Бүх сумдад шатахуун нийлүүлжээ
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт шатахуун импортлогчидтой уулзаж дөрвөн хоногийн дотор шатахуун хангалт, түгээлтийг хэвийн болгох албан даалгавар өгсөн.
2025-12-12
Дэд сайдын албан тушаалыг сэргээх нь
Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа Г.Занданшатар “Дэлхийн бүх л оронд дэд сайд ажилладаг, энэ бол улс төрийн албан тушаал. Сайдыг эзгүйд дэд сайд орлох шаардлагатай. Тиймээс УИХ-ын гишүүдтэй зөвшилцөж, сайн судалж байгаад Засгийн газраар хэлэлцэж шийдэх ёстой” хэмээн хэлж байв. Энэ байр сууриа тэрбээр тун удахгүй ажил хэрэг болгох сурагтай.
2025-12-12
Бодлогын хүүг 12 хэвээр үлдээж, тэтгэврийн зээлийн хэмжээг 36 сар болгов
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өчигдрийн хурлаар бодлогын хүүг 12 хэвээр хадгалах шийдвэр гаржээ. Эл шийдвэрийг БНХАУ болон АНУ-ын худалдааны татварын бодлого тодорхойгүй хэвээр, эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн хэлбэлзэл өндөр байгааг харгалзсан гэнэ. Мөн сүүлийн саруудад инфляц аажим өсөн, арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.2 хувьтай гарсан, цаг агаарын нөхцөл муудах, махны үнэ өсөх, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байх зэрэг эрсдэл өндөр байгаа нь нөлөөлсөн аж.
2025-12-12
Зай хураагуур дэлбэрсний улмаас 22 хүн амиа алдав
Индонезийн нийслэл Жакарта хотын Кунинган дүүрэгт байрлах “Cyber one” хэмээх оффисын зориулалттай долоон давхар барилгад орон нутгийн цагаар уржигдар 12.30 цагт томоохон хэмжээний дэлбэрэлт болж, 22 хүн амиа алджээ. Урьдчилсан дүгнэлтээр барилгын нэгдүгээр давхарт байрлах дрон үйлдвэрлэдэг “PT terra drone Indonesia” компанийн литиум-ион зай хураагуур дэлбэрсний улмаас гал гарсан байх магадлалтай аж. Үүнтэй холбогдуулан Индонезийн эрх баригчид оффисын болон үйлдвэрийн барилгуудын аюулгүй байдлыг сайжруулах, ялангуяа литиум-ион зай хураагуур хадгалах журам, хяналтыг чангатгах асуудлыг хэлэлцэж эхэлжээ.
2025-12-11
“MongolZ”-ынхон плей-оффт Францын “Vitality” багтай тоглоно
Унгарын Будапешт хотод цахим спортын “CS2” төрлийн энэ оны сүүлийн мэйжор тэмцээн үргэлжилж байна. Эл тэмцээний III шатны тоглолт өндөрлөж, плей-оффт өрсөлдөх найман багийн нэр тодорсон. Ази, Номхон далайн бүс нутгийн төлөөлөл болсон “MongolZ” багийнхан III шатнаас мэйжорыг эхлүүлж, 3-1 гэсэн амжилттай плей-оффт шалгарсан.
2025-12-11
Трамп хоёр бизнесменийг Москва руу илгээжээ
Трампаар овоглосон “Энхийн төлөвлөгөө” гэгч дэлхий дахины анхаарлын төвд байна. Орос, Украины хоорондын хямралыг зохицуулахад чиглэсэн энэ “төлөвлөгөө” олон шатанд, янз бүрийн хүрээлэлд яриа хөөрөө болж буй ч ахиц тун ялихгүй, гол хоёр тал тохиролцоонд хүрээгүй байгаа.
2025-12-11
Ц.Хулангийн “Эргэлт” номыг сурвалжилсан тэмдэглэл
Нар сар шиг сацарч, навч цэцэг шиг дэрвэж явсан миний мэддэг яруу найрагч Хулан энд алга байлаа. “Эргэлт” ном цоо шинэ өнцгөөс надад Цоодолын Хуланг нээж өглөө. Бодлогоширч мэлмэрсэн, гэрэлтэж гэгээрсэн Янжинлхам бурхан адил миний өмнө тэрбээр амилан босч ирлээ.
2025-12-11
Япон, Турк улсаас оргодол этгээдүүдийг баривчлан авчирлаа
Интерполоор эрэн сурвалжилж байсан хоёр гэмт этгээдийг албадан авчирсан талаараа цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, интерполын улаан булангийн зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлагдаж байсан М-г энэ сарын 4-нд Япон Улсаас баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тэрбээр 2023 онд Эрүүгийн хуулийн 16.3.1-т зааснаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, гадаад улсад оргон зайлсан байжээ.
