Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна

Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
2025-12-26

49 дүгээр сургууль цахилгааны хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр бүрэн шийджээ

Манай улс нар, салхинаас цахилгаан эрчим хүч хуримтлуулж, ойр зуурын хэрэглээгээ хангах бүрэн боломжтой. Сүүлийн жилүүдэд ялангуяа нийслэлийн айл өрх, албан байгууллагууд сэргээгдэх эрчим хүч ихээр ашиглах болсон. Тэгвэл ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийнхан цахилгааны хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн нийслэлийн анхны жишиг ногоон сургууль болсныг өчигдөр мэдээллээ. Чингэлтэй дүүрэгт байрлах тус сургуулийнхан дээвэр дээрээ 72 ширхэг хавтан суурилуулж, нарнаас эрчим хүч хураан авч байгаа аж.
2025-12-26

Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авчээ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүдийн сенсор төхөөрөмжийг төрөөс даадаг болох зорилго биелж, энэ ондоо багтаан хүлээлгэн өгч байгаадаа туйлын баяртай байна. Амь насны асуудал өдөр бүр цаг тутамд тулгардаг эдгээр хүүхдүүд өдөрт 10, жилдээ 3000 удаа хурууны өндгөө хатгаж сахар хэмждэг байсан. Олон удаа хатгуулсаар захын мэдрэлийн эсүүд гэмтэж, хурууны өндөг нь мэдээгүй болдог. Тиймээс хуруугаа хатгахгүйгээр сахарын үзүүлэлтээ хянах хялбар төхөөрөмжтэй болголоо. Цаашид насанд хүрэгчдийн сенсорын асуудлыг шийдвэрлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
2025-12-26

Хөгжлийн банкны удирдах албан тушаалтан, ажилтны тоог 40-70 хувиар цөөлнө

Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр Хөгжлийн банкны засаглалыг сайжруулах, чанаргүй зээлийн хэмжээг бууруулах, тусгай активын удирдлагыг боловсронгуй болгох, ил тод байдал болон хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулж байгааг ЭЗХЯ-наас мэдээллээ. Үүний хүрээнд Хөгжлийн банкны ТУЗ ху­ралдан, бүтцийн өөрчлөлтийг хэлэлцжээ.
2025-12-26

Баярлаж, хөлчүүрхсэн залуус гэмтэж, осгосны улмаас ГССҮТ-д олноороо ирж байна

-Таны рентген зургаас харахад яс хугараагүй байна. Өвдөгний зөөлөн эд, холбоос гэмтжээ. 68 настай хүний өвдөг гэхэд сайн байна шүү. Харьяа дүүргийнхээ эмнэлэгт физик эмчилгээ хийлгэж болно. Өвдөгний шулуун бэхэлгээ авч зүүгээд, гэртээ 14 хоног хэвтрийн дэглэм сахь, өвчин намдаах эм, түрхэх тос, кальци бичиж өгье. За тэгээд зүгээр суухгүй, гэрийн ажил хийгээд байв, хэвтэнэ шүү” гэж анхааруулангаа “Ээжийнхээ хашааны цасыг цэвэрлэж өг л дөө” гэж дагуулж явсан хүүг нь зэмлээд амжив.
2025-12-26

“Гацуурт”-ын Л.Чинбатаас төр газраа буцааж авсан уу

Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга асан Ш.Насандулам, газрын даамлаар ажиллаж байсан Г.Мэргэнбаатар нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны арваннэгдүгээр сард шалгаж дуусан, прокурорын хяналтад шилжүүлж байв. Түүнээс хойш уг хэрэг хэрхсэн нь тодорхойгүй хоёр жил болсны эцэст Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэд эрх бүхий албан тушаал хашиж байхдаа Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын үүсгэн байгуулсан “Гацуурт” ХХК-д давуу байдал олгож их хэмжээний газар олгосон хэрэгт холбогдсон юм.
2025-12-26

Мал эмнэлгийн үйлчилгээний 20.1 тэрбум төгрөгийг олгоогүй гэв

Монголын үндэсний мал эмнэлгийн холбооноос орон нутгийн мал эмнэлгийн үйлчил­гээний хөлс болох 20.1 тэрбум төгрөгийг олг­оогүй тул Сангийн яаманд шаардлага хүргүүлж буй талаараа өчигдөр мэдээллээ. Тус холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг “Улсын хэмжээнд энэ онд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилласан 1000 гаруй анхан шатны нэгж, байгууллага үйлчилгээний хөлсөө авч чадаагүй.
2025-12-26

“Төв миг”, “Хилчин” багийнхан лигийн тоглолтыг тэргүүлж эхлэв

Монголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт үргэлжилж байна. III тойргийн 16 дахь тоглолтыг Дархан-Уул аймгийн “Darkhan united” ордонд гурван өдөр зохион байгуулсан юм. Аялан тоглолтын хүрээнд  дөрвөн тоглолт өрнүүлснээс эмэгтэйчүүдийн багаас “Дархан могулс”-ын тамирчин Х.Нэргүй 37 оноо авч шилдгээр тодорлоо. Тус багийнхан нутгийн талбайдаа дараалан ялалт байгуулж, хүснэгтийн VI байр луу дэвшив. “Минтонетт говь” багийнхан “Хөвсгөл seven stars”-тай тоглоход 23 оноогоор легионер Оноүэ Мизүхо шилдэг тоглогчоор тодорсон. Энэ удаа “Минтонетт говь”-ийнхон чухал хожлыг өөрийн талд эргүүлж, хүснэгтийн эхний таваас дөрөвт бичигдэж эхэллээ.
2025-12-25

