Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

Улсын хил зөрчсөн хятад эрд ял оноож, вьетнам иргэнийг шүүхэд шилжүүллээ

Мөн Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүү­ гийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын иргэн Ван Лайд холбогдох хэргийг хэлэлцлээ. Тэрбээр өнгөрсөн зун ОХУ-ын талаас хил зөрчин орж ирснийг тус аймаг дахь хилийн цэргийн ангийн алба хаагчид саатуулсан аж. Түүнд дээрх зүйл заалтын дагуу прокурор яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, долоон сарын хугацаагаар хорих ял шийтгэлээ.
2026-02-16

“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин Тамсаг” ХХК-д холбогдох хэргийг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэлээ. Тэдний гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж Дээд шүүхийн шүүгч нар үзээд шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзлаа.
2026-02-13

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурлыг ирэх сарын 23 хүртэл завсарлууллаа 

УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
2026-02-12

ГБХЗХГ-ын дарга асан Г.Батдоржийн хэргийг шүүхэд шилжүүлээд байна

“Ковид-19” цар тахлын жилүүдэд манай төрийн эрх бүхий албан тушаалуудад ямар ч сонгон шал­га­руу­лалтгүйгээр хүмүүс томилж, тэдний зарим нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж байсан нь бий. Ийм нэг албан тушаалтны хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, Нийс­лэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйл­дэн шүүхэд шилжүүллээ.
2026-02-12

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн давж заалдах шүүх хурлыг хойшлууллаа

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 42 хүн, гурван аж ахуйн нэгжид холбогдох хэргийг хэлэлцэхээр товлоод байв. Гэвч анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн захирал Г.Батдорж болон Хөгжлийн банкны Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан Г.Одонтуул нарын өмгөөлөгч Б.Баатарсайхан, “Газимпорт” ХХК-ийн П.Мягмардоржийн өмгөөлөгч Д.Батсүх нар өмнөх шүүх хурал дуусаагүй, үргэлжилж байгаа учраас энэ хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан юм.
2026-02-11

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн бямба гарагт хойш­­­луулшгүй ажиллагааны хүрээнд албан өрөө, гэрт нь нэгжлэг хийв. Улмаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэм­жээ авчээ.
2026-02-11

“Шинжиан шинфа” XXK-ийн Сүн Гуачен бусдад залилуулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгожээ

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн хамаарал бүхий аж ахуйн нэгж БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Шинжиан шинфа" компанийн хөрөнгийг завшсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгсэлд гарах болсон. Үүнтэй холбоотойгоор Б.Пунсалмаа "Манай компанийн оролцоотойгоор Монгол Улсад 840 км зам тавигдсан нь үнэн.
2026-02-10

УИХ-ын гишүүн П.Сайнзориг бусдад халдсан гэх хэрэгт шинжээч дүгнэлтээ гаргахыг хүлээж байна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хо­рооны нутаг, “Шангрила” зочид буудлын B1 дав­­­­­харт байрлах цэнгээний газарт согтуудаа бусдад халдсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Зарим цахим мэдээллийн хэрэг­­сэлд бичсэнээр П.Сайнзориг нь “Херо энтертайнмент”-ийн хэсэг хүнтэй хамт явж байгаад ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван зэрэг залуустай тааралдаж, маргалджээ
2026-02-09

Стандартын бус хашаанаас болж буга эрсэдсэн тул “Эй жи жи эс” компанийн газар эзэмших эрхийг цуцалжээ

Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг, Богд хан уулын дархан цаазат га­зар, Нүхтийн аманд буга төмөр хашаанд сүл­бүүлэн үхсэн тохиолдол өнгөрсөн долоо хо­ногт гар­сан. Үүнтэй холбогдуулан Бай­­ галь ор­чин, уур амьс­галын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-­наас үүс­сэн нөхцөл байдал, авч хэ­рэг­жүүлж буй арга хэмжээний та­­ лаар өчиг­дөр мэ­дээ­лэл өглөө.
2026-02-04

Д.Тогтохсүрэнг хятадуудаас онц их хэмжээний хахууль авсан хэрэгт нэмж шалгаж байна

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан, өдгөө “Эрдэнэс крити­кал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнг яллаг­даг­чаар тооцон 30 хоногийн хугацаанд цагдан хориод байна. Түүнийг Эрүү­гийн хуу­лийн 22.1-3 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бү­­рэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хо­хи­­ рол уч­руулсан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нут­гийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой ком­­ пани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн”, 22.10-1-ийн нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөн­гөж­­ сөн гэх заалтын дагуу яллагдагчаар тооцон мөрдөн шалгах ажилла­гаа явуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
2026-02-04

