Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн стипендийг хугацаанд нь олгохгүй, оюутнуудыг зүдрээсэн хэвээр байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд гадаадад суралцагчдад амьжиргааны зардал буюу стипендийг нь цаг тухайд нь олгохгүй байгаагаас залуус санхүүгийн хүнд байдалд орж, хичээл сурлагадаа ч анхаарах сөхөөгүй болсон талаараа дахин мэдээллээ. Уг хөтөлбөрийн эхний шалгаруулалтад тэнцэн БНХАУ-ын Бээжин, Польшийн Радом, Британийн Бристол хотод суралцахаар очсон залуус 2023, 2024 онд мөн энэ асуудлаар манай сонинд хандсаны дагуу бид тухайн үед мэдээ, нийтлэл бэлтгэн хүргэж байв. Тэгвэл асуудал одоо ч цэгцрээгүй, залуус санхүүгийн болон сэтгэл зүйн хүнд дарамтад буй гэнэ.
2025-06-20

Ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах багш 18-аар нэмэгдэв

Боловсролын салбарт Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих төслийг 2022 оноос хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймаг болон нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын зорилтот 18 сургуулийн багш нарыг тусгай хэрэгцээт боловсролын багшаар сургажээ. Өөрөөр хэлбэл, дээрх сургуулийн Хүүхдийн хөгжлийн дэмжих танхимын багш нарыг МУБИС-ийн багш, тусгай хэрэгцээт боловсролын бакалаврын хөрвөх хөтөлбөрт нэг жилийн ху¬гацаанд хамруулан диплом гардуулсан байна.
2025-06-17

Англи хэлний багш нарыг мэргэшүүлэх төвийг нээв

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Элчин сайдын яам, МУИС болон олон улсын байгууллагынхан хамтран англи хэлний мэргэшлийн төвийг албан ёсоор нээжээ.
2025-06-16

ЭЕШ энэ лхагва гарагт эхэлнэ

Элсэлтийн шалгалт нь их, дээд сургуульд элсэхийг хүссэн сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх чухал шалгуур юм.  Элсэлтийн шалгалтыг Боловсролын үнэлгээний төв зохион байгуулдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид хамрагдана.
2025-06-16

Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлт 81 хувиар өсөв

Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлт 81 хувиар өсөв
2025-06-11

Багшийн хөнгөлөлтийн картыг хэрэглээнд нэвтрүүлнэ

Боловсролын яамныхан багшийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор хөнгөлөлтийн картыг хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон. Үүний хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөрийн талаар өчигдөр мэдээлэл өглөө. Тэрбээр “Ерөнхий боловсролын сургуульд ажилладаг бүх хүн худалдаа, үйлчилгээний газраар үйлчлүүлсэн тохиолдолд хөнгөлөлт эдэлдэг системийг нэвтрүүлнэ. Бид энэ системийг нэвтрүүлэхээр аж ахуйн нэгж, арилжааны банкууд болон бусад салбарын төлөөлөлтэй ярилцсан.
2025-06-10

ЭЕШ зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана
2025-06-04

Л.ЭНХ-АМГАЛАН: Хүүхэд бүр цэцэрлэгтэй, сургуультай, зуслантай, ордонтой байх ёстой

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа.
2025-06-03

Төгсөлтийн баярыг сурч мэдсэнээ тайлагнах арга хэмжээ болгох чиглэл өгчээ

Төгсөлтийн баярыг сурч мэдсэнээ тайлагнах арга хэмжээ болгох чиглэл өгчээ
2025-05-29

Хараа, сонсголын бэрхшээлтэй оюутанд зориулсан тэмдэглэл хөтлөгчийн үйлчилгээ нэвтрүүлэв

Хараа, сонсголын бэрхшээлтэй оюутанд зориулсан тэмдэглэл хөтлөгчийн үйлчилгээ нэвтрүүлэв
2025-05-29

МУСГЗ Ц.Балдоржийн нэрэмжит 88 дугаар дунд сургууль эрдмийн баяраа тэмдэглэв

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн нэрэмжит Нийслэлийн Ерөнхий боловсролын 88 дугаар дунд сургууль эрдэмийн баяраа тэмдэглэв.
2025-05-26

Манай улсын их, дээд сургуулийн дипломыг БНХАУ хүлээн зөвшөөрлөө

БНХАУ-аас манай оронд суралцаж буй оюутнуудын боловсролын чанар, сургалтын нөхцөлийн талаар тус улсын Боловсролын солилцооны үйлчилгээний төв (CSCSE) өнгөрсөн онд шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнд үндэслэн дээрх төвөөс Монгол Улсын их, дээд найман сургуулийн сургалтын чанар сайжирсан буюу “хэвийн” ангилалд багтааснаа өнгөрсөн долоо хоногт албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, нэр бүхий их, дээд сургуулиудын дипломыг Хятадын тал албан ёсоор хүлээн зөвшөөрч, оюутнууд нь өөрийн улсад боловсролын зэргээүнэлүүлэхэд асуудалгүй болж буй юм.
2025-05-26

Хүний эрхийн сурах бичиг, гарын авлагыг боловсролд нэвтрүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулиудад “Хүний эрхийн боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, гарын авлага боловсруулахаар болжээ. Үүний хүрээнд ажлын хэсэг байгуулж, анхны хурлаа хийсэн байна.
2025-05-24

Азийн шилдэг 10 сургуулийн тав нь Хятадынх

Азийн шилдэг 10 сургуулийн тав нь Хятадын
2025-05-20

17 жилийн “настай” сурах бичгийн стандартыг шинэчилнэ

17 жилийн “настай” сурах бичгийн стандартыг шинэчилнэ
2025-05-20

Сурагчдын дунд интерактив оюуны шоу тэмцээн зохиов

Улаанбаатар дахь Русский дом-д “Ялалтын тавдугаар сар” болон “БиблиоНочь- 2025” дурсгалын, соёл, эв нэгдлийн онцгой нэгэн баярыг зохион байгууллаа.
2025-05-20

Сүлжээ гацаж, үнэлгээний шалгалт үлгэр болов

Ерөнхий боловсролын сургуулийн болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтыг өнгөрсөн даваа гаргаас эхлүүлсэн. Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх уг шалгалтад ерөнхий боловсролын 700 гаруй сургуулийн 850 мянга орчим сурагч оролцож, 30 мянган багшийн “хувь заяа”-г шийдэх юм. Өөрөөр хэлбэл, түүврийн аргаар сонгогдсон сурагчдын үнэлгээгээрнь багш нарын ажлын үр дүнг тооцно. Үүнийг бодит үнэлгээ болж чаддаггүй, хэт өрөөсгөл хэмээн багш нар шүүмжилдэг ч Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төвийнхөн заавал авах ёстой хэмээн улайрч, хүчээр шахуу зохион байгуулдаг билээ. 
2025-05-15

Тайландын гүнжийн нэрэмжит шагналыг  монгол багш анх удаа хүртэх нь

Тайландын гүнжийн нэрэмжит шагналыг монгол багш анх удаа хүртэх нь
2025-05-14