Төрөлтийн оргил нас 30-34 болж хойшилжээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн суурь мэдээлэл болохуйц гурван том бүлэг судалгааны дүнг танилцуулаад буй. Үүний нэг нь “Монгол Улсын төрөлтийн шинжилгээ, бодлого” бөгөөд уг судалгааны дүнгээр залуу чуудын хүүхэдтэй болох хүсэл бүрмөсөн алга болоогүй, харин орон сууц, тогтворгүй орлого, асаргааны ачаалал, ажил, амьдралын тэнцвэрийн асуудлаас шалтгаалан бүл нэмэх хугацаагаа хойшлуулж байгаа аж.
2026-03-11
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлтийг хийнэ. Авто замын засвар шинэчлэлтийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд 2024 оны есдүгээр сараас 2025 оны есдүгээр сар хүртэл нэг жилийн хугацаанд 86 байршилд 233 км авто замыг шинэчилж байв. Тэгвэл энэ онд засвар шинэчлэлт хийх авто замын талаар мэдээлэл хүргэж байна.
2026-03-11
“UB POST” сонины 3000 дахь дугаар “мэндэллээ”
Монголын сэтгүүл зүйд түүх бүтээсэн “UB post” сонин 3000 дахь дугаараа уншигчдын гар дээр дэлгэж байна. Тогтмол хэвлэл англиар мэдээлэл түгээж эхэлсэн цаг үеэс хойш төд удалгүй “Монгол ньюс” компани “UB post” сониноо эрхлэн гаргаж, 30 жилийн турш тасралтгүй хэвлүүлсээр өнөөдөртэй золголоо.
2026-03-11
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар явуулах боломжгүй болжээ
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулах Боловсролын сайдын чиглэлийн дагуу энэ сарын 7-нд “Турших шалгалт”-ыг зохион байгуулсан боловч мэдээллийн технологийн дэд бүтэц, программ хангамжийн хүчин чадал, серверийн ачаалал зэрэг техникийн нөхцөл байдлаас шалтгаалан шалгалтыг цахим хэлбэрээр тогтвортой зохион байгуулах боломжгүй болсон талаар Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр мэдээллээ.
2026-03-11
МИАТ тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх оронд нь авч ирлээ
Ойрхи Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан зарим улс орнууд агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарласан учир бусад улс орнууд боломжит байдлаар тус бүс нутгаас өөрсдийн иргэдийг татан авах ажиллагааг эхлүүлээд байна. Сүүлийн өдрүүдэд цэргийн ажиллагаа явагдаж буй бүс нутгаар зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлт хийх, гадны улс орнууд иргэдээ татан авах зэрэг онцгой үүргийн нислэгүүд л үйлдэгдэж буй юм.
2026-03-11
Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар зэрэг хүний үйлдлийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлнэ
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүн өчигдөр 15.00 цагт “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 42 хүн, гурван аж ахуйн нэгжид холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэснээ танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгосноос гадна өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
2026-03-11
Сөүлд орон сууц эзэмшихийн тулд заавал зөвшөөрөл авах хэрэгтэй
БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнийн хөөсрөлтийг хазаарлах, гадаадын хөрөнгө оруулалтын нөлөөг зохицуулах зорилгоор орон сууц худалдан авах нөхцөлийг чангатгаснаа мэдээллээ. Сөүл болон дагуул хотуудын байрны ханш сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсэн нь бодлого боловсруулагчдын анхаарлыг татах болов
2026-03-10
Насанд хүрээгүй хүүхдэдээ суррон авч өгөхгүй байхыг уриаллаа
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс скүүтер, мопедыг явган болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих хэсэгт байршуулахгүй байх, 16 нас хүрсэн иргэнд түрээслэхээр зохицуулж буй талаар мэдээлсэн. Тэгвэл тус зөвлөлөөс насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриалав.
2026-03-10
Эцгээ залгамжилсан эрсдэлтэй тавилан
“New York times” сонины мэдээлснээр Ираны дээд удирдагчийг сонгох үүрэг бүхий Шинжээчдийн зөвлөл өөрийн шийдвэрийг мэдээлэхэд хэдэн өдрийн өмнө бэлэн байсан ч талийгаачийн хүүг АНУ, Израилын цохилтын бас нэг бай болгочхоос болгоомжилсон байна.
2026-03-10
Олон улсын шалгалтын үнэлгээг дүйцүүлэх хүсэлт авч эхэллээ
Монгол хэл бичиг болон элсэлтийн шалгалтын бүртгэл ирэх тавдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм. Тэгвэл олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг өчигдрөөс авч эхэлжээ.
2026-03-10
Олон жилийн дунджаас дулаан хавар болох нь
Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хиймэл оюун, тоон загварчлал, судалгааны хэлтсээс энэ хавар агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх нь. Агаарын дундаж температур IV, V, VI сард ихэнх нутгаар дулаан байх төлөв гарчээ
2026-03-10
Шүүхийг үл хүндэтгэсэн хэмээн “Гачуурт” ХХК-ийг торгов
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Эрдэнэбаяр, Ч.Хаш-Эрдэнэ, Б.Энхболд, С.Мөнхболд нарын нэхэмжлэлтэй, “Гацуурт” ХХК, түүний захирал Л.Чинбатад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхээр болсон ч удаа дараа хойшлуулсаар байна.
2026-03-10
ЦЕГ: Нэгнээ бүлэглэн зодсон 11-р ангийн сурагчдыг шалгаж байна
Цахим сүлжээнд 2026 оны гуравдугаар сарын 6-ний өдөр насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийгээ зодож, гадуурхаж буй дүрс бичлэг цацагдсан. Үүссэн нөхцөл байдлын дагуу Цагдаагийн байгууллагаас гомдол мэдээллийг бүртгэж, шуурхай шалгалтын ажиллагаа явуулж байгааг албаныхан мэдээллээ.
2026-03-10
Увс аймаг ходоод, улаан хоолойн хавдраар улсад тэргүүлжээ
Увс аймгийн иргэдийн өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан нь хавдар болжээ. Тэр дундаа ходоод, улаан хоолойн хавдрын өвчлөл, нас баралтаараа улсын хэмжээнд тэргүүлж буй аж. Тус аймагт 85 мянга гаруй хүн амьдардаг бөгөөд жилд хавдрын 200 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 800 гаруй хүн эмчийн хяналтад байдаг гэнэ.
2026-03-10