Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар орон нутагт ажиллалаа

УИХ-ын дарга болон Ерөнхийлөгч нар өнгөрсөн амралтын өдрүүдээр орон нутагт ажиллажээ. Төрийн тэргүүн Дундговь аймгийн Мандалговь хотод ажиллаж, иргэд, малчидтай уулзан, Тэмээчдийн улсын V зөвлөгөөнд оролцсон байна. Тэрбээр уг зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ мал маллах арга ухаан, мэдлэг, туршлагыг үеэс үед өвлөн, таван хошуу малынхаа ашиг шимийг арвижуулан өсгөж ирсэн малчдад, тэр дундаа тэмээчдэд ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. 20 жилийн өмнө манай улс 254 мянган тэмээтэй байсан бол өдгөө тоо толгой нь хоёр дахин өсөж, 501 мянгад хүрсэн байна.
2026-01-26

Цахилгаан станцуудад гарсан доголдлыг засаж дуусжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Давосын эдийн засгийн чуулганд оролцоод эх орондоо ирсэн даруйдаа буюу энэ сарын 24-ний өглөө цахилгаан станцуудад үүссэн нөхцөл байдалтай танилцсан байна. Тэрбээр юуны өмнө Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллажээ. Сүүлийн долоо хоногт хөрсөн дээр -48 хэм хүрч хүйтэрснээс станцын нүүрс дамжлагын бункер бөглөрч, хөлдсөнөөс доголдол гараад байсан юм.
2026-01-26

Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв

Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эх­лүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэн­­дийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн баасан гарагт мэдээлэв. Тэрбээр “Урьдчилан сэргийлэх үзлэгийг энэ удаа илүү оновчтой буюу хүн амын нас, хүйс, тодорхой бүлэгт тулгуурлан явуулна. Тодруулбал, бүх ня­райг скрининг шинжилгээнд хамруулах юм.
2026-01-26

Мөсөн сийлбэрчид “Домог” бүтээлээрээ мөнгөн цом гардлаа

Авьяаслаг, уран сийлбэрчид цас, мөсийг гар, мэлмий, ухааны ураар урлагийн өвөрмөц содон бүтээл болгодог нь олны сонирхлыг их татдаг. АНУ-д зохион байгуулсан “Дэлхийн цасан баримлын аварга шалгаруулах тэмцээн 2026” өндөрлөж, шилдгүүдээ тодруулжээ.
2026-01-25

“Apple” компани дэлхийн хамгийн үнэ цэнтэй 500 брэндийн жагсаалтыг тэргүүлэв

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй 500 брэндийн жагсаалтыг “Apple” компани хоёр жил дараалан тэргүүллээ. Тус компанийн үнэлгээ өн­гөрсөн онд 574.5 тэрбум ам.доллар байсан бол энэ жил 607.6 тэрбумд хүрч өсжээ. Түү­ний араас 565.3 тэрбум ам.долларын үзүүлэлтээр “Microsoft” хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол “Google” компани 433.1 тэрбум ам.доллароор гуравдугаар байрт жагссан байна. Харьцуулбал, “Microsoft” 2025 онд 461.1, “Google” 413 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан юм. Дэлхийн хамгийн үнэ цэн­­­­тэй брэндүүдийн эхний аравт “Facebook”, “Amazon”, “Nvidia”, “TikTok”, “Walmart” сүлжээ дэлгүүр, “Samsung” болон “State grid” зэрэг томоохон корпорац багтжээ.
2026-01-25

500 багшид хиймэл оюуны мэдлэг, чадвар эзэмшүүлнэ

“AI academy Asia”-аас санаачлан хэрэгжүүлдэг “Үндэсний хиймэл оюуны аян”-ы хүрээнд энэ онд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 500 багшид хиймэл оюуны мэдлэг, чадвар эзэмшүүлж, үүнийгээ сурагчдад түгээхэд нь анхаарч ажиллах юм байна.
2026-01-24

Хүйтний стрессээс урьдчилан сэргийлье

Өвлийн улиралд ялангуяа хөдөө гадаа ажилладаг хүмүүс хүйтний стресст хамгийн их өртдөгийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэн­дийн төв (ХАБЭМТ)-өөс анхаарууллаа. Тодруулбал, мал аж ахуй, уул уурхай, барилга, зам засвар, аврах ажиллагаа, гудамжны худалдаа, тохижилт үйлчилгээний зэрэг салбарын ажил­ чид хүйтний стресст түлхүү өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь элбэг гэв.
2026-01-24

ШҮҮХ: Ц.Дагвадоржид бүх НАСААР НЬ ХОРИХ ЯЛ оноолоо

16, 32 настай хоёр хүнийг хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг гараад хоёр жил өнгөрч байна. Хэрэг үйлдсэн, хамтран оролцсон байж болзошгүй этгээдүүдийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, өнөөдөр /2026.01.23/ шийдвэрээ танилцууллаа. 
2026-01-23

Монгол хөгжмийн цуврал тоглолт “Хурмаст тэнгэр”-т саатаарай

Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжмийн хамт олон “Хурмаст тэнгэр” нэртэй монгол хөгжмийн цуврал тоглолтоо энэ сарын 30-нд Улсын Филармонийн концертын танхимд үзэгчдэд толилуулах нь.
2026-01-23

