Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хууль зүйн байнгын хороо 33 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ

Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 16 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 33 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуулийн зургаа, тогтоолын дөрвөн төслийг тэд гараас гаргасан аж. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, төслийг боловсруулан нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлуулсан байна. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулсан.
2026-01-23

Орон нутгийн соёл урлагийн салбарынхан цалингаа нэмүүлэхийг шаардаж байна

Орон нутгийн соёл урлагийн салбарын­хан цалингаа нэмүүлэх, хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэхийн төлөө нэгдэж, “Соёлын салбарт хүн ажилладаг” акц өрнүүлж эхэллээ. Тодруулбал, Хэнтий аймгийн бүх сум, тосгоны Соёлын төвийн ажилтнууд ажлын байрандаа эсэргүүцэл илэрхийлэн, уриа лоозон барьж нэгджээ. Засгийн газраас өнгөрсөн онд Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргасан.
2026-01-23

16 болон 32 настай эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж хохирогчийн төлөөлөгчийг оролцуулахыг хүсжээ

16 настай охиныг хөнөөн цогцсыг нь чемоданд хийж нуухыг завдсан болон 32 настай эмч бүсгүйн амийг бүрэлгэсэн Ц.Дагвадорж, түүнтэй хамжсан хэрэгт холбогдсон Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, насанд хүрээгүй охиныг зуучилсан Х.Энхсайхан нарын гэм буруутай, эсэхийг дэнслэх хурал өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгино­хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэллээ.
2026-01-23

Өнөөдрийн тогны “ХЯЗГААРЛАЛТ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ” байршлуудын хуваарь гарчээ

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 23-ны Баасан гарагт цахилгаан эрчим хүчний “ХЯЗГААРЛАЛТ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ” байршлуудын хуваарь гарчээ.
2026-01-23

“Орон нутагт хүүхдийн сурч боловсрох эрх хамгийн их зөрчигддөг”

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос 2025 онд орон нутагт хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон хүний эрхийн төлөв байдлын талаарх нэгдсэн тайлангаа өчигдөр олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд тус байгууллага иргэдээс нийт 1344 гомдол хүлээн авсны 300 орчмыг нь орон нутгийн оршин суугчид ирүүл­­­­жээ. Өргөдөл, гомдлын дийлэнхийг шударга шүүхээр шүүлгэх болон хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал эзэлж байгаа бол хүүхдийн эрх, халамж үйлчилгээ, халдашгүй байдлын талаарх санал, хүсэлт ч багагүй хувийг бүрдүүл­­­сэн аж.
2026-01-23

Эрчим хүчний салбарынхантай холбоотой авлигын хэрэгт холбогдогчдын тоо нэмэгджээ

Эрчим хүчний салбарт үүрлэсэн авлигачдын сүлжээг АТГ-ын­­хан илрүүлэн өнгөрсөн долоо хоногоос хойш олон ч байгууллага, аж ахуйн нэгж, гэр, орон сууцад прокурорын зөвшөөрснөөр нэгжлэг хийж буй. Хууль сахиулагчид өчигдөр ажлаа үргэлжлүүлж, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХКийн захирал Д.Бямбасүрэн, “Баруун бүсийн эрчим хүч­­­­­­ний систем” ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбек нарыг шалгаж эхэлсэн аж.
2026-01-23

Монголын ноолууран хувцсыг Лондон хотын үзэсгэлэн, худалдаанд толилуулав

Ташрамд дурдахад, манай улс жилд 10 000 гаруй тонн ноолуур бэлтгэдэг нь дэлхийд урд хөршийн дараа орох үзүү­­лэлт билээ. Түүнчлэн 30 000 гаруй тонн ноос бэлтгэ­­дэг. Ноос, ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт 94 000 орчим компани үйл ажиллагаа явуулж байна.
2026-01-22

Монголын баг “Дэлхийн цом”-д түрүүллээ

Австрали улсын Брисбен хотод болсон хейбол биллиардын эрэг­­тэй, эмэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын тамирчид 26 орны 64 багтай ур чадвараа сорив. Эрэгтэйчүү­дийн ан­гилалд Э.Тэмүүжин, Л.Дэлгэрдалай, Д.Дамдинжамц нар аваргын тө­­­лөө БНСУ-ын багийг хожиж, 75000 ам.долларын эзэн болжээ. Энэ удаа медалийн төлөө тоглосон багуудаас БНХАУ-ын баг III байр эзэлсэн юм. Тус тэмцээнийг олон улсын хэмжээнд анх удаа зохион бай­гуулахад манай улсын баг тэргүүлэн алтан цом гар­­даж, биллиардын спортын эл төрөлд хүчтэй өрсөлдөгч болсноо харууллаа.
2026-01-22

