Бараа, үйлчилгээний үнэ 8.2 хувиар өсжээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.2, сарын өмнөхөөс 0.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Арваннэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7.6, үйлчилгээнийх 9.8, хүнсний бүтээгдэхүүн 11.8 хувиар нэмэгдсэн аж. Түүнчлэн Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 8.8, Улаанбаатарт үйлчилгээний бүлгийнх 11.3, хүнснийх нь 12.4 хувиар тус тус нэмэгдсэн байна.
2025-12-11
С.БАЙГАЛМАА: Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлын асуудалд яаруу сандруу хандаж болохгүй
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өнгөрсөн сарын 25-нд УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. 11 бүлэг бүхий цомхон тус хуулийн төсөл нь стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой хэмээн УИХ-ын чуулганы арваннэгдүгээр сарын 27- ны нэгдсэн хуралдаанд яаралтай горимоор хэлэлцсэн юм.
2025-12-11
“Оюутолгой” ХХК 15 банканд 4.4 тэрбум ам.долларын зээлтэй
Оюутолгойн бүлэг ордын ашиглалт тойрсон сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжлэв. Үүгээр “Оюутолгой” төслийн ерөнхий танилцуулгыг хийж, улмаар хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулах үеийн санхүүжилт, хүүгийн хувь, үүнээс Монгол Улс ямар ашиг, хувь хүртэх талаар шинжээчийн дүгнэлтийг сонсож, гэрч, оролцогчдоос тодрууллаа. Эл өдрийн сонсголд 109 гэрч дуудсанаас 84 нь оролцсон байна. Үүнд Засгийн газрын гишүүн асан С.Баярцогт, Н.Батбаяр, Р.Раш, УИХ-ын дарга асан З.Энхболд, Д.Лүндээжанцан, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүтэн ирсэн юм.
2025-12-11
“Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг саатууллаа
“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүү гийн хэрэгт холбогдуулан шалгаж, өчигдөр ажлын байранд нь нэгжлэг хийсний дараа хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай албадан саатуулжээ.
2025-12-11
Татварын өршөөлийн гурав дахь “давлагаа”
УИХ дахь АН-ын бүлгээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл боловсруулж, хаврын чуулганаар өргөн барихаа мэдэгдээд буй. Үүнийг татварын өршөөлийн гурав дахь “давлагаа” болох нь хэмээн шуугьж байна. Гэхдээ санаач лагч гишүүд “Энэ бол бидний хуулийн төсөлд тусгах багц үзэл санааны зөвхөн нэг хэсэг нь” хэмээн тайлбарласан.
2025-12-11
Иргэдийн эмзэг, нууц мэдээллийг цахим системээр хяналтгүй дамжуулж байна гэв
Хүний эрхийн олон улсын өдөр өчигдөр тохиолоо. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг соёрхон баталснаар дэлхий нийтээрээ энэ өдөр хүний эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, уг асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулсаар ирэв. Тунхаглалд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хүн бүхэн заяагдмал эрхтэй байхыг анх тунхагласан билээ.
2025-12-11
Х.Алонсо “зөөлдсөн” үү
Испанийн “Реал” баг ерөнхий дасгалжуулагч Х.Алонсогийн ирээдүйн талаар авч хэлэлцэх гэж байгаа аж. ESPN-ийн мэдээлснээр өнгөрсөн даваа гарагт багийн ерөнхийлөгч Ф.Перес удирдах зөвлөлтэй уулзаж, тааруу форм болон Х.Алонсог хэрхэх талаар ярилцсан бололтой. Испани мэргэжилтний хувь заяаг шийдэхэд “Аваргуудын лиг”-т “Манчестер сити” багтай хийх тоглолтын үр дүн асар их нөлөөлөх аж.
2025-12-10
Салах vs Слот: “Ливерпуль”-д юу болж байна вэ
“Аваргуудын лиг”-т “Интер” багтай тоглох “Ливерпуль”-ийн бүрэлдэхүүнд М.Салах багтаагүй нь сүүлийн үед тус багт үргэлжилж буй дуулианы оргил цэг боллоо. “Ливерпуль”-ийн лидер, амьд домог болсон египет тоглогчийн форм тааруу байгаа учраас Премьер лигийн сүүлийн гурван тойрогт сэлгээнд суусан бол энэ удаад тоглолтын мэдүүлэгт ч багтсангүй. Энэ нь хэд хоногийн өмнө М.Салахын өгсөн ярилцлагаас шалтгаалсан байх бүрэн магадлалтай юм.
2025-12-10
С.Баярцогт: Сонсголд оролцож байгаа хүмүүс баримт дэлгэж ярьж байгаа хүн алга
Улсын төсвөөс Эрдэнэтэд зээл өгдөг байсан. 10 тэрбум ам.долларын өрийг ОХУ-д тавьсан байсан. Тэр өрийн дийлэнх хэсэг нь үүнд хамаарагдаж байсан. Тэгэхээр бид түүхэндээ бодиттой хандах хэрэгтэй. Өнөөдрийн сонсголд оролцож байгаа хүмүүс баримт дэлгэж ярьж байгаа хүн ерөөсөө алга. Ямар нэгэн тоо баримт ярих ёстой. Тэгэхгүй зүгээр нэг хуучин гишүүн байсан хүмүүсийн уулзалт болж, дурсамжаа хуваалцаж байгаа аятай байна. Эцсийн дүндээ бид хуулийн зүйл заалт, тоон дээр л очно. Үүнийг л ярих ёстой" гэв.