Улаанбаатарын өвлийн наадмыг 14 дэх жилдээ зохион байгуулна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай резорт” компанийнхан хамтран “Улаан­­баатарын өвлийн наадам-2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулахаар төлөвлөжээ. “Скай резорт” цанын баазад энэ сарын 31-нээс ирэх сарын 1-нд зохион байгуулах эл наадам нь өвлийн аялал жуулчлалыг дэмжих, хүйтний улиралд Мон­голыг зорих гадаадын жуулчид, зочдын тоог нэмэгдүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэдгээрээ онцлогтой. Мөн үндэсний ёс заншил, дахин давтагдашгүй өв соёлыг сурталчлахын зэрэгцээ цас, мөсний экстрим спорт, аяллыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэнэ.
2026-01-23

2600 гаруй нэр, төрлийн эмийн үнийг em.hdc.gov.mn-д байршуулаад байна

Хэрэглэгчдэд эмийн чанар, аюулгүй байдлаас гадна үнэ тогтвортой, ил тод байх нь чухал билээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон иргэдийн энэхүү хэрэгцээ, шаардлагад үндэслэн үнийн тогтвортой байдлыг хангах үүд­нээс em.hdc.gov. mn цахим системийг өнгөрсөн оны сүүлчээр нэвтрүүлсэн юм. ЭМЯ, Эм, эм­нэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрынхны хамтран хөгжүүлж буй уг системд одоогоор 2600 гаруй нэр, төрлийн эмийн үнийн мэдээллийг ил тод байршуулаад байгааг мэдээллээ.
2026-01-23

Энэ онд 78.5 км урт дугуйн зам барихаар төлөвлөж байна

Нийслэлийн хэмжээнд энэ онд 78.5 км дугуйн зам барихаар нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна.
2026-01-23

Хавар болох нь

Ирэх улирлын буюу хаврын цаг агаарын ерөнхий төлөвийг цаг уурын байгууллагаас гаргажээ. Агаарын температур ирэх хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, гуравдугаар сард нутгийн баруун хэсгээр дулаан, зүүн хойд хэсэгт хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Хаврын тэнгэр халтай гэдэг шиг энэ хавар ч мөн цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл үе үе ажиглагдах гэнэ. Иймд малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс, тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эрт­­­нээс бэлтгэж, цаг агаарын мэдээгээ цаг тухай бүрд авч ашиглахыг анхаарууллаа.
2026-01-23

ШҮҮХ: 14 минутын урттай хэргийн бичлэгийг шүүх танхимд үзүүлэх үеэр хохирогчийн ээжийн бие нь муудаж, эмчийн тусламж авчээ

16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр 10 гаруй цаг үргэлжилсэн хуралдаан 22.00 цагт завсарлаж, өнөө өглөө 08.30 цагт эхэлсэн. Одоогоор 6 цаг гаруй хаалттай хэлэлцэж байна.
2026-01-23

ТОП-20 индексийн шинэчилсэн сагсанд “Улсын их дэлгүүр”, “Эм жи эл акуа” ХК багтлаа

Монголын хөрөнгийн бирж Үнэт цаасны үнийн индекс тооцох журмын дагуу оны эхэнд ТОП-20 индексийн саг­саа шинэчилж танилцуудаг. Энэ оны өөрчлөлтөөр өмнөх сагсанд багтаж байсан 18 компани хэвээр үлдэж, “Ард кредит ББСБ”, “Монгол шуудан” хасагдаж, шинээр “Ул­­сын их дэлгүүр”, “Эм жи эл акуа” ХК нэмэгдэн орж ир­сэн байна. Тус индексийн багцыг бүрдүүлэхдээ хөрөнгийн бир­­жид бүртгэлтэй бүх компанийг зах зээлийн үнэлгээ, арил­­жааны өдрийн дундаж гүйлгээ гэсэн хоёр үзүүлэлтээр хамгийн өн­дөр гүйцэтгэлтэй гарсныг нь сонгодог.
2026-01-23

Баянхошуу хот орон сууцжуулалт төслийн II ээлжийн 226 айлын барилга угсралтын ажил үргэлжилж байна

Баянхошуу хот орон сууцжуулалт төслийн II ээлжийн 226 айлын барилга угсралтын ажил үргэлжилж байна
2026-01-23

БНСУ хиймэл оюуныг хуульчилсан дэлхийн анхны улс болов

БНСУ технологийн салбарт шинэ жишиг тогтоож, хиймэл оюуныг аюулгүй ашиглах тухай цогц хуулийг хэрэгжүүлж эхэлсэн дэлхийн анхны улс боллоо. Тус улсын баталсан Хиймэл оюуныг хөгжүүлэх ба итгэлцлийн суурийг бүрдүүлэх тухай суурь хууль нь олон салангид дүрэм журмын эмхэтгэл бус, харин бие даасан нэгдсэн зохицуулалт гэдгээрээ онцлог юм. Уг баримт бичигт технологийн компаниудын дагаж мөрдөх ёстой эрх зүйн хэм хэмжээ, дэвшилтэт загваруудад тавих шаардлага болон хууль зөрчсөн тохиолдолд ногдуулах торгуулийг ч нарийвчлан тусгажээ.
2026-01-23

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа
2026-01-23