Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Үйлдвэрлэлийн ослын 746 тохиолдол бүртгэгдэж, 73 хүн нас баржээ

Манай улс 2012 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сар болгон тэмдэглэж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалахад анхаардаг билээ. Өнгөрсөн онд мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол 52оор нэмэгдсэн бөгөөд Мэргэжлийн өвчин, судлалын эмнэлгийн хяналтад 2046 иргэн байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 746 тохиолдол бүртгэгдсэнээс 73 хүн нас баржээ.
2026-04-11

Нийгмийн түгшүүрийг хүний биеийн эрхтнүүдээр илэрхийлсэн “Амь”

Нийгмийн дарамт, хүний дотоод сэтгэлийн түгшүүрийг уран бүтээлээрээ илэрхийлсэн, барималч Ө.Одхүүгийн бие даасан “Амь” нэртэй үзэсгэлэнг “Хаан” галерейд нээжээ. Үзэсгэлэн энэ сарын 7-30 хүртэл олон нийтэд нээлттэй. Уран бүтээлч Ө.Одхүү “Өнөөгийн нийгмийг түгшүүрт автуулж буй гол хүчин зүйл нь хүн төрөлхтөн бөгөөд тэдний эцэс төгсгөлгүй шунал нь өөртөө болон бусдад хор хөнөөл учруулж, нийгэмд сэтгэл зүйн дарамтыг улам гүнзгийрүүлж байна” гэв.
2026-04-10

Япон Улс 122.3 их наяд иен буюу түүхэндээ хамгийн өндөр дүнтэй төсөв баталлаа

Японы парламент 2027 оны гуравдугаар сард дуусах санхүүгийн жилийн төсвийг 122.3 их наяд иен буюу 765 тэрбум орчим ам.доллароор баталсан нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Парламентын дээд танхимын Төсвийн хороо хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдийн санал тэнцжээ. Улмаар тус хорооны дарга Фүжикава Машахито бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжсэн санал өгснөөр эл төсвийг уржигдар баталсан байна.
2026-04-10

Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын гишүүн улсаар сонгогдов

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн энэ сарын хуралдаанаар Монгол Улсыг НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүн улсаар сонгожээ. Статистикийн комисс гэдэг нь статистикийн салбарын олон улсын хамгийн дээд түвшний байгууллага бөгөөд гишүүн орнуудынхаа статистикийн тогтолцоог бэхжүүлэх, олон улсын стандарт, ангилал, аргачлал батлах, хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг аж.
2026-04-10

Чингүнжавын гудамжийг тохижууллаа

Иргэдийн ая тухтай амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилгоор Баянгол дүүргийн 2, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт байрших Чингүнжавын гудамжийг тохижууллаа.
2026-04-10

Булган аймгийн цэвэрлэх байгууламжийн далан задарч, айл өрхүүд бохир усанд автжээ

Булган аймгийн цэвэрлэх байгууламжийн саарал ус хуримтлуулах талбайн далан энэ сарын 8-нд задарч, осол гарсныг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
2026-04-10

Согтуурсан, мансуурсан үедээ жолоо барьсан 134 хүнд ял ногдуулав

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг дээрх хүмүүст 1-5 жилийн хугацаанд хасаж, шийдвэрлэжээ. Жолоо барих эрхээ хасуулсан тохиолдолд өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, цаашлаад аминд аюул учруулж болзошгүй эрсдэлтэй алхам хийхгүй байхыг Тээврийн прокурорын албанаас анхааруулав.
2026-04-10

ТБХ:“Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.04.10/ хуралдаан 09 цаг 55 минутад ирвэл зохих Улсын Их Хурлын 29 гишүүний 16 нь буюу 55.2 хувь нь хүрэлцэн ирснээр эхэллээ.
2026-04-10

Хүүхэд хамгааллын “Аюулгүй сүлжээ” арга хэмжээг хэрэгжүүлэх нь

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд буй билээ. Хуулийн төслийн гол агуулга нь хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдал, эрхийг цогцоор нь хангах, нийгмийн сүлжээ ашиглахтай холбоотой харилцааг илүү тодорхой зохицуулахад чиглэж байгаа аж.
2026-04-10

