Танилц: Томоохон зах худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх хуваарь
Сар шинийн баяртай холбоотойгоор нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төвүүд амарсан. Тэгвэл өнөөдрөөс ихэнх зах, худалдааны төвүүд ажиллаж эхэлж байгаа юм. Харин дараах зах, худалдааны төвүүд хоёрдугаар сарын 24, 25, 26, 27-ноос ажиллах хуваарьтай байна.
2026-02-23
Баярын өдрүүдэд зам, тээврийн ослын улмаас 19 иргэн гэмтэж, гурван хүн нас баржээ
Шинийн 1, 2-нд цаг агаар тогтуун сайхан байсан бол 3-ны оройноос эхлэн баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа хаагдав. Тодруулбал, хоёрдугаар сарын 20-нд Ховд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан аймагт цас орж, зарим газарт халтиргаа гулгаа үүсжээ. Хүчтэй цасан шуурганы улмаас Солонготын даваа хаагдсан бол Төв аймгийн 124-ийн даваанд халтиргаа гулгаа үүсэж, Жаргалантын тойрогт зам, тээврийн ноцтой осол гарсны улмаас Дархан, Зүүнхараа чиглэлээс ирэх хөдөлгөөнийг түр хязгаарласан байна.
2026-02-23
Манай Д.Сайнбаяр Соёлын гавьяат зүтгэлтэн, Б.Энхцэцэг “Алтангадас” одон хүртлээ
Салбар салбарын олон хүн гавьяат цолоор энгэрээ мялаасны дотор үндэсний бөхийн улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэн багтжээ. Мөн сэтгүүл зүй, тэр дундаа нэгэн үе “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах албанд сэтгүүлч, тоймчоор ажиллаж асан, МСНЭ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Сайнбаяр Соёлын гавьяат зүтгэлтэн, манай сонины Улс төрийн албаны сэтгүүлч, тоймч асан, эдүгээ ub.life сайтын тоймч Б.Энхцэцэг “Алтангадас” одон хүртлээ. Тэд олон жил ажиллаж буй туршлагатай, чадварлаг сэтгүүлчид билээ.
2026-02-23
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд ЭХЭМҮТ-ийнхөн найм дахь жилдээ хорт хавдартай тэмцэж, ялан дийлсэн хүүхдүүд, тэдний гэр бүл, асран хамгаалагч нартай хамтдаа тэмдэглэжээ.
2026-02-20
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ
Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-ны А/184 дүгээр тогтоолын дагуу уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчдэд хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийснээ мэдээллээ. Уг ажлыг салбарын яам, Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газар болон Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн Байгаль орчны газруудтай хамтран зохион байгуулж, эдгээр аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд, холбогдох төрийн байгууллагынхныг шалгалтад хамруулжээ.
2026-02-20
Үйлдвэрийн “хог”-оор ус цэвэршүүлнэ
ОХУ-ын Пермийн политехникийн их сургуулийн эрдэмтэд цаасны үйлдвэрийн хаягдал ашиглан, шинэ технологи боловсруулснаа өнгөрсөн сард танилцуулсан нь олны анхаарлыг татаад байна. “Цэвэр усны хүртээмж дэлхий нийтийн асуудал. Алслагдсан бүс нутагт болон онцгой байдлын үед тулгамддаг гол хүндрэлүүдийн нэг нь ус, түүний хүртээмжтэй холбоотой.
2026-02-19
Тослог ихтэй сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь альцгеймер тусах эрсдэлийг бууруулдаг
Тослог ихтэй сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь тэнэгрэх өвчин, тэр дундаа альцгеймерийн эмгэг тусах эрсдэлийг бууруулдаг болохыг Шведийн эрдэмтэд 25 жилийн турш 28 мянган хүнийг хамруулсан судалгаагаараа тогтоожээ. Тэд насанд хүрсэн 27 670 оролцогчийг дунд наснаас нь өтлөх хүртэл ажиглахад энэ хугацаанд оюуны чадамж доройтох 3208 тохиолдол бүртгэгдсэн байна. Өндөр илчлэг бүхий бяслаг, цөцгий тогтмол хэрэглэдэг хүмүүсийн дунд дээрх эмгэг ховор тохиолдсон ч үр дүн нь хүн бүрд ижил байсангүй.
