Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна
Ихэнх нутгаар цэлмэг, зөөлөн салхитай. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр 23-28 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
2026-01-02
Жирэмсэн эмэгтэйчүүдэд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл олгож байна
Улсын хэмжээнд 2025-2027 онд нийт 110 мянга гаруй жирэмсэн эмэгтэйг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангах үндэсний аяныг өнгөрсөн баасан гаргаас эхлүүллээ. Эл бичил тэжээл нь жирэмсэн эмэгтэйчүүдийн өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах 10 нэр, төрлийн амин дэм, таван төрлийн эрдсийг тэнцвэртэйгээр агуулснаараа онцлогтой.
2026-01-01
Нийслэлд өдөртөө 10-12 хэм хүйтэн байна
Нэгдүгээр сарын 3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 1-р сарын 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
2026-01-01
Р.Чингис, Д.Манлайбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Дотоодын цэргийн штабын дарга, генерал Р.Чингис, Дотоодын цэргийн 5 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар, тус ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
2025-12-31
3000 орчим сурагч хиймэл оюуны суурь мэдлэг эзэмшив
АНУ-ын “Тутон партнерс” компанийн 2024 онд хийсэн судалгаагаар нийт сурагчийн 81, багш нарын 37 хувь нь хиймэл оюуныг боловсрол, сургалтын үйл ажиллагаанд ашиглаж буйг тогтоожээ. Монгол сурагчид ч мөн ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан хиймэл оюуны программ хангамж хэрэглэж буйг Боловсролын яамнаас мэдээллээ.
2025-12-31
Цасанд үлдсэн дурсамжууд
Бид залбирахдаа, үнсэхдээ, мөрөөдөхдөө нүдээ аньж, хүсэл бүхнээ дотроо шивнэдэг. Гараараа хүрч үл чадах түүнээ сэтгэлдээ тэмтэрч буй нь тэр билээ. Дурсамж үүнтэй яг ижил. Хүмүүс он жилүүд, өчигдрийн амьдрал, өглөө идсэн хоол, гудамжинд таарах хэн нэгэн, маргааш нь шавхай шиг халтайж хоцрох хий хоосон дэврүүн амлалт, гомдол, цөхрөлөө ор тас мартаж орхидог ч дурсамж, учралаа тал талаас нь эмтэлж, түүгээрээ эдгэрч амьдарнам зээ.
2025-12-31
Шинэ жилийн бэлэг сонгохдоо анхаарах зүйл
Шинэ жилийн баяр ёслолын үеэр хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой эсэх, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн эсэх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч хүүхдийнхээ эрүүл мэндэд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
2025-12-31