Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэг нарыг дахин шалгуулна

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Одончимэгийг хахууль авч байх үйлдэл дээр нь 2024 оны аравдугаар сард АТГ-ынхан саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэл­цүүлэг боллоо. Тэрбээр 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд нээсэн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга барих ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах СБДХААА/202001005 дугаартай тендерт оролцон шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагаас 55 сая төгрөгийн хахууль авч байсан гэдэг. Уг тендерт С.Гантөмөр, Б.Боролзойхүү хэмээх эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захиралтай “Ванхүү” ХХК шалгарсан.
2025-12-18

Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ирэх оноос хавдрын химийн болон хөнгөвчлөх эмчилгээ хийх нь

Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийнхэн ирэх оны нэгдүгээр сараас химийн өдрийн болон хөнгөвчлөх, гемодиализ, чихрийн шижингийн эмчилгээ нэвтрүүлэхэд бэлэн болсноо мэдээллээ. Бэлтгэл ажлыг хангах хүрээнд Халдварт бус өвчний хяналтын нэгж байгуулсан байна. Тус эмнэлэг нь нийт 360 эмч, эмнэлгийн ажилтантай, хэвтүүлэн эмчлэх долоон тасаг, 288 ортойгоор дүүргийн хүн амд 21 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй аж. Өнгөрсөн жил амбулаториор 343 911 үзлэг хийж, 7786 хүн хэвтүүлэн эмчилжээ. 
2025-12-18

Дроныг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроноор гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судлахаар Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын Холбоо, мэдээллийн технологийн газрын дарга, хошууч М.Отгонпүрэвээр ахлуулсан Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, 119 дүгээр ангийн холбогдох алба хаагчид БНХАУ-ыг зорьжээ. Тус улсын Онцгой байдлын удирдлагын яам, манай ОБЕГ хамтран нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг Бээжин хотын Гал түймэр унтраах, аврах академийн сургалтын баазад зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 21 хүртэл үргэлжлэх аж. Хятадад ой, хээрийн түймрийн үед дронуудыг дөрвөн улиралд ашигладаг юм байна.
2025-12-18

Төсвийн орлого 472 тэрбум төгрөгөөр буурчээ

Манай улсын нийгэм, эдийн засгийн оны эхний 11 сарын зарим үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос өчигдөр танилцууллаа. Тайлант хугацаанд улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр 27.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.6 хувь буюу 171.5 тэрбумаар буурчээ. Харин тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 25.6 их наяд төгрөгт хүрч, 472 орчим тэрбум төгрөгөөр мөн багассан байна.
2025-12-18

Өсвөрийн үндэсний сургагч хүүхдүүд үе тэнгийнхэндээ үлгэрлэнэ

Өсвөр үеийн үндэсний сургагч бэлдэх хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын зургаан сур­гуулийн 10-11 дүгээр ангийн 30 хүүхдийг хамруул­жээ. Эрүүл амьдралын хэв маяг, эерэг харилцааны дадал зуршлыг төлөвшүүлэх, үе тэнгийн сургагч бэлдэх зорилгоор “Эрүүл амьдрал, эерэг харилцаа” хөтөлбөрийн хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулсан байна.
2025-12-18

БНСУ-аас сургалтын цахим тоног төхөөрөмжүүд хандивлав

Боловсролын ерөнхий газрынхан БНСУ-ын өмнөд Чүнчон мужийн Боловсролын газартай энэ оны тавдугаар сард хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Үүний хүрээнд тус мужийн Боловсролын газрын Боловсролын хэлтсийн дарга Ким Кён Ху, менежер Жон Жэдун, мэргэжилтэн Гу Санхён, Хан Сон Гён нар Монголд өчигдөр ирэв. Тэд санамж бичигт тусгасны дагуу боловсролын байгууллагуудад цахим тоног төхөөрөмж хандивлахаар болжээ. Энэ удаад МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуульд 60 хромбүүк, ухаалаг дэлгэц нийлүүлэв. Цаашид google хэрэгслүүд боловсролын салбарт хэр үр дүнтэй хэрэгжүүлж байгааг судалж, дараагийн шатны тоног төхөөрөмжүүдээ хаана, хэчнээнийг нийлүүлэхээ шийднэ гэдгээ энэ үеэр хэллээ.
2025-12-18

Нийтийн тээвэрт бөөлжиж, бие зассан зургаан тохиолдол бүртгэгджээ

Шинэ жилийн баяр дөхсөн энэ өдрүүдэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд хүндрэл учруулж, бусад зорчигчдод саад болох нь нэмэгджээ. Тухайлбал, өчигдөр согтуу иргэд автобусанд бөөлжих, бие засах, нийтийн тээврийн үйлчилгээг түр саатуулсан зургаан тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс иргэн та архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, өөрийн болон бусдын тав тухтай зорчих эрхийг зөрчихгүй байхыг анхааруулжээ.
2025-12-18

