Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

АШУҮИС-ийн харьяа ахлах сургуульд Уламжлалт анагаах ухааны туршилтын анги нээлээ

АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуульд уламжлалт анагаах ухааны чиглэлийн туршилтын анги нээж, хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ. Эл хөтөлбөрийн хүрээнд сурагчид уламжлалт анагаах ухааны суурь мэдлэг эзэмшихээс гадна төрөлжсөн сургалтад хамрагдаж, эмнэл зүйн орчинд дадлага хийх юм. 
2026-09-23

Багшийн эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ хангалтгүй байгааг шүүмжлэв 

Багшийн эрүүл мэндийг дэмжих, зөвлөгөө мэдээлэл өгөх, үзлэг, оношилгоо зохион байгуулах зорилгоор Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийг АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэгт 2023 онд байгуулсан билээ. Тэгвэл тус төвийн үйл ажиллагаатай Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцав. Эл төвөөр дамжуулан 4000 орчим багш эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл авч буй талаар тухайн эмнэлгийн эмч нар хэлсэн.
2026-09-23

Томууны дэгдэлтээс хамаарч хүүхдийн 1600 гаруй ор дэлгэнэ 

Хотын дарга Б.Пүрэвдагва томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангаж, дархлаажуулалтыг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлээр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд өчигдөр ажиллалаа. Тус дүүргийн хэмжээнд томууны дархлаажуулалт 54.2 хувьтай байгаа аж.
2026-09-21

Амьгүй донороос хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах боломж бүрджээ 

Манай улсад өнөөдрийн байдлаар эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх заалттай ч донор олдохгүй 1200 гаруй өвчтөн бүртгэлтэй байна. Ганц бие, эсвэл гэр бүл, ойр дотнынхон нь донор болох боломжгүй тохиолдолд тэднийг Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ)-ийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны донор хүлээх жагсаалтад бүртгэдэг аж.
2026-09-18

ӨВЧНИЙ ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТИЙН ЧИГЛЭЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх үндэсний газрын Дэд дарга Сүн Ян, БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Ерөнхий захирлын орлогч Мэй Ян тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч уулзлаа.
2026-09-04

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян 10 дугаар сарын 3-ныг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Өнгөрсөн жил нийслэлд 146 мянган иргэнийг вакцинд хамруулж, томуугаар өвдөх эрсдэлийг 13 хувиар бууруулсан. Энэ жил томуугаар өвдөх өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн иргэд буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй 293,619 иргэнийг вакцинд хамруулна.
2026-09-04

ЭХЭМҮТ-ийнхөн гадаадын эмч нартай хамтран төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс засал хийжээ 

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үн­дэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн Франц, Тайванийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран зүрхний төрөлхийн гажиг, уруул, тагнайн сэтэрхий болон нүүрний гаж хөгжилтэй 30 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийснээ мэдээллээ.
2026-09-04

Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй

Гемофили өвчтэй иргэдийн эмчилгээний тасралтгүй байдал, эмийн хүртээмжийг хангах зорилгоор гемофилийн эсрэг рекомбинант VIII, IX фактор болон бусад шаардлагатай эмийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.
2026-09-01

Эмнэлэг хоорондын өвчтөн шилжүүлэх цахим зохицуулалтыг түр хойшлуулав 

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ) эрүүл мэндийн байгууллагуудын шатлал хоорондын өвчтөн шилжүүлэх цахим зохицуулалтыг 2027 оны нэгдүгээр сарын 1 хүртэл түр хойшлуулахаар шийдвэрлэжээ.
2026-09-01

УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ оношилгоо нэвтрүүллээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) түрүү булчирхайн хорт хавдрын шинэ оношилгоог Монгол Улсад анх удаа нэвтрүүлжээ. Тодруулбал, тус эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг Tc-HYNIC-PSMA SPECT/CT буюу түрүү булчирхайн хорт хавдрыг илүү нарийвчлалтай илрүүлэх эмнэл зүйн шинэ технологийг амжилттай нутагшуулсан байна.
2026-08-31

ЭХЭМҮТ-ийнхөн жирэмсний үеийн скрининг шинжилгээ хийх олон улсын гэрчилгээ гардан авчээ 

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн НИПТ буюу инвазив бус (жирэм­сэн эхийн биед зүү, мэс ажиллавар хийж, ургаас дээж авахгүй) скрининг шинжилгээг албан ёсоор нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл, эл шинжилгээ нь жирэмсэн эмэгтэйн цус­наас ургийн ДНХ-ийн хэсгийг шинжилж, зарим хромосомын өөрч­лөлтийн эрс­дэлийг то­дор­хойлдог байна.
2026-08-19

Гар, хөл, амны өвчний 8382 тохиолдол бүртгэгдээд байна

Улсын хэмжээнд он гарснаас хойш эхний долоон сарын байдлаар халдварт өвчний нийт 29 777 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 10 мянган хүн тутамд 23.1-ээр буурсан үзүүлэлт юм. Бүртгэгдсэн нийт халдварт өвчний 35 хувь буюу 10 435 нь амьсгалын замынх. Хэдийгээр халдварт өвчин буурсан үзүүлэлтэй гарсан ч гар, хөл, амны өвчин эрс нэмэгдсэнийг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүлэв.
2026-08-18

COP-17-ын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллаж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар COP-17-ын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж буй багийнхантай газар дээр нь ажиллаж, бэлтгэл, зохион байгуулалтыг шалган, шаардлагатай үүрэг, чиглэл өглөө.
2026-08-18

Хичээл эхлэхээс өмнө багш, ажилтнуудыг  эрүүл мэндийн үзлэгт шуурхай хамруулах нь

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө багш, ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг, оношилгоог шуурхай зохион байгуулах удирдамжийг Боловсролын ерөнхий газраас гаргажээ.
2026-08-14

Умайн хүзүүний хорт хавдрыг оношлох, эмчлэх тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Өнөөдөр Япон Улс болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр умайн хүзүүний хорт хавдрыг оношлох, эмчлэх тоног төхөөрөмжийг холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивагавара Масару, Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Доктор Сокорро Эскаланте болон эрүүл мэндийн салбарын төлөөлөл оролцлоо.
2026-08-13

ХСҮТ-д туяа эмчилгээний төв нээлээ

ХСҮТ-д туяа эмчилгээний төв нээлээ
2026-08-11

Улаан бурхны эсрэг дархлаажуулалтыг идэвхжүүлэхээр боллоо

Улаан бурхны эсрэг дархлаажуулалтыг идэвхжүүлэхээр боллоо
2026-08-05

Эхийн эндэгдэл орон нутагт хоёр дахин их бүртгэгдэв

Энэ оны эхний хагас жилийн байдлаар эхийн эндэгдэл 100 000 амьд төрөлтөд 19.2 болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.1 нэгжээр буурсан байна. Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн өчигдрийн ээлжит хурлаар дээрх үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
2026-08-04