Эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өсжээ
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн урьдчилсан гүйцэтгэлээр 2025 онд 89.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх жилийнхээсээ 11.5 хувиар өсжээ. Үүнд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 36.7, үйчилгээний салбарынх 11.5, үйлдвэрлэл болон барилгын салбарын нэмэгдэл өртөг 22.4 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос мэдээллээ.
2026-02-23
Орон нутгийнхантайгаа ойлголцохгүй бол оройтох нь
Манай улс экспортоос 2024 онд 15.8, өнгөрсөн жил 15.7 орчим тэрбум ам.доллар олжээ. Үүний 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас бүрдүүлсэн байна. Улмаар экспортын орлогоос төсвийн 30 гаруй хувийг хуримтлуулдаг гэхээр төрийн албаны гурван хүн тутмын нэгнийх нь цалин, гурван ахмад тутмын нэгнийх нь тэтгэврийг ашигт малтмал зарсан мөнгөнөөс олгодог гэж ойлгоход болно.
2026-02-03
Монголын хөрөнгийн зах зээлд 2025 оны турш IPO хийгдсэнгүй
Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д бүртгэлтэй 52 үнэт цаасны компанийн 2025 оны нийт арилжааг өмнөх жилтэй нь харьцуулахад даруй 1.7 дахин буурсан бөгөөд дээрх хугацаанд энэ зах зээлд шинэ IPO огт хийгдээгүй нь анхаарал татаж байна. Өнгөрсөн онд манай хөрөнгийн зах зээлд нийтдээ 1.7 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэний ердөө 35 хувь нь хувьцааных байсан бол 32.2 хувийг компанийн бонд, ХБҮЦ болон ЗГДҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа, үлдсэн хэсгийг хоёрдогч зах зээл бүрдүүлжээ.
2026-01-30
Хөрөнгийн биржийн үнэлгээ түүхэн дээд хэмжээнд хүрлээ
Энэ долоо хоногийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 14 их наяд төгрөгөөс давж, өнгөрсөн оны эл үеийнхээс ес орчим хувиар өсөн, түүхэн дээд хэмжээнд хүрчээ. 1991 онд байгуулагдсан тус биржид бүртгэлтэй компаниудын тоо, арилжааны хэмжээ болон зах зээлийнх үнэлгээ нь ийнхүү 35 жилийн хугацаанд тогтмол өсөн, өдгөө хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, бонд зэрэг олон бүтээгдэхүүн гаргасан аж. Түүнчлэн зах зээлийн үнэлгээ нь манай улсын ДНБ-ий 16 орчим хувьтай тэнцэж буй. Тэгвэл ирэх таван жилд ДНБ-д эзлэх хэмжээг 25 хувь, зах зээлийн үнэлгээгээ 30-35 их наяд төгрөгт хүргэхээр зорин ажиллаж байгаагаа МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ дурдлаа.
2026-01-22
Аппликэйшнээс олгож буй зээлийн давхардлыг хязгаарлаж, эрсдэлийг бууруулна
Үндэсний статистикийн хорооны мөнгө, зээлийн салбарын тайланд дурдсанчлан нийт зээлийн үлдэгдэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын эцэст 44 их наяд төгрөгт хүрч, өмнөх онынхоос 18.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүний 60 орчим хувь нь иргэдийн авсан зээл төдийгүй чанаргүй, анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл өсөх хандлагатай байв. 2024 оноос эхлэн Монголбанк энэ төрлийн зээлийг хязгаарлах, өрийн дарамт үүсэх эрсдэлийг бууруулах бодлого баримталж буй. Өнөөгийн байдлаар Монгол Улсын насанд хүрсэн 2.2 сая иргэнээс 1.6 сая нь аппликэйшний зээлтэй. Тэдний олонх нь 18-35 насныхан аж. СЗХ-нд албан ёсны бүртгэлтэй финтек аппликэйшний тоо өдгөө 76 байна.
2026-01-21
Гадаад өр 13, дотоодын зээлийн хэмжээ 21 хувиар өсжээ
Өнгөрсөн оны 1-11 дүгээр сар болон бүтэн жилийнх нь нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа. Өнгөрсөн 11 дүгээр сарын эцсийн урьд чилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүү лэлт 45.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 10.5 хувиар өсжээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрч, жилийн хугацаанд 61.5 тэрбумаар нэмэгдсэн байна.
2026-01-20
Илүү их мөнгө хэвлээд байж болдоггүй юм уу
Энэхүү нийтлэлд “Бид зүгээр л илүү их мөнгө хэвлэж болдоггүй юм уу” (Can’t we just print more money?) ном дээрх асуултад хэрхэн хариулсныг авч үзэж, Монгол Улсын жишээн дээр эл чиглэлээр хийсэн судалгааны үр дүнг хуваалцаж байна.
