Сургуулиудад сэтгэл зүйн аюулгүй орчин тохижуулах нь
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Боловсролын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, аймаг, дүүргийн ЗДТГ-ынхантай хамтран Хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ. Эхний ээлжид Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг болон Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын нийт 18 сургуульд төслийг хэрэгжүүлэх гэнэ
2026-03-24
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна
Нийслэлийн Статистикийн газрын мэдээлж буйгаар Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур байна гэсэн судалгаа байдаг. Харин эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур байдаг аж. Амьтны эрхийг хамгаалах, хариуцлагатай эзэн байх аяны хүрээнд эзэнгүй нохой, муурыг эзэнтэй болгох зорилгоор өнгөрсөн онд нийслэлийн зүгээс Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Орчны бохирдол хог хаягдлын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Мөнхжаргал болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа.
2026-03-24
“Эрдэнэс Тавантолгой”-н нэрийг барьж хүмүүсийг залилсан эрд ял шийтгэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, ижил төстэй хуурамч цахим шуудангийн хаяг үүсгэн хятадуудыг залилахыг завдсан Д.Олонбаярт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ял шийтгэлээ. Тэрбээр 2024 оны нэгдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд БНХАУын худалдан авагчдад “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө” гэж амлан 300 000-500 000 ам.доллар авахаар тохиролцсон байж.
2026-03-24
“Газрын тосны талбайд хөрөнгө оруулахад анхаарна”
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудаа өчигдөр хэлэлцлээ. Үүгээр төрийн албанд ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бодлогоор дэмжих, тэдний идэвхтэй оролцоог хангах, ажиллах нөхцөл боломжийг нь сайжруулахад онцгойлон анхаарахаа мэдээлэв.
2026-03-24
Туулын хурдны замыг эсэргүүцэгчид жагсаж, нийслэлийн удирдлагууд түгжрэл буурахыг сануулав
Туулын хурдны зам тойрсон маргаан ширүүсэж, нийслэлчүүд хоёр талд гарчхаад байна. Иргэдийг хамгийн ихээр бухимдуулдаг авто замын түгжрэлийг бууруулах нь нийслэлийнхний хувьд тулгамдсан асуудал мөн. Гэвч түгжрэл бууруулах нэрээр Туул гол дээгүүр зам тавьж, “амь”-ийг нь таслах гэж байна гэж үзсэн хү мүүс “Хатан Туул” хөдөлгөөн өрнүүлж, эсэргүүцэл илэрхийлэн, Сүхбаатарын талбайд хоёр дахь удаагаа жагсав.
2026-03-24
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй болон илүүдэлтэй мэргэжлүүдийг танилцууллаа
Боловсролын ерөнхий газраас хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй болон хомсдолтой мэргэжлүүдийг танилцуулав. Засгийн Газраас хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлүүдийг анх 2023 онд тодорхойлж, түүнээс хойш шинэчлэн гаргасаар иржээ. Үүндээ үндэслэн улсын хөгжилд чухал үүрэгтэй мэргэжлийн чиглэлээр суралцагчдад зээл, тэтгэлэг олгох зэргээр дэмжлэг үзүүлэн хөдөлмөрийн зах зээлийн хоосон орон зайг нөхөх бодлого баримталж байна.
2026-03-24
Өмнийн говийн усны нөөцийг хамгаалах “Оюу толгой”-н цогц менежмент
Ус бол говь нутгийн экосистемийн хамгийн үнэ цэнтэй нөөц билээ. Тиймээс ч Өмнийн говьд хэрэгжүүлж буй “Оюу толгой” үйлдвэрийн усны хэрэглээ, менежментийн асуудал үргэлж олны анхааралд байдаг гэхэд хилсдэхгүй. Иймд тус үйлдвэр усны нөөцийг хэрхэн хамгаалж, цэвэршүүлэн, дахин ашиглаж байгаа талаар сурвалжилснаа хүргэе.