Гадаадад аялагчдын тоо сүүлийн таван жилд 413 мянгаар нэмэгджээ

Сүүлийн жилүүдэд монголчууд ялан­­­гуяа өвлийн улиралд гадаадад аялж зугаалах нь огцом нэмэгд­­­сэн. Тэр дундаа Зүүн Өмнөд Азийн улс орнууд руу хамгийн их зорч­дог болжээ. Эл бүс нутгийн цаг агаарын хамгийн тааламжтай үе нь манай өвлийн улиралтай давхац­­­­­даг, аяллын зардал ч боломжийн тул тийш зориход голлон нөлөөлдөг байна. Утаатай, түгжрэлтэй, хүйтэн өвлийг далайн эргийн халуун орнуудад ийн амрангаа давдаг моод жил ирэх тусам хүрээ­гээ тэлсээр буйг Үндэсний статискикийн хорооноос гаргасан судалгаанаас харж болно.
2026-01-22

Аврагч, гал сөнөөгчөөр ажиллахыг хүсвэл бүртгүүлээрэй

Аврагч, гал сөнөөгч, гал унтраах автомашины жолоочийн мэргэжлийн сургалтад иргэдийг сонгон шалгаруулахаар бүртгэлийг эхлүүлсэн байна. Хугацаат цэргийн алба хаасан (биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэх хэлбэрээр), 165 см-ээс дээш өндөртэй, 19-25 насны (гал унтраах автома­­шины жолооч 30 хүртэл настай), бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй, биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх гэ­­сэн шаардлагыг хангаж буй иргэн сонгон шалгаруулалтад оролцож болох нь
2026-01-22

Улаанбаатарт шөнөдөө 31 хэм хүйтэн байна

Нэгдүгээр сарын 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2026-01-22

“Монгол айлд-америк сайн дурын ажилтан” хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь

“Ковид-19”-ийн үеэс хойш нэг хэсэг завсарлаад байсан, Монгол дахь Энх тайвны корпусынхны хэрэгжүүлдэг “Монгол айлд-америк сайн дурын ажилтан” хөтөлбөрийг энэ оноос үргэлжлүүлэхээр болжээ. Энх тайвны корпус нь 1961 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедигийн санаачилгаар байгуулагдсан, олон улсын сайн дурынхны нэгдэл юм. Монголд 1991 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд дээрх хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон сайн дурын америк ажилтан манай улсад хоёр жилийн хугацаанд ажиллаж, амьдрахаар тун удахгүй ирэх гэнэ.
2026-01-22

Хархорум хотыг бүтээн байгуулах үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо

Хархорум хотыг цогцоор нь төлөвлөн хөгжүүлэх зорилгын хүрээнд Хархорум хотыг бүтээн байгуулах Үндэсний зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдлаа. Тус хурлыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Хархорум хотыг бүтээн байгуулах Үндэсний хорооны зөвлөлийн дарга С.Бямбацогт удирдан явууллаа.
2026-01-22

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны нэгдүгээр сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлуудыг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас танилцуулав.
2026-01-22

Япон Улс 2025 онд 42.7 сая жуулчин хүлээн авч, амжилтаа шинэчлэв

Япон орныг зорин очсон жуулчдын тоо өнгөрсөн онд 42.7 саяд хүрч, түүхэн дээд үзүүлэлт тогтоосон тухай тус улсын Аялал жуулчлалын сайд Канэко Ясүши мэдээллээ. Жуулчдын урсгал ийнхүү огцом нэмэгдэхэд иений ханш суларсан нь голчлон нөлөөлсөн гэж үзэж буй юм.
2026-01-22

Х.Номингэрэлийг АН-ын дэргэдэх “Гэрэгэ“ бодлогын судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар томиллоо

Ардчилсан намын дэргэдэх Гэрэгэ бодлогын судалгааны хүрээлэнгийн Удирдах зөвлөл хуралдаж, гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад хүсэлт ирүүлсэн нийт 13 нэр дэвшигчийн хүсэлтийг хэлэлцсэний үндсэн дээр Гүйцэтгэх захирлын албан тушаалд Х.Номингэрэлийг томилохоор шийдвэрлэлээ.
2026-01-22

Малдаа явсан 56 настай иргэн осгож нас баржээ

Тэгвэл уржигдар 17.00 цагт “Хүн осгож нас барсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид дуудлагын дагуу очиход 56 настай иргэн А энэ сарын 19-ний өдөр гэрээсээ малдаа явж байгаад осгож нас барсан байна. Ташрамд, өнгөрсөн онд осголт, хөлдөлтийн улмаас амиа алдсан 141 хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Хүйтний эрч чанга хэвээр байгаа тул архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сахихыг сэрэмжлүүлэв.
2026-01-22

Швейцар Улс Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв

​Ерөнхийлөгч Г.Пармелан Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсад 2004-2024 онд хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хариуцлагатай уул уурхай, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх чиглэлээр амжилттай хэрэгжүүлснийг тэмдэглэж, Швейцар Улс Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв.
2026-01-22