Гянтболдын экспортын биет хэмжээ өнгөрсөн оныхоос 30 дахин нэмэгдэв
Манай улс 2026 он гарснаас хойш 760.5 тонн гянтболдын хүдэр, баяжмалыг 4.9 сая ам.доллароор экспортолсон ньөнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад экспортын биет хэмжээ 30, үнийн дүн 14 дахин өссөн үзүүлэлт болов. Нэг тонн гянтболдын экспортын дундаж үнэ 6505 ам.долларт хүрээд буй ньдэлхийн зах зээл дээрх нийлүүлэлтийн хомсдол, геополитикийн эрсдэлт нөхцөлтэй холбоотойгоор хатуу металлын ханшийг хөөрөгдөж буйг шинжээчид онцолж байна.
Уржигдар 11 цаг 30 мин
“Эрдэнэс Оюутолгой”-н захирал Э.Ганхүүг АТГ-ынхан шалгаж дуусжээ
“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр гэм буруутай, эсэхийг ньшийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн Нийслэлийн прокурорын газарт хэргийг ньхүргүүлжээ.
Уржигдар 10 цаг 30 мин
“Дүдү машин”-ы улсын аваргууд тодров
Хүүхдийн инженер, техникийн суурь боловсролыг дэмжих, бүтээлч сэтгэлгээ, логик болон асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх зорилготой “Дүдү машин” улсын уралдааныг энэ сарын 8-10-нд олон улсын “Найрамдал” цогцолборт зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа. Энэ удаагийн “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн тэмцээн 14 жилийн дараа болсноороо онцлогтой.
2026-05-12
Монголчууд марафонд амжилт гаргахгүй гэх таамаглалыг эвдсэн дасгалжуулагч
Монголын тамирчид спортын хатан хаан хэмээгддэг хөнгөн атлетикт цахиур хагалж, тив, дэлхийн тэмцээнд болон олон улсын марафонд хурд сорьж, амжилт гаргах болсон. Олимп, ДАШТ-ий эрх өвөртөлсөн марафончид хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг, “Mongolian elite runners сlub”-ийн дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлагад бэлтгэл базаадаг.
2026-05-12
Хантавирусээр гурван хүн нас барж, найман иргэн халдвар авчээ
Атлантын далайд аялж явсан “MV Hondius” хөлөг онгоц дээр энэ сарын эхээр хантавирусний халдвар дэгдсэн юм. Аргентинаас Кабо-Верде рүү аялсан тансаг зэрэглэлийн хөлөг онгоцоор 210 хүн зорчиж явснаас уг халдварын улмаас гурван иргэн нас барж, найман зорчигч халдвар авчээ.
2026-05-12
Т.Пүрэвжаргал “Мөнгөн хазаарын чимээ”-д тэргүүлэв
Дорнын их яруу найрагч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадам уржигдар болж, шилдгүүдээ тодруулав. Наадмын тэргүүн байрт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, яруу найрагч Т.Пүрэвжаргал шалгарсан бол Соёлын гавьяат зүтгэлтэн П.Нямлхагва удааллаа.
2026-05-12
Охид олз олох “хэрэгсэл” биш
Хэвлэлд мэдээлснээс үзвэл хүүхдүүдийг гэр бүл болгосны шууд үр дагавраас өнөөдөр дэлхий дээр 650 сая гаруй эмэгтэй хүн шаналж байдаг гэнэ. Цар тахлын өмнөх үеийн байдал хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд насанд хүрээгүй 150 сая охин нөхөрт гарах төлөвтэй юм байна.
2026-05-12
Тивийн шилдэг шатарчид Улаанбаатарт өрсөлдөх нь
Шатрын спортын 21 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод энэ сарын 28-наас зургаадугаар сарын 7 хүртэл үргэлжилнэ. Тивийн шилдгүүд авьяас, ур чадвар, туршлагаараа өрсөлддөг тул тоглолт өндөр зэрэглэлд тооцогддог.
2026-05-12
Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хамжигч биш гэж дүгнэв
16 настай Ч.Ш гэх охиныг хөнөөн цогцсыг нь чемоданд хийж нуухыг завдсан болон 32 настай эмч бүсгүй Т.З-ын амийг хөнөөсөн Ц.Дагвадоржид холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хаалттай хянан хэлэлцлээ. Хохирогчийн Ч.Ш-гийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч нар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн энэ оны нэгдүгээр сарын 23-ны шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан юм
2026-05-12