Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллеж морин хуур урлаачийн ангитай болов

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Ерөнхийлөгчийн 2024 оны зарлигийн дагуу Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежид энэ хичээлийн жилд хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл, тохируулга буюу морин хуур урлаачийн анги нээжээ.
2026-04-02

1072 хувьцааны ноогдол ашгийг энэ сард багтаан олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 1072 хувьцаатай иргэн бүрт ногдох 63,242 төгрөгийн ногдол ашгийг дөрөвдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр болсон.
2026-04-02

Томоохон голуудад усны түвшин, урсгалын хурд хэмжигч автомат төхөөрөмж суурилуулж байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас усны түвшин, урсгалын хурд хэмжигч автомат төхөөрөмжийг томоохон мөрөн, голуудад үе шаттай суурилуулах ажлыг өнгөрсөн жилийн намраас эхлүүлжээ. Төхөөрөмжийг гол, мөрөн дэх ус судлалын харуулуудад байршуулан, усны түвшнийг автоматаар хянаж, үерийн эрсдэлийг бодит цагт хянаж, үнэлж байгаа аж. Хамгийн сүүлд Хэрлэн голд уг багажийг суурилуулаад буй юм байна.
2026-04-02

ТТАХНЭ-ийн төвийн эрхлэгчийг албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцов

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэр­гийлэх төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Буян­жаргалд холбогдох хэргийг Дүүргийн эрүү, ир­гэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэр­бээр албан тушаалаа урвуулж, тус эмнэлгийн төл­бөрт тусламж, үйлчилгээний журмыг зөрчин үйлч­лүүлэгсдийн 9.3 сая төгрөгийг хувьдаа авсан хэрэгт холбогдсон юм.
2026-04-02

Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноог өндөрсгөжээ

Элсэлтийн шалгалт хаяанд тулах­тай зэрэгцээд их, дээд сургуулиудын ирэх хичээ­лийн жилийн оюутан элсүүлэх босго оноог уламжлал ёсоор шинэчлэн тогтоогоод бай­на. Сур­гуулиуд 2026-2027 оны хичээлийн жилд ба­ка­лаврын хө­төлбөрт оюутан элсүүлэх босго оноо, журмаа боловсруулсан бөгөөд түү­нийг нь Боловсролын сайд А/34 дүгээр тог­тоол­оор ба­талж, жагсаалтыг танилцуулав.
2026-04-02

Богдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар (2026.04.01) 16:06 цагт гарсан ойн гал түймриийг 17:30 цагт цурамд оруулж, 22:50 цагт бүрэн унтраалаа.
2026-04-02

Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина

Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина. Тодруулбал, тус дүүргийн гэр хорооллын зургаан хороог дамнасан үерийн далан дагуу 4 км урт, 3 метр өргөн дугуйн болон явган хүний зам тавих юм.
2026-04-02

УИХ-ын дарга тодортол гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах төс­лийг хэлэлцэх, эсэхийг Төрийн байгуулалтын байн­гын хорооны өчигдрийн хурал­даанаар ший­дэх байв. Гэвч хууль санаач­ лагч болох Ерөн­хий­лөг­чийн Тамгын газраас уг төслийн хэлэл­цүүл­гийг түр хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан аж.
2026-04-02

Сэргийлж болох өвчин, ослын улмаас 12 мянга гаруй иргэн нас баржээ

рүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж, өчигдөр дуусав. Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулах, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг олон асуудлыг хэлэлцсэн байна.
2026-04-01

Хөвсгөл нуурт живсэн “Зил 131” автомашиныг 23 метрийн гүнээс татан гаргалаа

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын VI багийн Хатгал тосгон “Тойлогтын үзүүр” гэдэг газар өнгөрөгч нэгдүгээр сарын 11-нд живсэн Зил 131 загварын автомашиныг Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагчид, ар гэрийн нийт 23 хүн, жижиг оврын экскаватортайгаар татан гаргаж, эзэмшигчдэд хүлээлгэн өглөө. 
2026-04-01

Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замыг ирэх улиралд ашиглалтад оруулах нь

Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замыг ирэх улиралд ашиглалтад оруулах нь
2026-04-01

Хүүхэд холбогдсон хэргийг мэдээлэхдээ ямар зарчим баримтлах ёстойг хэлэлцжээ

Насанд хүрээгүй хүний эрх, нууцлалыг хамгаалах, мэдээлэх асуудлыг хөндсөн “Хүүхдийн хувь заяанд нөлөөлөхгүйгээр мэдээлэх урлаг: Шүүх ба сэтгүүлчид” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо.
2026-04-01

Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна

Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
2026-04-01

Эрүүдэн шүүх гэмт хэргийг мөрдөх тусгай алба байгуулахыг зөвлөлөө

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүү шүүлтээс урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг хэлэлцэв.
2026-04-01

Аймаг, сумын ИТХ-ын 48 мандатад нөхөн сонгууль явуулна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын энэ оны нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 21-нд зохион байгуулахаар болоод буй. Тэгвэл үүний хүрээнд нийт 48 мандатад нөхөн сонгууль явуулах мэдээллийг тухайн шатны ИТХ-уудаас нь СЕХ-нд мэдээлэл өгсөн байна. 16 аймгийн 43 сумын нийт 73 хэсэгт нөхөн сонгууль хийх аж.
2026-04-01

Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна

Улаанбаатар хотын хэмжээнд гэрэлтүүлгийн 110 мянган шон байдаг. Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна.
2026-04-01

Хамтран амьдрагчаа хөнөөж шүүгээнд нуусан эрийг 23 жил хорино

Хамтран амьдрагч, 30 настай эмэгтэйгээ хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуусан хэрэг 2025 оны есдүгээр сард Баянзүрх дүүрэгт гарсан юм. Цагдаагийн байгууллагад тухайн үед “Миний ах хамтран амьдрагчийнхаа амийг бүрэлгэсэн гээд 2-3 хоног архи уугаад байна” гэсэн мэдээлэл хэрэгт холбогдогчийн дүү өгсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм.
2026-04-01

Зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө

Нийслэлийн Онцгой байдлын газрын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Оюунбат ногоон бүсэд эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө.
2026-04-01