2025-12-10
183 аж ахуйн нэгжид ус ашигласны төлбөрт 132.3 тэрбум төгрөг ногдуулжээ
Усны тухай хуулийн 28.4-т заасны дагуу хоногт 100 шоо метрээс их ус зарцуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглуулах нөөцийн дүгнэлт гаргадаг. Үүнд Усны газар хяналт тавин ажилладаг. Тэгвэл 2025 онд уул уурхай, барилга, эрчим хүч, үйлдвэрлэл, үйлчилгээний зэрэг салбарын 183 аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглуулах дүгнэлт шинээр гаргасныг Усны газраас өчигдөр мэдээллээ. Дүгнэлтийн дагуу эдгээр аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн нөөц ашигласны төлбөрт 132.3 тэрбум төгрөг ногдуулсан байна.
2025-12-10
Э.Цэлмэг, Я.Батжаргал нар Азийн аварга боллоо
Туркийн Истанбул хотод үргэлжилж буй насанд хүрэгчдийн классик (сонгодог) пауэрлифтингийн Азийн АШТ-д манай улсын баг хүч сорьж байна. Тэднээс М1 ангиллын 105 кг-ын жинд Монголын пауэрлифтингийн холбооны шигшээ багын тамирчин ОУХМ Э.Цэлмэг штангтай суултад 272.5 кг-ыг өргөж, хэвтээ шахалтад 180 кг-ыг шахан алтан медаль хүртсэн бол газраас таталтынхад 295 кг-ыг татаж нийлбэр дүнгээр 747.5 кг-ыг өргөснөөр тивийн аварга боллоо. Түүний амжилтыг буухиалж, Ш.Сапар М1 ангиллын 120, Д.Ганбат М2 ангилалд мөн 120 кг-д нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртэв.
2025-12-10
Японд газар хөдөлж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлажээ
Япон Улсын зүүн хойд хэсэгт уржигдар 23.15 цагт газар 7.5 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 30 гаруй хүн гэмтэж, Аомори мужийн 2700 орчим айл өрх цахилгаангүй болжээ. Тус улсын Цаг уурын агентлагаас мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Аомори мужийн Номхон далайн эргээс холгүй, 54 км-ийн гүнд бүртгэгдсэн аж. Улмаар атомын цахилгаан станцуудтай ойролцоо амьдардаг 90 000 хүнийг нүүлгэн шилжүүлэв. Аомори, Иватэ, Хоккайдо зэрэг мужид чичирхийлэл хамгийн их мэдрэгдсэн бөгөөд сэрэмжлүүлэг зарласан ч гурван цаг хагасын дараа түвшнийг нь бууруулж, өчигдөр 06.20 цагт бүрэн цуцалсан байна
2025-12-10
Гэр хороололд хийн түлш ашиглах аюулгүй ажиллагааг хангахад БНСУ-тай хамтарна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) болон БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорацын (KGS) төлөөллийг өчигдөр хүлээн авч, хоёр улсын хамтын ажиллагаа, ирээдүйн төлөвлөгөөний талаар ярилцлаа. Монгол болон БНСУ-ын геологи, уул уурхай, газрын тосны салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой өргөжин тэлж буй аж.
2025-12-10
“Төгрөг-100 жил” марк, дурсгалын 100 000-тын дэвсгэрт худалдаанд гаргав
Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанк, “Монгол шуудан” компани хамтран “Төгрөг-100 жил” марк болон дурсгалын 100 000 төгрөгийн дэвсгэртийг худалдаанд гаргажээ. Тус маркад халуун даралтын аргаар 22 каратын алтан ялтас суулган, товгор дармал эффект үүсгэж, нанофольго буюу мөнгөн тэмдэгтийн өндөр нарийвчлал бүхий таван төрлийн хамгаалалтын элемент оруулснаараа онцлог болжээ.
2025-12-10
Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө
Монгол Улсаас хууль бусаар хил давуулан худалдаж, Францын нутагт 2015 онд хураагдсан махан идэшт үлэг гүрвэлийн нэг төрөл болох Тарбозавр батаарын бүтэн олдворыг Монголын талд хүлээлгэн өгөх ёслол Парис хотод боллоо. Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-ын Төрийн сан, үйл ажиллагааны сайд Амели дэ Мончалин энэ сарын 8-нд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү нарт манай орноос гаралтай палеонтологийн 217 олдвор болон Тарбозавр батаарын чулуужсан араг ясыг албан ёсоор хүлээлгэн өгсөн юм. Францын гаалийн болон холбогдох бусад байгууллагын 2013 оноос хойш явуулсан мөрдлөгийн үр дүнд хураасан эдгээр палеонтологийн олдворын нийт өртгийг зургаан сая еврогоор үнэлж буй юм.
2025-12-10