2026-01-19
Өнгөрсөн онд гадаад худалдааны эргэлт 1.8 хувиар буурчээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд өнгөрсөн баасан гарагт Гаалийн ерөнхий газарт ажиллаж, 2025 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл сонссон байна. Тус газрын дарга Г.Энхтайван “Гадаад худалдааны бараа эргэлт статистик дүнгээрээ 27 тэрбум ам.доллар байсан. Үүнээс 15.7 тэрбумыг экспорт, 11.3 тэрбум ам.доллар нь импортын чиглэлд байж, худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын эерэг дүнтэй гарсан” хэмээжээ.
2026-01-19
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг өөрчлөн 45 хувьд хүргэв
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчлэв. Түүнчлэн банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 14 болон 19 хувьд хүргэхээр болжээ.
2026-01-19
Мөнгөний үнэ түүхэнд анх удаа 90 ам.доллароос давав
АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Comex” таваарын биржийн арилжааны явцад гуравдугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерс гэрээний үнэ 5.83 хувиар өсөж, нэг унц нь 91.37 ам.долларт хүрчээ. Ингэснээр мөнгөний үнэ нэг унц нь 90 ам.доллароос давсан тохиолдол түүхэнд анх удаа бүртгэгдээд буй юм.
2026-01-17
“Google” зах зээлийн үнэлгээгээр “Apple”-ыг ардаа орхижээ
“Google”-ийн толгой компани болох “Alphabet”-ийн зах зээлийн үнэлгээ 3.88 их наяд ам.долларт хүрснээр сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаа “Apple”-ээс давлаа. Ийнхүү үнэлгээ өсөхөд тус корпорац хиймэл оюуны технологид ихээхэн хөрөнгө оруулсан нь голлон нөлөөлсөн бол “Apple”-ийн хувьцааны ханш эсрэгээрээ буурсан үзүүлэлттэй байна.
2026-01-12
Бүтээгдэхүүний цэвэр татвар 0.9 хувиар буурчээ
Манай улсын эдийг засаг өнгөрсөн 1-11 дүгээр сард 6.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Уг өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 34.6, барилга, үйлдвэрлэлийнх 10.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
2026-01-09
Орон нутгийн анхны бондыг гаргаж 500 тэрбум төгрөг төвлөрүүлэх нь
Санхүүгийн зохицуулах хорооны өчигдрийн хурлаар орон нутгийн анхны бондыг хөрөнгийн зах зээлд арилжих зохицуулалтыг баталжээ. Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн төв Даланзадгадад 50 мВт-ын чадалтай дулааны цахилгаан станц барихаар болсон.
2026-01-09
Энэ улиралд 60 тэрбум төгрөгийн ЗГДҮЦ-ыг нээлттэй арилжина
Монгол Улсын төсвийн тухай хуулийн дагуу Засгийн газрын дотоод үнэт цаасны (ЗГДҮЦ) зах зээлийн хөгжлийг дэмжих, арилжааг тогтмолжуулах зорилгоор өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас арилжааг эхлүүлсэн. Ингэснээр ийм үнэт цаасны худалдааг Монголын хөрөнгийн биржийн цахим арилжааны системээр (www.bond.mse.mn) дамжуулан хагас сар тутамд олон нийтэд нээлттэй хэлбэрээр явуулж буй. Үүний хүрээнд 2025 онд нийт 32 удаагийн арилжаагаар 150 тэрбум төгрөгийн ЗГДҮЦ-ыг нээлттэй худалджээ. Тэгвэл энэ оны нэгдүгээр улиралд нийт 60 тэрбум төгрөгийн ЗГДҮЦ-ыг арилжаалахаар төлөвлөснийг Сангийн яамнаас мэдээллээ.
2026-01-08
Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа гэв
УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Асуулгын цагийг зохион байгуулав. Дөрөв дэх удаагийн эл цагаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Л.Мөнхбаясгалан, Дав.Цогтбаатар, Ж.Баясгалан, Д.Ганмаа нар Ерөнхий сайдаас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийж буй тэмцлийн үр дүн, эдийн засгийн нөхцөл байдал, татварын шинэчлэл зэрэг сэдэв, агуулгын хүрээнд асуулт асууж, хариулт авсан юм.
2025-12-29
Монголын үнэт цаасны клирингийн төвийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийнхтай нэгтгэв
Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны өчигдрийн хурлаар хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, Засгийн газраас төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаа, засаглалыг сайжруулах, давхардсан бүтэц, зардлыг бууруулж, нэгтгэн, нэгдсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргасан.
2025-12-26
Улсын эрдэнэсийн санг өсгөхөд хоёр жилд дөрвөн тэрбумыг зарцуулна гэв
Монгол Улсын эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхэд энэ онд хоёр тэрбум төгрөг зарцуулжээ. Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллах зэргээр дээрх хөрөнгийг зарцуулжээ. Мөн тус санд 2025 онд иргэдээс эд зүйлээ борлуулах хүсэлт ирүүлж, гэрээ байгуулан, эд зүйлсийг нь орлогоор бүртгэсэн байна.
2025-12-25