Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ

 Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх, хамгаалалын 261,зөвлөгөө хүссэн дуудлага 114,мэдээлэл хүссэн дуудлага 785, Зорилтот бус 517 дуудлага бүртгэгдсэн байна.  
2026-03-30

Сураггүй болсон хилчнийг эсэн мэнд оллоо

Өмнөговь аймаг дахь хилийн цэргийн 0131 дүгээр ангид 2025 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирж, алба хааж байсан хил­чин энэ сарын 25-нд сураггүй болжээ. Тус ангийн малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан 19 настай С гэх байлдагч 6-8 км зайд бэлчиж байсан тэмээн сүргийг эргүүлэхээр албаны мотоциклтой яваад алга болж, эрлийн ажиллагаа зохион байгуулж буй талаар Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-аас өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн юм. Тус газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа С.Пүрэвсүрэн “Сураггүй болсон хугацаат цэргийн алба хаагч С нь 2025 оны нэгдүгээр ээлжээр Өвөрхангай аймгийн Уянга сумаас татагдсан, нэг сарын дараа халагдана.
2026-03-30

ХӨСҮТ-ийн Хүүхдийн тасгийг иж бүрэн тохижуулжээ

Халдварт өвчний үед хүүхдүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан, халдварын хяналт, сэргийлэлтийг бэхжүүлэх, хүүхэд, асран хамгаалагчдад аюулгүй, тав тухтай орчинд эмчлүүлэх боломж бүрдсэнийг эмч нар онцлов.
2026-03-30

Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина

Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина
2026-03-30

“Чөлөөлье, цэгцэлье, төлөөлье” чуулганаар тулгамдсан асуудлаа хэлэлцэв

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 750 гаруй төлөөлөгч “Чөлөөлье, цэгцэлье, төлөөлье” уриан дор чуулав. Тус арга хэмжээнд УИХ-ын дарга Н.Учрал оролцож, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогоо танилцуулсан байна. Үндсэн хуульд заасан иргэний 59, эдийн засгийн 24, улс төрийн 14 эрхийг хангах эрх зүйн орчныг бий болгох нь “Чөлөөлье” санаачилгын гол үзэл санаа аж.
2026-03-30

Хүүхдийн гэмтэл, согог судлалын олон улсын II их хурал болов

Монголын хүүхдийн гэмтэл, согог судлалын нийгэмлэгээс олон улсын II их хурлыг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. Уг хурал нь Монгол Улсын хүүхдийн гэмтэл, согогийн салбарт ажиллаж буй эмч, судлаачдыг олон улсад нэр хүндтэй Солонгос болон Японы тэргүүлэх мэргэжилтнүүдтэй туршлага солилцуулах чухал арга хэмжээ болон өргөжиж буй.
2026-03-30

Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, энэ онд хийх зарим ажлын талаар хэлэлцэв. Өмнөх хоёр шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 60 үүрэг даалгавар  өгсөн  бөгөөд хэрэгжилт 80.5 хувьтай байна.
2026-03-30

Аюулт үзэгдэл, ослын 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.03.23-2026.03.29/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 42 суманд аюулт үзэгдэл, ослын 110 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
2026-03-30

Улаанбаатарт барьж буй 616 барилгад шалгалт хийж эхэлжээ

Барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлж буйтай холбогдуулан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр нийслэлийн Хяналт шалгалтын газраас Улаанбаатар хотод барьж буй барилга, байгууламжуудын зөвшөөрөл, стандарт, норм, аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Үүний хүрээнд өнгөрсөн баасан гарагт Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн төслийн байршилд ажиллажээ.
2026-03-30

