Япон Улс үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдээс иргэншлээ мэдүүлэхийг шаардана
Үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэхдээ тухайн иргэн иргэншлээ заавал мэдүүлэх журмыг Япон Улсын Хууль зүйн яам боловсруулжээ. Ингэснээр орон сууц худалдан авах, шинэ байшин эзэмших, өвлөж авахдаа тухайн эзэмшигч өөрийн иргэншлээ зайлшгүй улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай болсон байна. Хэрэв тодорхой шалтгааны улмаас үүнийг биелүүлээгүй бол ямар нэгэн шийтгэл ногдуулахгүй гэнэ. Үүний үр дүнд тус улс дотоодод хэр олон гадаадын иргэн үл хөдлөх хөрөнгө эзэмшиж буйд хяналт тавих боломжтой болно гэжээ.
2025-12-22
Тэргэнцэртэй бүсгүй сансарт нислээ
Ташрамд өгүүлэхэд, зарим хүн “New shepard”-ын нислэгийг жинхэнэ сансрын нислэг гэж үздэггүй. Учир нь сансрын хөлөг дэлхийн тойрог замд бүрэн ордоггүй буюу суборбитал өндөрлөгт хүрдэгтэй холбоотой. Тодруулбал, Олон улсын нисэх хүчний холбооны баталсан сансрын нислэг эхэлдэг халаасны шугам (100 километр)ын доогуур гэсэн үг. Гэхдээ 2021 он хүртэл тойрог замын аялал жуулчлалын нислэгт оролцогчдыг сансрын нисгэгч гэж үздэг байсан бол дөрвөн жилийн өмнө АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа сансрын нисэгчдэд зориулсан шинэ дүрэм баталсан. Үүнд “Сансрын нисэгч нь нислэгийг гүйцэтгэсэн компанийн ажилтан байх ёстой. Сансарт нисэхийн тулд мөнгө төлдөг сансрын жуулчид энэ статусыг авах эрхгүй” хэмээн заажээ.
2025-12-22
“Ховдын мафийнхны” гэх хэргийг давж заалдах шатны шүүх дахин хэлэлцэнэ
УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, “Хүсэл трейд” ХХКийн захирал Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй 18 хүнд холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу Улсын дээд шүүх хянан хэлэлцлээ. Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт хийх нэрээр ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдсон тэднийг олон нийтийн сүлжээнд “Ховдын мафийнхан” гэж нэрийдэх болсон.
2025-12-22
ЭХЭМҮТ-ийнхөн амьд донороос анх удаа хүүхдэд бөөр шилжүүлэн суулгажээ
Ташрамд дурдахад, өмнө нь зөвхөн УНТЭ-т элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг байсан бол өдгөө ЭХЭМҮТ, ХСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УHТЭ)-т уг нарийн мэргэжлийн эмчилгээг нэвтрүүлээд буй. Энэ оны аравдугаар сарын 31-ний байдлаар УНТЭ-ийнхэн 333 дахь хүнд элэг, 418 дахь өвчтөнд бөөр, 40 гаруй хүнд ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгажээ. Түүнчлэн ХСҮТ 211 хүнд элэг, ЭХЭМҮТ, Цэргийн төв эмнэлэг тус бүр хоёр хүнд бөөр, УХТЭ-ийнхэн таван өвчтөнд элэг шилжүүлэх мэс засал хийсэн байна.
2025-12-22
Иргэд: Төр чухлын дэс дарааллаар асуудлаа шийдмээр байна
Иргэд шатахуун, тэтгэвэр, татварын дарамт, дэд сайд нарын томилгоо зэрэг асуудлаар Улсын Их Хуралд суудалтай намын бүлгүүдэд шаардлага хүргүүллээ. Жагсагч иргэд "Эрүүл мэндийн даатгалын сан нь мөнгөгүй хоосорсон хүнд болсон энэ цаг үед дэд сайд томилох асуудал хэлэлцэж, гуравхан хоногийн дотор хуралдаж шийдэж байгаад үнэхээр гайхаж байна. Иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч эрүүл мэндийн даатгалынхаа санхүүжилтийг шийдэж өгөөчээ. Төрийн албан хаагч нарынхаа цалинг тавьж чадахгүй байгаа энэ үед олон дэд сайд томилж, татвар төлөгчийн мөнгийг үргүй зарцуулж байгаад харамсалтай санагдаж байна.
