Гэмт хэргийг таслан зогсоохын тулд цагдаагийн алба хаагч тусгай хэрэгсэл хэрэглэжээ
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хүн нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж, иргэнийг шархдуулсан явдал энэ сарын 17-18-нд шилжих шөнө гарчээ. Цагдаагийн 102 дугаарын утсанд тухайн шөнө “23 дугаар сургуулийн баруун талд хүмүүс орилолдож, зодолдоод байна” гэсэн мэдээлэл ирсний дагуу тус газрын I хэлтсийн машинт эргүүлийн алба хаагчид очсон аж.
2026-04-21
Зуслангийн захирлууд Монголд анх удаа чуулж байна
Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд ХГБХХЕГ, Олон улсын зуслангийн холбоо (ICF), Монголын үндэсний зуслангуудын холбоо, “Найрамдал” цогцолбортой хамтран Зуслангийн захирлуудын олон улсын сургалт (ICDC)-ыг анх удаа зохион байгуулж байна. Хүүхдийн хөгжлийг дэмжих гол хүчин зүйлүүдийн нэг бол зуслангийн үйл ажиллагаа, хөгж лийг дэмжих, хөтөлбөр, үйлчилгээний чанарыг сайжруулах явдал юм.
2026-04-21
Японд газар 7.5 магнитудын хүчтэй хөдөлж, цунамигийн түгшүүр зарлажээ
Японы зүүн хойд болон хойд нутагт өчигдөр 16.53 цагт газар 7.5 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас Номхон далайн эрэг орчмын мужуудад цунамигийн аюулаас сэрэмжлүүлэх түгшүүр зарлав. Газар хөдлөлтийн голомт далайн түвшнээс доош 10 километрийн гүнд бүртгэгдсэн бөгөөд чичирхийлэл нь Хоккайдо болон Иватэ мужид хамгийн хүчтэй мэдрэгдсэн байна.
2026-04-21
Гурван айлын гэр нурж, цэцэрлэг, байшин, агуулахын дээвэр хуулрав
Ихэнх нутагт өнгөрсөн баасан гаргаас эхлэн амралтын өдрүүдэд хүчтэй салхитай, цасан болон шороон шуурга шуурч, зарим аймаг, сумд гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн юм. Үүний улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ. Тодруулбал, дөрвөн байшин, нэг агуулахын дээвэр хууларч, гурван айлын гэр нурсныг тухайн аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагынхан хохирлыг тогтоож, сэргээн босгох арга хэмжээ авсан байна.
2026-04-21
Олон улсын математикийн олимпиадад 80 сурагч өрсөлдөхөөр шалгарлаа
Монгол Улс олон улсын математикийн олимпиад (International mathematics competition)-ыг анх удаа эх орондоо зохион байгуулах гэж байна. Сурагчдын логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх болон математик хэрэглээний ур чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг, 26 дахь удаагийн олимпиад долоодугаар сарын 22-27-нд Налайх дүүрэгт болно.
2026-04-21
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг дахиад шүүхэд шилжүүллээ
Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)ийн захирал асан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Д.Бархүү нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт дахин үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ. Тэдэнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх 2025 оны зургаадугаар сард хэлэлцэн анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр болсон.
2026-04-21
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг 11 дэх жилдээ зохион байгуулна. Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм. Өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй оролцогч гүйхээр бүртгүүлээд байна. Иймд марафонд гүйх оролцогчдод зориулан бэлтгэлийн талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэж байна
2026-04-21
Хөдөө аж ахуйн биржээр 17 тн ноолуур борлуулжээ
ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, арилжаанд оролцогчдын идэвхийг дэмжих, үнэ ханшийн тогтвортой орчныг бүрдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байгаа юм. Цаашид биржийн арилжааг өргөжүүлэх, малчид, үйлдвэрлэгчид, худалдан авагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлжээ.
2026-04-21
Хүүхдийн хоолыг ясны шөлөөр баяжуулснаар шүдний өвчлөл 18.4 хувиар буурчээ
Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэг хүүхдийн хоолны шим тэжээлийг ясны шөлөөр баяжуулан кальцийн агууламжийг нэмсэн сайн туршлагаа нийслэлийн есөн дүүргийн хоол зүйч, тогооч нарт хуваалцсан байна. Тухайн цэцэрлэгийн тогооч нар булууны яснаас гаргаж авсан шөлийг хоол, хүнсний бүтээгдэхүүндээ өргөн ашигладаг аж
2026-04-20
Хустай цогцолбор газарт энэ оны анхны унага мэндэллээ
Хустайн байгалийн цогцолбор газар (БЦГ)-т нутаглаж буй зэрлэг адуун сүрэгт энэ оны анхны унага мэндэлснийг тус газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Уг унага нь Бригад азарга, Фрида гүүний үр төл бөгөөд одоогоор Хустайн нурууны нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд тахь идээшлэн нутагшиж буй гэнэ.
2026-04-20
Орбаныг огцруулсан Мажарын шинэ удирдагч Мадьяр
Унгарт энэ сарын 12-нд парламентын сонгууль болж, 16 жил Ерөнхий сайдаар ажилласан Виктор Орбаны “Фидес” нам халаагаа өглөө. Олонхын санал авсан намыг “Тиса” гэх бөгөөд түүний удирдагч нь Петер Мадьяр юм.
2026-04-20
Туулын хурдны замын ажлыг менежментийн төлөвлөгөөнд бүрэн нийцүүлж хэрэгжүүлэхээр болжээ
“Туулын хурдны зам” төсөлтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй гурван талт уулзалт хийлээ.
2026-04-20