Эрчим хүчний салбарын 48 үйлдвэр, компани алдагдалтай ажиллаж байна

Эрчим хүчний салбарт 2026-2028 он хүртэлх гурван жилийн хугацаанд нийт 1.1 их наяд төгрөгийн татаас олговол иргэдэд тарифын огцом дарамт учруулахгүйгээр 2028 оноос үнийг чөлөөлөх боломжтой гэж салбарын яам тооцоолжээ. Үүнээс 600 орчим тэрбум төгрөгийг энэ онд, 300 тэрбумыг ирэх жил, үлдсэнийг нь 2028 онд олгохоор болсныг Сангийн сайд мэдэгдэв. Мөн тус салбарын 27 үйлдвэр, компанийн давхардсан чиг үүргийн орон тооны цалингийн зардлаас 24 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн тооцооллыг гаргасан аж.
2026-03-30

ЧУУЛГАН: Г.Занданшатарыг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Дараагийн Ерөнхий сайд томилогдтол тэрбээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.
2026-03-27

Нэрт хөгжмийн зохиолч Соронзонболд агсныг дурсав

Хөгжмийн зохиолч С.Соронзонболд агсанд зориулсан эрдэм шинжилгээний хурал өчигдөр Төв номын сангийн хурлын танхимд боллоо. Үүний хүрээнд СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, “Соронзонболд сан”-гаас илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
2026-03-27

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд өнөөдрөөс Төрийн далбаа мандуулж эхэлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярын санаачилсан “Эх оронч сурагч” хөтөлбөр өнгөрсөн жил нийслэлийн ерөнхий боловсролын 64 сургуульд амжилттай хэрэгжиж хүүхэд, залуучуудыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэхэд онцгой ач холбогдол өгөөд байна.
2026-03-27

Орон даяар гамшгийн аюулын дуут дохио дамжууллаа

Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт орон даяар дуут дохио ажиллуулдаг уламжлалтай. Үүний дагуу өчигдөр 16.00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохио дамжуулж, иргэд болон аж ахуйн нэгжүүд гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдлаа.
2026-03-27

Согтууруулах ундааны шошгын стандартыг шинэчлэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу “Согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавигдах шаардлага”ыг баталжээ. Энэ оноос эхлэн шинэчлэн мөрдүүлж буй уг шаардлагыг согтууруулах ундааг ууснаар хэрэглэгчдэд үүсэх эрсдэл, сөрөг нөлөөг ойлгуулах, хэрэглээг хянахад дэмжлэг үзүүлэх зорилготой гэв.
2026-03-27

Зорчигчдоо авдаггүй жолооч нарыг торгож эхэлжээ

Нийслэлд ажил эхлэх, тарах үед авто зам түгжирч, автобус иргэдийг удаан хүлээлгэхээс гадна ирсэн хэд нь “дүүрэн хүнтэй” гэх шалтгаанаар буудлаас зорчигчдоо суулгахгүй хаяад явах үзэгдэл хавтгайрсан. Дүрэм журмаараа бол нийтийн тээвэр зогсоол бүрд хуваарийн дагуу зогсож хүнээ буулгаж, суулгах ёстой. Гэвч үүнийг мөрдөхгүй байгаа учраас иргэд Нийтийн тээврийн бодлогын газарт энэ талаар гомдол мэдүүлсний дагуу жолооч нарт арга хэмжээ авч эхэлсэн байна.
2026-03-27

Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаанд шинээр холбож, 70 мянган айл өрхийн цахилгааны хүчдэлийг сайжруулахаар төлөвлөсөн. Тодруулбал, гэр хороолол, зуслангийн бүс болон шинээр суурьшсан бүсүүдийн айл өрхийн цахилгааны хэрэгцээг хангах, хүчдэлийг нэмэгдүүлэхээр шаардлагатай төсвийг шийдвэрлэж, 29 байршилд ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Гачуурт орчимд УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан ажиллалаа.
2026-03-27

Нөөцийнх дуусаагүй байхад “нойтон” махны үнэ тэнгэрт хадлаа 

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн нэдүгээр сарын 20-ноос эхлэн 385 цэгээр нөөцийн мах жижиглэнгээр худалдаж буй билээ. Тэгвэл нөөцийн мах зарагдаж дуусаагүй байхад шинэ махны үнэ тэнгэрт хадсанд иргэд бухимдалтай байна. 
2026-03-27