2026-03-24
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.Энхбаяр хоёр удаагийн үйлдлээр 1.3 сая ам.доллар бэлнээр авсан
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг албан тушаалаа урвуулж, хахууль авсан байж болзошгүй гэх үйлдлийг шалгуулахаар өчигдөр АТГ-т 894 хуудас бүхий холбогдох баримтуудаа аваачиж өглөө. Тэрбээр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо Б.Энхбаярыг “Бодь групп” ХХК-иас хандив нэрээр 500 мянган ам.доллар авсан хэмээн мэдэгдсэн бөгөөд үүнийгээ албан ёсоор шалгуулахаар гомдол гаргаж буйгаа хэвлэлийнд мэдэгдэв.
2026-03-24
Монгол Улс аз жаргалын үзүүлэлтээр 147 орноос 75 дугаарт нэрлэгдэв
“Дэлхийн аз жаргалын тайлан2025”-ыг өнгөрсөн баасан гарагт танилцуулахад Финланд улс ес дэх жилдээ дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай орноор нэрлэгджээ. Оксфордын их сургуулийн Аз жаргалын судалгааны төв, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээ, “Gallup” байгууллага хамтран улс орнуудын иргэд амьдралын чанараа хэрхэн үнэлснийг сүүлийн гурван жилээр дундчилан уг тайланг танилцуулдаг юм.
2026-03-24
Манай улсын нийт хүн амын 3.9 хувь нь казах угсаатан
Наурызын баяр өчигдөр өргөн дэлгэр болж өнгөрлөө. Энэ үеэр казах түмэн уламжлалт хоол ундаа бэлтгэж, ахан дүүс, хөршүүдтэйгээ золгон мэндчилж, дуу хуур, бүжиг наадам болов. Наурыз нь шинэ жилийн эхлэл, байгаль дэлхий сэргэн мандахыг бэлгэддэг уламжлалт баяр юм. Эл өдөр Сүхбаатарын талбайд “Наурыз-2026” нэгдсэн арга хэмжээг казах түмний соёл, зан заншил, дуу бүжгийг олон нийтэд таниулах зорилгоор зохион байгууллаа.
2026-03-23
1.4 сая га бэлчээрийг нөхөн сэргээжээ
“Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн хаалтын үйл ажиллагаа өнгөрсөн баасан гарагт болов. Уг төслийг НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр тус сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас 2021 оноос таван жилийн хугацаанд хэрэгжүүлжээ.
2026-03-23
Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн дэлгэв
Монгол түмний үеэс үед дуулагдсаар ирсэн ХХ зууны манлай бүтээл “Халуун элгэн нутаг”-аас эхлээд “Зандан шоо”, “Гайхмаараа”, “Жаргаах зүрхэн”, “Чандмань эрдэнэ”, “Орь залуу нас”, “Учралын хорвоо” зэрэг олон арван шилдэг дууны шүлэг туурвисан Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна.
2026-03-23
Эмэгтэйчүүдийг харьд худалдан биеийг нь үнэлүүлсэн Х.Нандин-Эрдэнэд ял шийтгэлээ
"Гадаад улсад өндөр цалинтай ажилд оруулна” хэмээн нэр бүхий долоон эмэгтэйг 2020 онд Зүүн өмнөд Азийн орнуудад аваачин худалдаж, хүчээр биеийг нь үнэлүүлсэн хэрэгт холбогдсон Х.Нандин-Эрдэнийг шүүх гэм буруутай гэж үзлээ. Тэрбээр хохирогч эмэгтэйчүүдийг харийн оронд аваачаад биеийг нь үнэлүүлж олсон мөнгийг нь нисэх онгоцны тасалбар, байрны төлбөр, хувцас худалдан авсан гэх мэт зардалд хураан авдаг байж.
2026-03-23
Өсвөрийн парламентчид усны асуудлаар чуулав
“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт Монгол Улсын 21 аймаг есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн 126 сурагч сонгогдон оролцож байгаа билээ.
2026-03-23