Караокег технологийн ололт хэмээн IEEE үнэлэв
Технологийн ололт, дэвшлийг сурталчилж, алдаршуулах зорилготой АНУ-ын цахилгаан ба электроникийн инженерүүдийн хүрээлэн (IEEE) нэрэмжит шагналаа караокег анх санаачилсан Япон гэр бүлд гардуулжээ. Тодруулбал, Япон Улсын иргэн Шигэйчи Нэгиши 1967 онд микрофон, кассет тоглуулагч, төлбөрийн хайрцаг зэргийг агуулсан 30 сантиметр хэмжээтэй шоо дөрвөлжин хайрцаг бүтээсэн нь өнөөгийн караоке аж.
2025-06-21
Нислэгтэй аяллын үнэ 330 мянган төгрөгөөс эхэлж байна
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжинболдогт байрлах “Нислэг” төв гадаад, дотоодын жуулчдад зориулан төвийн бүс дэх гурван маршрутад аяллын нислэг үйлдэж эхэлжээ. Тодруулбал, тус төв Улаанбаатар хот болон Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Бурхан Халдун уултай танилцах аяллыг жуулчдад санал болгож байна.
2025-06-21
Хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгуудыг “Сэлбэ” рүү нүүлгэн шилжүүллээ
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн өргөтгөлийн барилгын хэсэгт иж бүрэн засвар хийж буйтай холбоотой¬гоор хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгуудыг энэ сарын 6-наас эхлэн “Сэлбэ” эмнэлэгт шилжүүлжээ. Тодруулбал, хими болон хөнгөвчлөх эмчилгээний тасагт хэвтэн эмчлүү¬лэх шаардлагатай иргэдийг Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болох “Сэлбэ”-д нүүлгэн шилжүүлж, тусламж, үйлчилгээ үзүүлж буй аж.
2025-06-21
Н.Тавинбэх: ДЦС-3-ын засварын ажилд урьдчилсан байдлаар 16 тэрбум шаардлагатай
Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Эрчим хүчний салбар үнэ тарифаас бол маш алдагдалтай ажиллаж байгаа. Тогны үнэ нэмсэн боловч ашиг олох, хөрөнгө оруулалт хийх хэмжээний нэмээгүй. Зөвхөн өртгөө нөхөх хэмжээнд нэмсэн. Саяны ДЦС-3-т гарсан гэмтлийн улмаас их хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Иймд засгийн газраас санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх ёстой. Ингэж чадвал богино хугацаанд хэвийн горимд орон нөхцөл бүрдэнэ.
2025-06-20
Дэлхийн цаг уурын байгууллага байнгын ажиглалтын 20 станцыг албан ёсоор бүртгэжээ
Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) олон улсын хэмжээнд прогноз, судалгаа хийхэд ашигладаг байнгын ажиглалтын 20 станцыг албан ёсоор бүртгэж, хяналтын сүлжээгээ өргөтгөснөө мэдээлэв. Ингэснээр уур амьсгал, агаарын температурын өөрчлөлт, хур тунадасны хэлбэлзэл, гидрологи, далайн усны түвшин, ган, зуд зэрэг байгалийн гамшигт, эрсдэлт үзэгдлийн давтамжийг урт хугацаанд, тасралтгүй, өндөр нарийвчлалтайгаар хэмжиж, Дэлхийн цаг уурын байгууллагын системд нийлүүлдэг томоохон станцын тоо 475 болсон гэнэ.
2025-06-20
“Рио тинто” 138.75 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор боллоо
Уул уурхайн томоохон компани “Рио тинто” нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюутолгойн далд уурхайн төслийн зардал, хугацаа хойшилсонтой холбоотой мэдээллийг нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдаж, АНУ-ын хөрөнгө оруулагчдад 138.75 сая ам.долларын нөхөн төлбөр олгох тохиролцоонд хүрсэн талаар “Ройтерс” агентлаг энэ сарын 19-нд мэдээллээ.
2025-06-20
АХБ хамгийн өндөр дүнтэй төгрөгийн бонд гаргаж, сүүний үйлдвэрлэлийг дэмжинэ
Азийн хөгжлийн банк энэ оны хоёр дахь төгрөгийн бондоо гаргаж, 55.8 тэрбумыг татан төвлөрүүлжээ. Зургаан жилийн хугацаатай тус бонд нь 10.3 хувийн тогтмол хүүтэй бөгөөд 2020 онд АХБ-наас гаргасан “Номад”-аас хойших хамгийн өндөр дүнтэй төгрөгийн бонд болж буйгаараа онцлог. Энэхүү хөрөнгийг Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой төсөлд зарцуулах юм байна.
2025-06-20
АНУ оюутны виз хүсэгчийн нийгмийн сүлжээг хянаж, шалгана
АНУ-ын Төрийн департаментаас гадаад оюутны болон боловсролын бусад визийн хүсэлтийг хүлээн авахад ашиглах шинэ журам боловсруулжээ. Тодруулбал, виз хүсэг¬ чид хувийн сошиал хэрэглээ, өгөгдлийн сан дахь мэдээллүүдээ тус улсын Элчин сайдын яамны консулын газрын ажилтанд шалгуулах үүрэгтэй болсон аж. Ингэхдээ тэдний нийгмийн сүлжээнд хуваалцсан мэдээлэл, илэрхийлсэн байр суурь дунд АНУ-ын ард иргэд, соёл, засаг захиргаа, төрийн байгууллагад дайсагнасан шинж байгаа, эсэхийг нягтлах гэнэ.
2025-06-20
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн стипендийг хугацаанд нь олгохгүй, оюутнуудыг зүдрээсэн хэвээр байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд гадаадад суралцагчдад амьжиргааны зардал буюу стипендийг нь цаг тухайд нь олгохгүй байгаагаас залуус санхүүгийн хүнд байдалд орж, хичээл сурлагадаа ч анхаарах сөхөөгүй болсон талаараа дахин мэдээллээ. Уг хөтөлбөрийн эхний шалгаруулалтад тэнцэн БНХАУ-ын Бээжин, Польшийн Радом, Британийн Бристол хотод суралцахаар очсон залуус 2023, 2024 онд мөн энэ асуудлаар манай сонинд хандсаны дагуу бид тухайн үед мэдээ, нийтлэл бэлтгэн хүргэж байв. Тэгвэл асуудал одоо ч цэгцрээгүй, залуус санхүүгийн болон сэтгэл зүйн хүнд дарамтад буй гэнэ.
2025-06-20
Чацарганын тос, ингэний сүүний стандартыг олон улсын түвшинд нийцүүлэх нь
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Кодексын үндэсний зөвлөлийн хурлыг зохион байгуулсан. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх хүрээнд кодексын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцэв. Тодруулбал, чацарганын тос, ингэний сүүний стандартыг анх удаа олон улсын түвшинд нийцүүлэн батлуулах хүрээнд төсөл боловсруулж, холбогдох судалгаа, шинжилгээг хийж байгаа талаар танилцуулжээ.
2025-06-20