2025-12-22
Шатахууны нийлүүлэлт 50 хувь хүрэхгүй байгаа нь хомсдол үүсгэсэн гэв
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин шатахууны хангамжийн талаар өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр “Манай улс шатахуун, түлшний хэрэглээнийхээ 95 хувийг ОХУ-аас, таван хувийг нь БНХАУаас хангадаг. Энэ сард ОХУ-аас АИ-92 авто бензин 83 600, дизелийн түлш 134 240, АИ-95 1560 тонныг худалдан авахаар гэрээ хийж, баталгаажуулсан.
2025-12-22
Сантаг аварсан нь буюу мөсөн дээрх гайхамшиг
Шинэ жил, Зул сарын баяр дөхөхөөр бидний зүрх сэтгэлд нэгэн дотно дүр амилдаг нь сайхан сэтгэлт Санта Клаус билээ. Сантагийн түүх 1823 оноос эхтэй бөгөөд эдүгээ дэлхийн улс орон бүр түүний талаар олон янзын ойлголт, үлгэр, домогтой болжээ. Тэгвэл Монголд “AIC Steppe arena”-д тэрхүү үлгэрийн ертөнцөөр хамтдаа аялах боломж бүрдэж, “Сантагийн тосгон” үүд хаалгаа нээгээд байна.
2025-12-22
Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болоод дулаан хангамжийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.
2025-12-22
ОУЭШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд хориг тавьж буйгаа АНУ мэдэгдэв
Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, зүүн Европын орнуудын төлөөлөл болсон Гүржийн шүүгч Гоча Лордкипанидзе нарт хориг тавьж буйгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдлээ. ОУЭШ-д хариуцлага тооцох тухай 14203 дугаар тушаалын дагуу ийм арга хэмжээ авч буй гэнэ. Тэдэнд ийм арга хэмжээ авч буй үндэслэл нь энэ сарын 15-нд ОУЭШ-ийн давж заалдах шатнаас Израилын эсрэг гаргасан шийдвэртэй нь холбоотой аж. АНУ-ын засаг захиргаанаас мэдэгдэж буйгаар эл хоёр шүүгч Израилын зөвшөөрөлгүйгээр Израилын удирдагчдыг баривчлах, мөрдөн шалгах, яллах зорилготой ОУЭШ-ийн шийдвэрт шууд оролцсон хэмээн буруутгаж байна.
2025-12-22
Манай Э.Харцага, С.Туул нар “Ган үзэг” цомын эзэн боллоо
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс жил бүр зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадмаас манай сонины гэрэл зурагчин Э.Харцага “Шилдэг бүтээл”, улс төрийн тоймч С.Туул “Шилдэг редактор”-оор тус тус шалгарч, “Ган үзэг” цомын эзэн боллоо. Э.Харцага нь 2001 оноос хойш “Монгол ньюс” группын “Өнөөдөр” сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар тогтвор суурьшилтай ажиллаж буй. Тэрбээр “Гуанжоу-2010” Азийн наадмаас эхлээд 2018 онд БНСУ-ын Пёнчаны өвлийн XXIII олимп, “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байв.
2025-12-22
“OpenAI” компани “ChatGPT images” загвараа танилцууллаа
“OpenAI” компани хиймэл оюуны салбарт дахин нэг томоохон алхам хийж, зураг үүсгэх болон засварлах чадвартай “ChatGPT images” хэмээх шинэ загвараа танилцууллаа. Энэхүү хувилбар нь зөвхөн зураг бүтээгээд зогсохгүй, хэрэглэгчдэд хиймэл оюунтай харилцан ярилцах замаар тухайн зургийн тодорхой хэсгийг нарийвч лан засах боломж олгож буйгаараа онцлогтой.
2025-12-19
Сурагчдад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт явуулж байна
Сурагчдын өвлийн амралт эхэлж, хүүхдүүд урт хугацааг гэртээ өнгөрүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос долоон дүүргийн гэр хорооллын бү сийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн сургалт зохион байгуулж байна. Уржигдар Сонгинохайрхан дүүргийн 67, 76, Баянголын 146, 113 дугаар сургуулийн IX-XI ангийн сурагчдад угаарын хий гэж юу болох, түүний хор уршгийн талаар ойлголт, мэдээлэл өгч, хордлогоос урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд анхан шатны тусламж хэрхэн үзүүлэхийг заажээ.
2025-12-19