2035 онд дэлхийд асрахуйн салбарт 300 сая ажлын байр нэмэгдэнэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимтэй хамтран “Асрахуйн эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Асрахуйн эдийн засаг гэдэг нь асаргаа, халамжаас хамааралтай бүлгүүд (хүүхэд, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс) болон хөдөлмөрийн насны иргэдийн бие махбод, нийгэм, оюуны болон сэтгэл санааны сайн сайханд шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэл, хэрэглээг хамардаг өргөн ойлголт болохыг хэлэлцүүлгийн эхэнд дурдсан юм.
2025-12-18

АТҮТ-ийнхөнд хахууль өгсөн ҮБХИС-ийн албан тушаалтны ялыг хэвээр нь үлдээв

Зам, тээврийн яамны харьяа “Автотээврийн үндэсний төв” (АТҮТ)-ийн албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон, хахууль авсан хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан шийдвэрлэлээ. АТҮТ-ийн Тээвэр, зохицуулалтын хэлтсийн Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн даргаар ажиллаж байсан П.Батжаргал, программ хангамжийн менежер Д.Өсөхбаяр нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 2021 оны арваннэгдүгээр сард шалгаж эхэлсэн байдаг. Тухайлбал, П.Батжаргал албан тушаалаа урвуулж, АТҮТ-өөс зохион байгуулдаг мэргэшсэн жолоочийн шалгалт өгсөн нэр бүхий 19 хүний дүнг ERP систем ашиглан засаж, давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм.
2025-12-18

Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна

Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
2025-12-17

"Сэтгүүлзүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болж, шилдэгүүдээ тодрууллаа

СУИС-ийн Кино, телевиз медиа урлагийн сургууль, Балдорж сантай хамтарсан шүүмж, эсээ бичгийн уралдааныг 9 дэх жилдээ зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.
2025-12-17

Кёкүшюзан Д.Батбаяртай адилаар Д.Цэрэндоржийн хэргийг хэрэгсэхгүй болгов

УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамир­ чин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жү­ жигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүү­ гийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцлээ. Анхан шатны шүү­ хийн шийтгэх, цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн НПГ-ын прокуроруудын эсэргүүцэл, хохирогч “Евроази интернейшнл инвестмент холдинг групп лимитед”-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч “Уранган” ХХК-ийн эзэн Б.Лхагвасүрэн, тэдний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн дээрх хүмүүст холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Цэрэндоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
2025-12-17

Монголын баг Азийн залуучуудын V пара наадмаас иж бүрэн медальтай иржээ

АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулсан Азийн залуучуудын V пара наадамд манай улсын баг Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Ч.ЧимэдОтгоны удирдлагад 35 орны 1500 гаруй тамирчинтай спортын 11 төрөлд өрсөлдөв. Тэднээс багийн тугч, ОУХМ, залуучуудын дэлхийн аварга, үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд пара пауэрлифтингийн төрөлд, Г.Ган-Эрдэнэ бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн F40 ангилалд тэргүүлж, хошой алтан медалийн эзэд боллоо. Эмэгтэйчүүдээс Н.Амин-Эрдэнэ зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлт (F37 ангилал)-ээр тус бүр мөнгөн медаль хүртсэн юм.
2025-12-17

Өвөлжилт хүндрэх эрсдэл нийт нутгийн 23 хувьд маш их гарчээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арванхоёрдугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн зудын эрсдэлийн үнэлгээг гаргажээ.
2025-12-17

Нийтийн хэрэгцээнд зориулж ирэх онд 4344 га газар чөлөөлөх нь

Хотын нутаг дэвсгэрт, тэр дундаа нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, гарааш, ТҮЦүүдийг нүүлгэн шилжүүлж, ногоон байгууламж бүхий орч­ ныг тохижуулах ажил үргэлжилж буй. Уг ажлын хүрээнд энэ онд 3933 нэгж талбар газар чөлөөлөөд байгааг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээллээ. Эдгээрээс инженерийн дэд бүтцэд 1021, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөд 2332, нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 580 нэгж талбар чөлөөлсөн байна.
2025-12-17

21 оронд суух Элчин сайдыг шинээр томилно

Манай улс хилийн чанадад 46 дипломат төлөөлөгчийн газартай. Эдгээрт ажиллаж буй 20 гаруй Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусаж байгаа юм. Тиймээс Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаар зөвшилцөх саналыг УИХ-ын даргад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өргөн мэдүүлсэн байна. Үүнд 19 оронд суух Элчин сайдыг эгүүлэн татаж, оронд нь шинээр хүн томилж буй бол Тайландын хаант улсад В.Оюу, Лаост Д.Баттөрийг Элчин сайдаар томилохоор тусгажээ.
2025-12-17

Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан иргэний ялыг хэвээр нь үлдээжээ

Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтран ажилласан хэрэгт ял шийтгүүлсэн А.Батсаранд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгуул­лага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хул­­гайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж.
2025-12-17

Монгол, Оросын Засгийн газрын комиссын хуралдааныг Улаанбаатар хотод зохион байгуулна

ОХУ-ын Москва хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Ерөнхий сайд Г.Занданшатар тус улсын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа.
2025-12-17