Бэлчээрийн хяналт, мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтарна
Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн ерөнхий газрынхан Бэлчээрийн газрын төлөв байдлын хяналт, мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэхээр НҮБ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Манай улс тус байгууллагатай 1976 оноос хойш хамтран ажиллаж буй бөгөөд энэ удаагийн санамж бичгийн хүрээнд Монгол орны бэлчээрийн газрын төлөв байдлын хяналт, тайлангийн сан үүсгэн, өгөгдөлд дүн шинжилгээ хийж, үр дүнг солилцох, олон нийт болон хувийн хэвшлийнхэнд нээлттэй ашиглуулах боломж бүрдүүлэх юм.
2025-12-24
“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь
“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна. “Дэлхийн ур чадвар Монгол” НҮТББ-аас зохион байгуулж буй тус уралдааны II шатны шалгаруулалтад хүүхэд, залуус 12 мэргэжлийн төрлөөр өрсөлдөж, шалгарсан нь ирэх сарын сүүлчээр болох үндэсний аваргад оролцох эрх авчээ.
2025-12-24
ШУТИС-д хүнд машин механизмын сургалтын дадлагын бааз байгууллаа
ШУТИС-ийн харьяа Налайх дүүрэг дэх политехник коллежид “Хүнд машин механизмын салбарт жендерийн мэдрэмжтэй хосмог сургалтыг нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж дуусжээ. Үүний хүрээнд тус коллежийн дэргэд уурхайн машин механизмын ашиглалтын техникч мэргэжлийн хосолсон сургалтын дадлагын бааз байгуулан, хүлээлгэн өгснийг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Уурхайн машин механизмын ашиглалтын техникч мэргэжлээр энэ хичээлийн жилд 23 суралцагч элссэний дөрөв нь эмэгтэй гэнэ. Хосмог гэх энэхүү сургалт нь онолын мэдлэг олгохоос гадна ажлын байран дээр дадлага хийлгэх, мэргэжлийн чиг баримжаа эзэмшүүлэх буюу ажиллангаа суралцах боломж олгодгоороо давуу талтай аж.
2025-12-24
Шинэ жилийн баярыг хэтрүүлж биш, хэмнэж тэмдэглэх хандлага тогтож байна
“Бага зэрэг л жадайж байна, энэнээс том гэвэл нэлмийнэ. Бас энэ даашинзны өнгө өөрт чинь тун сайхан зохиж байна, хямдруулаад 230 000 төгрөгт ав. Төсвийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байгаагаас гоёлын олон даашинз, хувцас хий дэмий “дарагдчихлаа”. Энэ жил ер нь орлого тааруу, худалдан авагч цөөн байна” хэмээн чих дэлсэх нь бидний нэрлэж заншснаар “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд. Шинэ жилийн баярын уур амьсгал арванхоёроос нэгдүгээр сарыг хүртэл үргэлжилдэг манай орны хувьд энэ үеэр дэлгүүр, худалдааны төвийн лангуунд гоёлын даашинз, “үнсгэлжингийн шаахай”, ботинк, “шилэн” тирко зэрэг нь өвлийн гутал, зузаан хүрэмтэй өрсөлдөн, яг л зуныг санагдуулан солонгордог онцлогтой.
2025-12-24
“Евро-5” стандартын авто бензин хэрэглэх шаардлага үүсэж буй гэв
Шатахууны үнийн өсөлт, хангамжтай холбоотойгоор өчигдөр АҮЭБЯ-наас мэдээлэл хийв. Уржигдар буюу 22-23- нд шилжих шөнө зарим шатахуун түгээс станц бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж, АИ-92 литрийг нь 3080-3090 төгрөгөөр зарж эхэллээ хэмээн иргэд шүүмжилсэн. Энэ талаар АҮЭБЯны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай “Зарим шатахуун түгээх станцад АИ-92 дууссанаас “Евро-5” стандартын бүтээгдэхүүн борлуулж эхэлжээ
2025-12-24
Дэлхийн 17 орны 500 гаруй тамирчид байт харваагаар өрсөлдөв
Оросын байт харвааны холбооны ерөнхийлөгч, ЗХУ-ын гавьяат спортын мастер, ОХУ-ын Биеийн тамирын гавьяат ажилтан Владимир Ешеевийн нэрэмжит байт харвааны нээлттэй тэмцээн ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар Чита хотод зохион байгуулагдлаа.
2025-12-24
“ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарт ял шийтгэлээ
“Дулааны цахилгаан станц-3” төрийн өмчит хувьцаат компани (“ДЦС-3” ТӨХК)-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус компаниас 2022 оны зургадугаар сард “Өрлөг дулаалгын материал (багц-2)”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 738 сая төгрөгийн үнийн дүнтэй тендер зарласан юм. Уг тендерт “Хасу-Эрчим” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулан, тухайн оны есдүгээр сард 221 саяыг нь “ДЦС-3” ТӨХК-иас шилжүүлжээ.
2025-12-24
“Chinggis warriors”-ынхан алтан цом хүртлээ
Цахим спортын “Counter strike-2” (CS2) тоглоомын Ази тивийн аварга шалгаруулах “Extremesland-2025” тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 18-21-нд болж, шилдгүүдээ тодруулав. 150 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсаас хоёр баг оролцсон бөгөөд “Chinggis warriors”-ынхан аваргын алтан цомын эзэн боллоо. Ингэснээр тус багийнхан олон улсын тэмцээнд анх удаа түрүүлсэн юм. Харин гуравдугаар байрт “Eruption” баг шалгарч, 10 мянган ам.долларын шагнал хүртэв.