2026-02-19
“Амьтны улаан дансны үнэлгээ”-г 20 жилийн дараа дахин шинэчилж, II ботийг хэвлэлээ
Биологийн олон янз байдлыг хамгаалах бодлого, төлөвлөлт болон шинжлэх ухааны чухал ач холбогдолтой, Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Амьтны улаан дансны үнэлгээ”-г Монгол Улс 20 жилийн дараа дахин шинэчилж, II боть нэртэйгээр хэвлэн, олон нийтэд танилцууллаа. Улаан данс нь ховордож буй амьтан, ургамлын зүйлүүдийн устах эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлдэг, 60 гаруй жилийн түүхтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичиг юм. Зүйлүүдийн устах эрсдэлийг үнэлдгээс гадна ховордож буйд нь чиглэсэн хамгааллын арга хэмжээг нэн тэргүүнд тодорхойлдгоороо бодлогын суурь баримт болдог.
2026-02-18
Манай улсад 100 болон түүнээс дээш настай 166 ахмад байна
Сар шинийн баяртай холбоотой өндөр настнуудын тоо болон өвөрмөц содон нэртэй хүмүү сийн талаарх сонирхолтой мэдээллийг Үндэснйи статистикийн хорооноос гаргажээ. Тодруулбал, Монгол Улсад 100 болон түүнээс дээш настай нийт 166 өндөр настан байна. Хамгийн ахмад нь 108 настай иргэн аж. Тэдний 38 нь эрэгтэй, 128 нь эмэгтэй гэнэ.
2026-02-18
ЦАГААН САРЫН ТАВГЫН ИДЭЭ ЗАСАХ ЁСОН
Монголчууд бид цагаан сараар болон найр хуримаараа ул боовоор таваг засдаг. Харин чухам яагаад “ул боов” гэж нэрлэсэн талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Монгол хүн эрт дээр цагаас өвөлдөө ээтэн хоншоортой монгол гутал өмсдөг байлаа. Хүүхдүүд зундаа хөл нүцгэн гүйж эх дэлхийтэйгээ харилцдаг байсан.
2026-02-17
5500 жилийн тэртээгээс “ирсэн тэмбүү”
Колумбын зүүн хэсэгт орших Сабана де Богота хадан хавцал дахь хоргодох оромжоос илрүүлсэн, 5500 жилийн тэртээх хүний ясыг судлах явцад тэмбүүгийн үүсгэгчийн нотолгоо олджээ. Энэ бол бэлгийн замын халдварт өвч ний эмгэг төрүүлэгчийн хамгийн эртний буюу “өндөр настай” олдвор болохыг олон улсын судалгааны багийнхан онцлов.
2026-02-16
МЗЭ-ийн гүйцэтгэх захирлаар Мө.Батбаярыг сонгов
Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ийн Удирдах зөвлөлийн хоёр дахь удаагийн хурал энэ сарын 13-нд болж, гүйцэтгэх захирлаа сонголоо. Энэ үеэр бодлогын чухал асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн бөгөөд Удирдах зөвлөлийн 15 гишүүнээс 11 нь оролцжээ. Шинээр байгуулсан МЗЭ-ийн Удирдах зөвлөл анхны хурлаараа МЗЭ-ийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, ажлын хэсэг байгуулсан. Сонгон шалгаруулалтад есөн хүн оролцох хүсэлт ирүүлснийг ажлын хэсэг шүүн хэлэлцээд, эхний шатанд хамгийн өндөр оноо авсан хоёр нэр дэвшигчийг Удирдах зөвлөлийн хуралд танилцуулсан байна.
2026-02-16