УГТЭ-ийнхэн мэдрэлийн мэс заслын дэвшилтэт таван арга нэвтрүүллээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн­хэн энэ онд мэдрэлийн мэс заслын эмчилгээнд таван төрлийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, гадаад руу чиглэсэн урсгалыг үлэмж багасгасан талаараа өчигдөр мэдээллээ. Тус эмнэлэгт өнөө жил тархи, нугасны нээлттэй 1908 мэс засал хийсний 346 нь хортой болон хоргүй хавдрынх аж. Үүний 104 нь хүндрэлтэй, тархи, нугасны гү­­­ний байрлалтай хавдрын мэс засал гэнэ. 
2025-12-25

Лецензтэй 1772 компанийн 500 орчим нь улс төр бизнесийн хамааралтай байна

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ЛИЦЕНЗИЙН ТООЛЛОГЫН ХҮРЭЭНД УЛС ТӨРЧДИЙН ХАМААРЛЫГ ТОДОРХОЙЛОХ АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ САНУУЛЛАА
2025-12-25

Ж.Чинбүрэн: Хяналтаас алдагдсан гэх ДОХ-той 12 иргэнийг илрүүлэх ажлын хэсэг байгуулна

ДОХ-ын халдвартай 12 иргэн эмнэлгийн хяналтаас гарсан. Засгийн газраар уг асуудлыг оруулж, Хууль зүй дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ, Эрүүл мэндийн яамтай хамтарсан ажлын хэсэг гаргаж эдгээр иргэдийг илрүүлэх ажил эхэлсэн. Тархалтаас сэргийлэх үүднээс олж, тогтоох чухал байна. ДОХ-ын шинж тэмдэг илэрсэн иргэдийн нууцлалыг сайтар хамгаална" гэх мэдээллийг өглөө.
2025-12-25

Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын зах зээлд 2026 оны 02 дугаар сараас эхлэн үе шаттай худалдан борлуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт;
2025-12-25

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
2025-12-25

“Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын их засвар дуусаж, улсын комисс хүлээн авлаа

“Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын их засвар дуусаж, улсын комисс хүлээн авлаа
2025-12-25

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Баасандорж яллагдагчаар татах тогтоолтой танилцжээ

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баасандоржид прокурорын байгууллагаас яллагдагчаар татах тогтоол танил­цуулж, гарын үсэг зуруулсан гэх мэдээллийг хэд хэдэн эх сурвалж өглөө. Түүнийг Эрүүгийн хуулийн 19.2-1 дэх хэсгийн төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэгт холбогдуулан Тагнуу­­лын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгаж буй аж.
2025-12-25

Дэлгүүр, цайны газар, ресторан ажиллуулахад зөвшөөрөл шаардахгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх, эсэхийг шийдлээ. Уг төслийг санаачилсан гишүүн Н.Учрал төслөө танилцуулав. “Иргэнээ хүнд суртлаас чөлөөлье” уриан дор эл төслийг боловсруулж, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад учирдаг хүнд суртлыг бууруулах зохицуулалт оруулсан аж. Тухайлбал, хүнсний зах, дэлгүүр, ресторан, үсчин, гоо сайхан, цайны газар, кофе шоп, цанын бааз, бялдаржуулах төв зэрэг 30 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлэхэд заавал төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй, энэ тухайгаа мэдэгдсэн даруйд ажлаа эхэлж болно гэжээ.
2025-12-24

Интерполоор эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг албадан гаргав

Эх орондоо төрийн байгууллага, тэр дундаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг залилан мэхэлсэн хэрэг үйлдэн оргон зугтсан ОХУ-ын иргэн Ц.Ц-ыг манай хууль сахиулагчид илрүүлэн албадан гаргалаа. Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол)-ын “Улаан булант” хэсэгт түүнийг эрэн сурвалжилж байсан бөгөөд манай улсад хоёр жилийн өмнө орж ирэн амьдарч байжээ.
2025-12-24

Намын санхүүжилтийг ил тод болгож, авлигаас сэргийлэх тогтоолыг НҮБ-аар батлуулжээ

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын XI бага хурал Катарын Доха хотод энэ сарын 15-19-нд боллоо. Үүнд СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ оролцжээ. Мөн манай улс уг хурлын үеэр Албани, Гана, Норвег улстай хамтран Улс төрийн нам, нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай тогтоол санаачилснаа батлуулав. Тогтоолын төслийг НҮБ-ын гишүүн бусад 192 орон дэмжсэн юм. Ингэснээр дээрх конвенцын суурь зарчим болох “Иргэд улс төр, сонгуулийн үйл явцыг хэн, хэрхэн санхүүжүүлж байгааг мэдэх эрхтэй” хэмээх заалтыг олон улсын түвшинд бататгасан байна.
2025-12-24