Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, мега төслүүдийн явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 19 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 88 хувьтай байна.
2026-01-19

ӨГИЙН НУУРЫН МӨСНИЙ БАЯРЫГ ЗОРИОРОЙ

“Ugii winterland-2026” мөсний баяр энэ сарын 31, ирэх сарын 1-ний амралтын өдрүүдэд болно. Архангай аймгийн ЗДТГ, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, “Өгий далай” ресорт, “Морьтон Монгол” ТББ-ынхан хамтран хангайн бүсийн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын аялагчдыг “татах” зорилгоор энэхүү арга хэмжээг Өгий нуурын зүүн урд эрэгт хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
2026-01-17

Уламжлалтын эмнэлэгт нойргүйдлийн шалтгаанаар хандах нь нэмэгджээ

Сүүлийн жилүүдэд иргэд АШУҮИС-ийн харьяа Монгол анагаах ухааны төв эмнэлэгт нойргүйдэл, мэдрэлийн гаралтай өвчин эмгэгийн улмаас хандах нь нэмэгджээ. Тодруулбал, тус эмнэлгээр тухайн жилд үйлчлүүлэгчдийн 62-70 хувь нь ийм шалтгаанаар эмчилгээ, үйлчилгээ авсан байна. Энэ нь нийгмийн ст­ресс, бухимдалтай холбоотой аж. Гурван удаа магадлан итгэмжлэгдэж, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг 11 жилийн турш үзүүлж ирсэн тус эмнэлгийг АШУҮИС-ийн сургалтын бааз гэдгийг оюутнуудаас гадна үйлчлүүлэгчид ийн андахгүй болжээ.
2026-01-17

“АМАР БАЙНА УУ”-Д 50 ГАРУЙ НЭР, ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛАХ ТӨЛӨВТЭЙ

Монголчууд сар шинийн баярын хэрэгцээнд жилд дунджаар 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувийг импортын бүтээгдэхүүн худалдан авахад зориулдаг тул энэ их мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах зорилгоор “Амар байна уу-2026” үзэсгэлэн, худалдааг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. 
2026-01-16

Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов

Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов
2026-01-16

Д.Мөнх-Эрдэнэ: Хэт ерөнхий бичсэн, үүрэг хариуцлага нь тодорхойгүй хуулийг шинэчлэхээр ажиллаж байна

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хууль хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцэхээсээ нийцэхгүй нь их болсон. Өөрөөр хэлбэл, 23 жилийн өмнөх хуулийг хэт ерөнхий бичсэн, үүрэг хариуцлага тодорхойгүй, өнөөгийн эрэлт хэрэгцээг хангахгүй болсны учир шинэчлэх гэнэ. Иймд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулжээ.
2026-01-16

“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа

“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд нээлттэй сонгон шалгаруулалтыг өнөөдөр зарлалаа. Сонгон шалгаруулалтын материалыг www.selbecity.mn вэб сайтаар гуравдугаар сарын 2-ны 16:00 цаг хүртэл 45 хоногийн хугацаанд хүлээн авна. Сэлбэ хот нь нийт 158 га талбайд хэрэгжиж буй 8,575 айлын орон сууц, үйлчилгээ, соёл, бизнесийн цогц орчныг бүрдүүлэх хотын хөгжлийн томоохон бүтээн байгуулалт юм. Сэлбэ хотод 45-50 мянган байнгын оршин суугч амьдрах боломжтой. Өдөрт дунджаар 250 мянган хүний урсгал орж, гарах эдийн засгийн шинэ экосистем бий болох тооцоолол гарсан.
2026-01-16

Крикетийн ДАШТ-ий цомыг Монголоор аялуулж байна

Крикет нь цохиур, бөмбөг ашигладаг, контактгүй багийн спорт тоглоом юм. Энэ нь XVI зуунд өмнөд Англид анх хөгжиж, XVIII зууны сүүлчээр үндэсний спортынх нь нэг болжээ. Энэтхэг, Шри-Ланк улсад крикетийн эрэгтэйчүүдийн Т20 ДАШТ-ийг ирэх сарын 7-ноос гуравдугаар сарын 8 хүртэл зохион байгуулахаар болсон. 10 дахь удаагаа болох тэмцээнд 20 улсын баг тамирчин нэг сарын турш ур чадвараа сорин өрсөлдөх юм.
2026-01-16

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-18-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ
2026-01-16

Хиймэл оюунд суурилсан англи хэлний сургалтын платформ нэвтрүүлж эхэллээ

Боловсролын ерөнхий газрын Английн “Efekta education LTD” төвтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд хиймэл оюунд суурилсан англи хэлний сургалтын платформыг туршилтаар хэрэг­жүүлэхээр болжээ. Ерөнхий боловсролын англи хэлний хичээл, сургалтын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой “Ef efekta” платформыг эхний ээлжид нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангай, Налайхын сургуулиудад нэвтрүүлжээ.
2026-01-16

Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийг үнэлж эхлэх нь

ЗГХЭГ, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА бай­гууллагатай хамтран “Монгол Улсын төрийн ал­ба­ны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь” төс­лийг хэрэгжүүлж буй билээ. Зорилго нь төрийн жин­хэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, үнэл­гээ­ний сис­темийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх юм. Тэгвэл уг бэлтгэл ажил хангагдаж, төрийн 600 байгууллагыг гүй­цэт­гэлийн удирдлагын нэгдсэн системд холбоход бэлэн болс­ныг өчигдөр мэдээллээ.
2026-01-16

Нийслэлийн таван байршилд олон түвшний уулзвар барих магадлалын ерөнхий дүгнэлт гаргав

Нийслэл Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн зам тээврийн оновчтой сүлжээг хөгжүүлэх зайлшгүй шаардлагын дагуу “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, эхний ээлжид Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, Наадамчдын зам дахь явган хүний гүүрэн гарц болон Нарт хотхоны зүүн далан дээрх гүүрэн байгууламж зэрэг таван байршилд уг төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд дээрх байршлуудад магадлалын ерөнхий дүгнэлт гарсан.
2026-01-16

АН дэд даргын тоогоо 15-аас тав болгон цөөлжээ

АН-ын Улс төрийн зөвлөл уржигдар ху­ралдаж, шинэ үндсэн дүрмийнхээ хүрээнд хийх дотоод зохион байгуулал­тын өөрчлөлтийг ярилцсан аж. Энэ талаар тус намын “4-11” цагаар АН-ын дар­га О.Цогт­гэрэл, ерөнхий нарийн бич­гийн дар­гын үүрэг гүйцэтгэгчээр то­милогдсон Д.Амар­баяс­галан тэргүүтэн мэдээлэл өглөө.
2026-01-16

АНУ Монгол тэргүүтэй 75 улсын иргэнд цагаачлалын виз олгохоо зогсоов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аме­рикийн ажилчдын эрх аш­гийг хам­гаалах зорилгоор дэлхийн 75 улсын ир­гэнд цагаачлалын виз олгохыг тодор­хой­гүй хугацаагаар хязгаарлах шийд­вэр гар­галаа. Уг журмыг энэ сарын 21-нээс хэ­рэг­жүүлэх бөгөөд үүнд манай улс ч багтжээ. Өөрөөр хэл­бэл, Африк, Ази, Ла­тин Америк, Ойрхи Дорнод, зүүн Европ гээд дэлхийн улс орнуудын гуравны нэг ор­ чим нь эл хяз­гаарлалтад багтаад буй юм.
2026-01-16

ХУД-т шатахуун ачсан цистерн осолдож, 16 тн түлш асгарлаа

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд өчигдөр орой Beiben North Benz ND-4250 загварын 42,000 литр дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл замын хажуу руу унасан байна. Тус тээврийн хэрэгслийн асгараагүй түлшийг Hyundai Trago загварын 40,000 литр багтаамжтай тээврийн хэрэгсэлд соруулжээ. Дүүргийн хот тохижилт, зам цэвэрлэгээний компанийн ажилтанууд 16 тн түлш асгарсан талбайд саармагжуулалт хийж байна.
2026-01-16

Сумд газар олгох, эсэхийг Засгийн газар шийдэж буй нь чирэгдэл учруулж байна гэв

Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэ­лийн болон 21 аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нартай өчигдөр Тө­рийн ордонд уулзаж, 2026 оны ажлын төлөв­лөгөөг ярилцан, хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Энэ үеэр Засаг дарга нар аймаг, орон нутагт тулгамдсан нэгдсэн асуудлаа ярилцжээ. Тэд хамгийн түрүүнд газар олгохтой холбоотой асуудлыг хөндсөн юм. Су­мын хэмжээнд нэг иргэндээ ха­шаа ба­рих газар олгох, эсэхийг хүр­тэл Засаг дар­га нь биш, Засгийн газ­рын түвшинд шийд­дэг болсон аж.
2026-01-16

Бусдаас 2.4 тэрбум төгрөг залилсан эмэгтэйг шилжүүлэн авав

2013-2016 оны хооронд “Дэвжих нэхий” банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа иргэдийн хувийн мэдээллийг ашиглан залилан мэхэлж байсан Б.Энхмаа гэх эмэгтэйг олон улсад эрэн сурвалжилсны дүнд байгаа газрыг нь тогтоон баривчлуулж, энэ сарын 13-нд эх оронд нь шилжүүлэн авлаа. Тэрбээр нийт 2.4 тэрбум төгрөгийн хохирол учруулаад гадаад улс руу оргон зугтсан аж.
2026-01-16

Нисэх буудалд хүн барьцаалж бүрэлгэсэн монгол, хятад иргэдийг гэм буруутайд тооцлоо

Шүүх уг хэргийг хэлэлцээд БНХАУын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин, манай улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нарыг дээр дурдсан зүйл заалтад заасан хэргүүдээс хүн барьцаалсан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хүний амь бүрэлгэсэн гэм буруутайд тооцсон байна. Харин 17.6-1-ийн “Бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэсэн” гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ.
2026-01-16