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ
2026-04-10

“Витсамо” ХХК-д химийн аюултай бодис хадгалж байсан хэргийг шалгаж дуусжээ

Өдгөө уг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ сарын 16-нд “Витсамо фрут жүүс” ХХК болон гүйцэтгэх захирал Ц.Отгонхуяг нарын гэм буруутай, эсэхийг дэнслэхээр товложээ.
2026-04-10

Дунд голд техникийн бохирдолтой ус цутгасан зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо 

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн байгаль орчны болон Туул голын сав газрын захиргааны улсын байцаагч нар Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Дунд гол орчимд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад “Нарны хороолол” орчимд төсөл хэрэгжүүлж буй “Лонсин Монголиа” ХХК-ийнхан барилгын талбайгаасаа ялгарсан, техникийн бохирдолтой, тос маслотой усыг Дунд гол руу зайлуулж байсан зөрчлийг илрүүлж, таслан зогсоосон байна.
2026-04-10

Ноолуурын дээд ханш 207 мянган төгрөг боллоо

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ноолуур кг тутам нь 165-207 мянган төгрөгийн үнэтэй байна. Дорнод аймагт ноолуур 207 мянган төгрөг хүрсэн нь хамгийн өндөр ханш болов. Харин Дорноговь аймагт хамгийн бага буюу 165-170 мянган төгрөгийн үнэтэй байна. 
2026-04-10

Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг сайжруулах 17 сая еврогийн хэлэлцээрийн төслийг дэмжив

Улаанбаатар хотын төвийн дүүргүүдийн эр­чим хүчний 50 884 хэрэглэгчийг Өмнөд, Умард, Дорнод-2 болон Туул дэд станцуудаас цахил­гаанаар хангадаг ч сүүлийн таван жилийн хуга­цаанд тэдгээрийн ачаалал 70-100 хувьд хүрч, хүчин чадлын дээд хязгаарт тулсан нь шинэ хэрэглэгч холбох, системийн аюулгүй ажиллагааг хангахад түвэгтэй байгаа аж.
2026-04-10

Түрүүлсэн тамирчдыг дэлхийн оюутны “Универсиад” наадамд оролцуулна

Монголын оюутны спортын VII их наадмыг өнгөрсөн гуравдугаар сарын 6-наас ирэх сарын 8-ныг хүртэл Улаанбаатар хотод спортын 14 төрөлд зохион байгуулж буй. Хоёр жил тутамд болдог уг наадмын тэмцээнд тү­ рүүлж, медаль хүртсэн тамирчдыг ирэх жил болох дэлхийн оюутны спортын өвөл, зуны “Универсиад”-д оролцуулах аж. Их, дээд 31 сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдсөнөөс гүйлтийн цана, ширээний теннис, таеквондогийн спортын медальтнууд тодорчээ.
2026-04-09

Нөөцийн махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ

Мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдийн зүгээс дэлхий нийтэд үүсээд буй шатахууны асуудлаас үүдэн тээвэрлэлтийн зардал өсөж, нөхцөл байдал хүндэрч байгаа тул нийлүүлэлтийн үнийг нэмэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүсэлт гаргасан юм. Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар тус ААН-үүдийг хүлээн авч уулзлаа. 
2026-04-09

“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно

“Playtime” олон улсын хөгжмийн наадам 21 дэх жилийн ойгоо ирэх долоодугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Тэгвэл “Playtime” наадмын энэ жилийн эхний “Pre-event”-ийг энэ ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 12-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд дараах уран бүтээлчид уран бүтээлээ толилуулна.
2026-04-09

Дайны төгсгөл харагдахаа байв

AНУ 15 заалт бүхий энхийн төлөвлөгөө Иранд санал болгож, хэлэлцээрийн эхний шатыг эхлүүлэхэд бэлэн хэмээн мэдэгдлээ гэж өнгөрсөн сарын эцсээр Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байв. Гэтэл уг төлөвлөгөөг албан ёсоор иранчуудад өгөөгүй бололтой. Тэгтэл Израилын хэвлэлд 14 заалтын тухай материал нийтлэгдсэн аж.
2026-04-09