ШҮҮХ: Ц.Санжаачойпэл Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт зорчих эрх хязгаарлах шийтгэл оногдууллаа

Бусдын биед хүнд гэмтэл учруулсан Ц.Санжаачойпэл, "Говь" ХК-ийн захирал Б.Амарсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болж шийдвэрээ танилцууллаа.
2026-01-29

МХЕГ-т ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан үндэслэлээр хоёр албан тушаалтныг саатуулав

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч А.Бямбадорж, “Хүннү хотын хөгжлийн корпорац”-ын инженер Б.Мөнхсайхан нарын гэр, албан өрөөнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн мягмар гарагт нэгжлэг хийлээ. Улмаар хойшлуулшгүй ажиллагааны хү­ рээнд дээрх хоёр хүнийг 48 цагийн хугацаанд албадан саатуулаад байна.
2026-01-29

Х.Булгантуяагийн хилээр гарах эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, хууль тогтоох дээд байгууллагын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баасандорж нарт холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт үргэлжлүүлэн шалгаж буй билээ. Тэднийг яллагдагчаар татах тогтоол прокурорын байгууллагаа баталсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Гэвч Х.Булгантуяа уг тогтоолтой танилцахгүй нэлээд удаж байж гарын үсэг зурсан аж.
2026-01-29

Хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял шийтгэв

16 настай охиныг хөнөөн цогцсыг нь чемоданд хийж нуухыг завдсан болон 32 настай эмч бүсгүйн амийг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хоёр өдөр хэлэлцээд шийтгэх болон цагаатгах тогтоол гаргалаа. Энэ хоёр өдрийн шүүх хурлаар 14 хавтас 3500 гаруй хуудас баримт, түүнд хавсаргасан нотлох баримтыг шүүгдэгч, хохирогч талын өмгөөлөгч нар, прокурорууд шинжлэн судалж мэтгэлцсэн юм. Уг нотлох баримтуудын нэг хэсэг болох 14 минут үргэлжилсэн дуу, дүрсний бичлэгийг сонсгох үеэр 16 настай хохирогч охины ээж цочирдсоноос болж бие муудсан аж. Энэ бүхний эцэст Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир, Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нар зөвлөлдөөд Э.Ган-Эрдэнэ, Э.НоминЭрдэнэ, Х.Энхсайхан нарын үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа.
2026-01-26

Алтны уурхайн эзэмшигчдээс хахууль авсан хэмээн ЭХЯ-ны албан тушаалтнуудыг албадан саатуулав

“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХКийн захирал Д.Бямбасүрэн, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбек нарыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. АТГ-аас мэдээлж буйгаар дээрх хүмүүст 2023 оны зургаадугаар сард хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд холбогдогчдыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаад буй аж.
2026-01-26

ШҮҮХ: Ц.Дагвадоржид бүх НАСААР НЬ ХОРИХ ЯЛ оноолоо

16, 32 настай хоёр хүнийг хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг гараад хоёр жил өнгөрч байна. Хэрэг үйлдсэн, хамтран оролцсон байж болзошгүй этгээдүүдийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, өнөөдөр /2026.01.23/ шийдвэрээ танилцууллаа. 
2026-01-23

16 болон 32 настай эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж хохирогчийн төлөөлөгчийг оролцуулахыг хүсжээ

16 настай охиныг хөнөөн цогцсыг нь чемоданд хийж нуухыг завдсан болон 32 настай эмч бүсгүйн амийг бүрэлгэсэн Ц.Дагвадорж, түүнтэй хамжсан хэрэгт холбогдсон Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, насанд хүрээгүй охиныг зуучилсан Х.Энхсайхан нарын гэм буруутай, эсэхийг дэнслэх хурал өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгино­хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэллээ.
2026-01-23

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхэд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр гэр бүлийн харилцаатай хүнээ зодож, харгис хэрцгий хандсан, хүүхдүүддээ мөн тийм байдлаар зовоосон, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй мөртлөө бусдын тээврийн хэрэгсэлд байршил тогтоох төхөөрөмж байршуулж мөрдөн мөшгөсөн хэрэгт буруутгагдаж буй.
2026-01-20