2025-12-23
Нидерландад жолооны ард утсаар яривал 440 еврогоор торгохоор болжээ
Нидерланд улсад замын хөдөлгөөний зөр чилд ногдуулах торгуулийн хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дөрөв орчим хувиар нэмэхээр болсныг “Kazinform” агентлагаас мэдээллээ. Тухайлбал, жолоо барьж байхдаа “hands-free” загварын тусгай төхөөрөмж ашиглахгүйгээр гар утсаар яривал 440 еврогоор торгох гэнэ. Мөн хот дотор хурдаа таван км/ цагаар хэтрүүлбэл 46, харин хурдны зам дээр 20 км/цагаас дээш хэтрүүлсэн тохиолдолд 229 еврогийн торгууль тус тус ногдуулна. Үүнээс гадна улаан гэрлээр зам гарвал хамгийн багадаа 320, автомашинаа зогсоолд буруу байрлуулбал 130 еврогоор торгох аж.
2025-12-23
Явган зам дээрх гэрэлтүүлгийн шонгуудыг ирэх хавар гэхэд шилжүүлж дуусгах нь
Нийслэлийн нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний замд байршуулсан гэрэлтүүлгийн шонгуудыг зөөвөрлөх ажлыг 2024 оноос эхлүүлжээ. Өнгөрсөн хугацаанд явган хүний замд саад учруулаад байсан гэрэлтүү¬ лгийн 1000 шонг шилжүүлсэн байна. Улаанбаатар хотод ийм шон 1600 орчим байдаг аж. Тиймээс ирэх хавар гэхэд гэрэлтүүлгийн үлдсэн шонгуудыг явган хүний замаас зайлуулах ажлыг зохион байгуулахаар болжээ.
2025-12-23
Сурагчид ГССҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдийг баярлуулав
Нийслэлийн ерөнхий боловсролын гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуулийн 12г ангийн хамт олон болон Г.Алтантуул багшийн санаачилгаар ахлах, дунд ангийн сурагчдыг эгнээндээ нэгтгэн Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-д эмч лүүлж буй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулжээ. Тус сургуулийн сурагчид гутлын хайрцагтай бэлгийг тав дахь жилдээ хүүхдүүдэд өгч буй аж.
2025-12-23
“Сансар” зуслан шинжлэх ухааны музейгээ нээжээ
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Шар хоолойн амны байгалийн үзэсгэлэнт газар байрлах “Сансар” олон улсын хүүхдийн зуслангийнхан “Infinity mirror” нэртэй шинжлэх ухааны музей барьж байгуулан, шинэ оны босгон дээр нээгээд байна. “Сайхан дурсамжийг хүүхэд бү рийн зүрх сэтгэлд урлан бүтээе” уриатай тус зуслан нь жилийн дөрвөн улирлын туршид үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ онцлогтой. Музейг зуслангийн дэргэд, 56 ам метр талбай бүхий сансар огторгуй, одон орон, толины хязгааргүй хувирал, мэдрэмжийг төрүүлэхүйц дөрвөн танхимтайгаар байгуулсан гэнэ.
2025-12-23
Төрийн өмчит компанийг хувьчлахдаа ажилчдад нь хувьцаа олгох ёстой гэв
Засгийн газраас агаарын тээвэр, эрчим хүч, уул уурхайн чиглэлийн төрийн өмчит 18 компанийн засаглалыг өөрчилж, хувьцаат болгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан эл шийдвэрийг ил тод, хариуцлагатай, ажилтнуудын нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааг хангасан байдлаар гаргахыг МҮЭХноос өчигдөр шаардлаа. Төрийн өмчийн 26 аж ахуйн нэгж, үйлдвэрийн газарт 30 000 орчим хүн ажиллаж буй аж. Хэрэв засаглын болон бүтцийн өөрчлөлт хийх бол эдгээр ажилтан, тэдний цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг зохистойгоор шийдэн, шийдвэр гаргагчид болон эрх ашиг нь хөндөгдөж буй талууд өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэх ёстойг МҮЭХны ерөнхийлөгч Э.Тамир дурдсан.
2025-12-23
Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ
“Улаанбаатарын мөнгөн шөнө 2025” шинэ жилийн арга хэмжээг энэ сарын 31-ний өдөр төв талбайд зохион байгуулна. Энэ хүрээнд иргэдэд зориулсан зураг даруулах хэсэг, энтэртаймэнт орчин бүхий худалдаа үйлчилгээний асар, түргэн хоол зэргийг багтаасан “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ. Асрын гадна стрийт фүүд буюу явуулын үйлчилгээний халуун хоолоор үйлчилж байгаа бол асар дотор шинэ жилийн сүлд мод, чимэглэл, халуун уух зүйлс, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гараар хийсэн шинэ жилийн бүтээгдэхүүн борлуулж байна.
2025-12-23
Чанаргүй зээлийн хэмжээ жилд 2.6 нэгж хувиар өсжээ
Банк санхүүгийн салбарын өнгөрсөн улирлын дэлгэрэнгүй тоймыг Төвбанкнаас танилцууллаа. Үүнд иргэдийн зээлийн үлдэгдэл энэ оны дөрөвдүгээр улирлын эхэнд 36.9 их наяд төгрөгт хүрснийг тэмдэглэжээ. Уг зээлийн 68.8 хувийг банкнаас, 16.9 хувийг ББСБ-аас олгосон бол 13.5 хувь нь ипотекийн зээлд ногдсон аж. Түүнчлэн банкны зээлийн хагасыг хэрэглээнийхэд олгосноор ийм зээл жилд 23 хувиар нэмэгдсэн байна.
2025-12-23