2025-12-11
Олон тооны бөхөнгийн эвэр хилээр гаргахыг завджээ
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн дэд ахлагч Э.Бадрах, Л.Батсайхан нар Монгол Улсаас БНХАУ руу гарах чиглэлийн 1294 дугаартай ачааны галт тэргэнд есөн боодол эд зүйл нууж, хууль бусаар хил давуулахаар завдсан этгээдүүдийг уржигдар 21.00 цагийн орчимд илрүүлжээ. Журмын дагуу холбогдох байгууллагын бүрэлдэхүүний хамтаар нарийвчлан шалгахад, 34.2 килограмм буюу 152 ширхэг бөхөнгийн эвэр болох нь тогтоогдож, харьяа байгууллагад шилжүүлсэн байна. Манай улсад 23 мянган тоо толгой бөхөн байдаг гэх судалгаа бий. Монгол бөхөнгийн тархцын 60 орчим хувь нь ГовьАлтайд байдаг бол үлдсэн 40-өөд хувь нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт бий аж.
2025-12-11
Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн төслүүдийн үр дүнг үнэлэв
ЭМЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн ээлжит хурлаар эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн төслүүдийн үр дүнг хэлэлцэж, үнэллээ. Тухайлбал, Анагаах ухааны хүрээлэнгийн доктор, дэд профессор Б.Батболдын удирдсан “Монгол Улс дахь бүдүүн, шулуун гэдэсний хавдрын тархалт, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн судалгаа, микрофлорын өөрчлөлт”, Улсын гуравдугаар төв эмнэлгийн доктор, дэд профессор С.Наранцэцэгийн чиглүүлсэн “Зүрхний дутагдал өвчний оношилгоо, эмчилгээ, хяналтын цогц менежментийг хэрэгжүүлэх нь” төслийг улсын төсвийн санхүүжилтээр тус тус амжилттай хэрэгжүүлж, үр дүнд нь шинэ техник, технологи, эмчилгээний арга, хэрэгсэл нутагшуулсан байна.
2025-12-11
Дөрвөн улирлын ухаалаг хүлэмж барих 30 мянган ам.долларын хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Сэлэнгийн төв Сүхбаатар сумд 20 га газарт, дөрвөн улирлын ухаалаг хүлэмж барих хэлэлцээрт аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, БНСУ-ын “Агротек” ХХКийн ерөнхийлөгч И Сон Чүн нар өчигдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр Өмнөд Солонгосын талаас хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа хийх, хүлэмж барихад нийт 30 000 ам.долларын хөрөнгө оруулахаар болов. Сүхбаатар сумд 70 мВтын дулааны цахилгаан станц барьж буй тул хүлэмжийн цогцолборын эрчим хүчний асуудал шийдэгдэнэ гэдгийг албаныхан онцолсон. Хэлэлцээрийн үр дүнд ухаалаг хүлэмж, жимс, ногооны үржүүлгийн цогцолбор байгуулан, энд ажиллах инженер, техникчийг шат дараатайгаар бэлтгэх гэнэ.
2025-12-11
Газрын ховор элементийн борлуулалтаас ирэх 20 жилд 22.6 их наяд төгрөг олно
Газрын ховор элементийн (ГХЭ) хэтийн төлөвийн судалгааг өчигдөр АМГТГ-аас танилцууллаа. Манай орны хувьд одоогоор ГХЭ-ийн бүртгэлтэй зургаан орд байгаагаас 500 орчим сая тонн хүдэрт 2.4 сая тонн исэл агуулагдаж буй гэнэ. Түүнчлэн ГХЭ-ийн хайгуулын долоо, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаагаас нийт 11.5 тэрбум төгрөгийг хайгуулд зарцуулжээ.
2025-12-11
Бараа, үйлчилгээний үнэ 8.2 хувиар өсжээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.2, сарын өмнөхөөс 0.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Арваннэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7.6, үйлчилгээнийх 9.8, хүнсний бүтээгдэхүүн 11.8 хувиар нэмэгдсэн аж. Түүнчлэн Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 8.8, Улаанбаатарт үйлчилгээний бүлгийнх 11.3, хүнснийх нь 12.4 хувиар тус тус нэмэгдсэн байна.
2025-12-11
С.БАЙГАЛМАА: Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлын асуудалд яаруу сандруу хандаж болохгүй
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өнгөрсөн сарын 25-нд УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. 11 бүлэг бүхий цомхон тус хуулийн төсөл нь стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой хэмээн УИХ-ын чуулганы арваннэгдүгээр сарын 27- ны нэгдсэн хуралдаанд яаралтай горимоор хэлэлцсэн юм.
2025-12-11