Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг албан тушаалаас нь огцруулах өргөдлийг D-Parliament цахим системд өчигдөр иргэн Г.Төгөлдөр байршуулжээ. Тэрбээр албан тушаалын бү рэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа ёс зүйн болон хууль зүйн хэд хэдэн зөрчил гаргасан байж болзошгүй тул Үндсэн хууль, холбогдох хууль, тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор Ерөнхий сайд Н.Учралд хандан дээрх өргөдлийг хаягласан байв.
2026-04-01
“StemCo” олон улсын олимпиадаас манай сурагчид дөрвөн медаль хүртэв
Сингапур улсад энэ сарын 28-29-нд болсон, “StemCo” олон улсын олимпиадаас манай сурагчид байгалийн ухааны төрөлд алт, мөнгө, хүрэл, нийт дөрвөн медаль хүртлээ. Үндэсний болон финалын шатны шалгаруулалтаас бүрддэг тус олимпиадад өнөө жил арав гаруй улс өрсөлдсөн бөгөөд Монголоос дөрвөн сурагч шалгаран оролцсоноос бүгд ийнхүү өндөр амжилт үзүүлсэн байна.
2026-03-31
Э.ПҮРЭВСҮРЭН: Жирэмсэн эмэгтэй төмрийн дутагдалтай бол урагт сөргөөр нөлөөлдөг
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн 2023 онд хийсэн Хоол тэжээлийн үндэсний VI судалгаагаар жирэмсэн эмэгтэй чүүдийн дунд шим тэжээлийн дутагдал өндөр гарсан байна. Тухайлбал, Д амин дэмийн нөөц хангалтгүй, төмөр дутлаас үүдэлтэй цус багадалттай байжээ. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 40 гаруй хувь нь төмөр дутагдалтай, үүнээс үүдэлтэй цус багадалт 10 хувьд нь илэрсэн гэнэ. Мөн бие давхар эмэгтэйчүүдийн шээсээр ялгарах иодын хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжөөс даруй хоёр дахин бага гарсан байна.
2026-03-31
Хуурай болон шоо хэлбэрийн тараг үйлдвэрлэжээ
“Төгс био” нэрийн бүтээгдэхүүн болох гүн хөлдөөж хатаасан, хуурай болон шоо хэлбэртэй таргийг зах зээлд гаргажээ. Хуурай тараг нь нунтаг бөгөөд усанд найруулж уудаг, мөн хөрөнгө хийх боломжтой аж. Харин шоо хэлбэртэйг нь шууд иддэг юм байна. “Төгс био” нэрийн тараг нь хүнсний тогтворжуулагч, нэмэлт бодисгүй, сарлагийн сүүгээр хийсэн органик бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог гэнэ.
2026-03-31
Үндэсний төв номын сан “Эртэч уншлага“ нэвтрүүлжээ
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Салбар номын сан дахь Онцлог хэрэгцээт иргэдийн танхимд 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл "Эртэч уншлага" үйлчилгээг нэвтрүүлж, ажлын өдрүүдэд 07:30 минутаас уншигчдад үйлчилж эхэлж байна.
2026-03-31
Ирэх сарын эхээр хур тунадас орж, олон жилийн дунджаас хүйтэн байх нь
Цаг уурын байгууллагаас ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ. Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, олон жилийн дунджаас хүйтэн, говь, талын нутгаар салхи шуургатай байх нь. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй, салхи шуургатай байх магадлалтай. Тодруулбал, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутагт олон жилийн дунджаас 1-6, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сарын сүүлчээр 1-3 хэмээр хүйтэн байх төлөвтэй байна.
2026-03-31
Кенид үерийн улмаас 108 хүн нас баржээ
Кени улсад энэ сарын 6-наас хойш үргэлжлэн орсон аадар борооны улмаас 108 хүн амиа алджээ. Гамшгийн улмаас нийслэл Найроби болон баруун, төвийн мужууд илүү хохирол амсаж, авто зам, гүүр, орон сууцын барилга, байгууламж сүйдэж, олон айл өрх орох оронгүй болоод буй аж. Мөн зарим нислэгийг хойшлуулж, хэд хэдэн бүс нутагт цахилгаан тасарсан хэвээр байна.
2026-03-31
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр “Хангалтгүй” үнэлгээ авчээ
Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөс 2025 оны ажлын гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв. Үндэсний аудитын газраас уг тайланг хянаад долоон зөвлөмж өгчээ. Мөн “хангалтгүй” гэсэн үнэлгээ өгсөн юм байна. Ерөнхий аудитор С.Магнайсүрэн энэ талаар “Зураг төсөв дутуу, ТЭЗҮ байхгүй ажлуудыг төлөвлөгөөндөө тусгадаг.
2026-03-31
Агро ойжуулалтын үр дүнд буудайн ургац 26-32 хувиар өссөн гэв
Европын Холбооны санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг сайжруулах” (STREAM+) төслийн хүрээнд ХХААХҮЯ болон ХААИС хамтран хэрэгжүүлж буй “Агро-ойжуулалтын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Тодруулбал, дээрх төслийг хэрэгжүүлж, агро-ойжуулалт нэвтрүүлсэн талбайд улаан буудайн ургац 26-32, хунчирынх 36 хувиар нэмэгдэж, хөрсний чийгийн хэмжээ 2.6-4.6 мм-ээр өссөн аж.
2026-03-31
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна
Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд "Үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, химийн хорт болон аюултай бодис ашигладаг иргэн, хуулийн этгээдийн үйлдвэр, агуулахад гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт шалгалт"-ыг энэ сарын 09-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
2026-03-31
Туулын хурдны зам тойрсон АН-ын хэлэлцүүлэг ба хотын даргын толгойлсон жагсаал
АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар нийслэлээс хэрэгжүүлж буй “Туулын хурдны зам” төслийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт хотын дарга Х.Нямбаатар оролцоогүй бөгөөд түүний нэгдүгээр орлогч Т.Даваадалай уг төслийн талаар танилцуулсан юм. Тэрбээр “2013 оны наймдугаар сард Засгийн газраас Хурдны зам барих талбайн солбилцол батлах тухай тогтоол баталсан.
2026-03-31
Төрийн нууцыг үрэгдүүлсэн гэх албан тушаалтны гэм буруутай, эсэхийг дэнсэлнэ
Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-ны Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан, дараа нь УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн газарт албан тушаал хаших болсон Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дөрөвдүгээр сарын 10- ны 10.00 цагт хэлэлцэхээр товлолоо.
2026-03-31
Шинэ хиймэл дагуулаас авсан дэлхийн анхны зургийг нийтэллээ
ОХУ-ын сансрын агентлаг “Роскосмос” өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд “Протон-М” пуужингаар дэлхийн тойрог зам руу шинэ хиймэл дагуул илгээсэн. “Elektro-L ¹5” нэртэй уг хиймэл дагуул тойрог замд орсноосоо хойш авсан дэлхийн анхны зургуудаа төв рүүгээ дамжуулж эхэлэв. Экваторын бүсийн дээр ойролцоогоор 36 000 километрийн өндөрт байрлаж, ажиглалт, тандалт хийж эхэлсэн шинэ “цэргийн” дуранд буусан зургуудад гаргийн нэлээд хэсэг хамрагдсаныг мэргэжилтнүүд онцолжээ.
2026-03-30