт “Эрдэмтэн зохиолч Бямбын Ринчений түүхэн романууд ба түүний роман туурвилд оруулсан хувь нэмэр” лекцийг хүүхэд, залууст толилуулж, түүний намтар, уран бүтээлийг сурталчилсан байна.
2025-11-11
Дэлхийн шилдэг их сургуулиудаас 50 хувийн тэтгэлэг авсан ч БЗС-гийн шалгуурт тэнцээгүй гэв
Боловсролын зээлийн сангийн (БЗС) сонгон шалгаруулалт нээлттэй бус, тус сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа нь үүрэгт ажилдаа тэнцэх¬гүй хэмээн зарим иргэн өчигдөр мэдээлэл хийв. Тодруулбал, О.Сийлэгмааг Хүний эрхийн үндэсний комисс болон Боловсрол, шинжлэх ухааны яамны Ёс зүйн дэд хороо зэрэг долоон байгууллагаас хууль зөрчсөн хэмээн үзсэн ч өөрөө үл зөвшөөрч, үүрэгт ажлаа гүйцэтгэж байгааг иргэд эсэргүүцэж байна гэж тэд хэллээ.
2025-11-11
З.Цогтгэрэл: 24 цагийн дараа албан ёсоор сургалт хүмүүжлийн ажил эхэлнэ
Багш нарын Үйлдвэрчний эвлэл хэлэлцээрт хүрч, ажил хаялтаа зогсоох болсон талаараа мэдээлэл өгч байна. Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл "Багш нарын цалинг нэмэх асуудлаар хэлэлцээрт хүрлээ. Тодорхой хэлбэл, Бидний хэлэлцээрийг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд албан ёсоор бүртгүүлсэн. Ингэснээр 24 цагийн дараагаас албан ёсоор сургалт хүмүүжийн ажил эхэлнэ" гэв.
2025-11-03