Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Төв аймгийн Баянжаргалан сумд бог мал шүлхийгээр өвчилсөн нь батлагдлаа

Монгол оронд өнгөрсөн долоодугаар сараас хойш малын гоц халдварт өвчин бүртгэгдээгүй, харьцангуй тайван байв. Тэгвэл Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа, Жаргалант багт шүлхий өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрч, найман өрхийг тусгаарлан, малыг нь шинжилгээнд хамруулахад заримынх нь онош бат­­­­лагдсан байна. Энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газрынхнаас тодруулахад “Улаан-Ухаа багийн цөөн тооны хониноос шүлхий илэрсэн. Жаргалант багт сэ­­жигтэй тохиолдол бүртгэгдсэн ч онош үгүйсгэгдсэн. Харин үхэр сүрэг өвчилсөн зүйлгүй” гэлээ. 
2025-12-17

Сантаг аврах аялалд гараарай

“Сантаг аварсан нь” мөсөн дээрх мюзикл жүжгийг “AIC Steppe аrena”-гийн тайзнаа энэ сарын 19-28-нд олны хүртээл болгох нь. Өвлийн ид шид, адал явдлаар дүүрэн “Сантаг аварсан нь” мюзикл нь бүх насныханд зориулсан мөсөн дээрх цогц арга хэмжээ гэдгээрээ онцлогтой. Мөн жүжиг үзэхээс гадна Монголын хамгийн том “Сан­­тагийн тосгон”-д энэ сарын 17-31-нд очиж, мөсөн тэ­шүүрээр гулган, үлгэрийн сүйх тэргээр аялах боломжтой гэнэ.
2025-12-16

XIII-XIV зууны үеийн бурхны шашны сүм хийдийн үлдэгдлийг илрүүлжээ

МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, Хархорум музейнхний хамтарсан малтлага, судалгаагаар XIII-XIV зууны үеийн бурхны шашны сүм хийдийн үлдэгдлийг илрүүлсэн талаар мэдээлэв. Тэд Италийн Турин хотын Археологийн судалгааны төвийн­­­хөнтэй хамтран энэ оны долоодугаар сарын 22-ноос наймдугаар сарын 9-ний хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших Баян­­голын амны дурсгалт газар археологийн малтлага, судалгаа хийсэн юм байна. Үүний үр дүнд XIII-XIV зууны Хархорум хотын цаг үед хамаарах бурхны шашны нэгэн сүм хийдийн үлдэгдлийг шинээр илрүүлсэн аж.
2025-12-16

Анагаах ухаан аашийг нь олоогүй тохиолдлууд

Саудын хан хүү “унтаа” хэмээн алдаршсан Аль-Валид бин Халед бин Талал аль Сауд хорин жил ухаангүй байсаар нас баржээ. 16 настайдаа осолд орсон хүү ер сэргэ­сэнгүй. Аль-Валид нь өнөө цагийн Саудын Ара­быг үндэслэгчийн жич, ханхүү Халед, гүнж Рима нарын хүү байв. Амандаа алтан халбага зууж төрсөн азтай энэ хүүг аав, ээж нь хө­рөн­гө чинээгээр дутаахгүйн зэрэгцээ мэдлэгээр чимэхээр шийдэж, 16-тай байхад нь ном үзүүлэхээр Лондонд цэргийн коллежид оруулсан байна. Харамсалтай нь, ном эрдэмд шамдаж гийгүүлсэнгүй, нэгэн орой нөхдийн хамт ма­шинаар зугаалахаар яваад осолд орж, тархи толгойдоо айхавтар гэмтэл авчээ. Ухаангүй болсон хүү болон аргаа барсан эцэг, эхэд нь энэ дэлхий дээр нэг ч эмч тусалж чадаагүй аж.
2025-12-16

Улаанбаатар хотын нийтийн 760 байрны тэн хагас нь нүхэн жорлонтой

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрнуудад хяналт, шалгалт хийж эхэлжээ. Үндэсний статистикийн хорооноос 2021 онд гаргасан судалгаагаар улсын хэмжээнд нийтийн 1500 орчим байр үйл ажиллагаа явуулж байжээ. Харин өдгөө хотын хэмжээнд ийм 760 байр бүртгэлтэй байна. Өнгөрсөн хоёрдугаар сард мөн төлөвлөгөөт хяналт, шалгалт хийсэн бөгөөд цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр нийтийн байрнуудад гэмт хэрэг, зөрчил их гардаг гэнэ. Үүний дотор гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллүүд түлхүү бүртгэгддэг аж.
2025-12-16

Нийслэлийн түргэн тусламжийн төв 2025 оны эхний 11 сарын байдлаар 404.485 дуудлага хүлээн авчээ

Нийслэлийн түргэн тусламжийн төв 2025 оны эхний 11 сарын байдлаар 404.485 дуудлага хүлээн авчээ
2025-12-16

Мал эмнэлгийн мэргэжилтнийг ОХУ-д бэлтгэх боломжтой

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсныг тэмдэглэв. Түүнчлэн бусад гишүүн орны парламент баталсны дараа хэлэлцээрийг бүрэн ашиглаж ажиллана. Нийт 367 барааны 90 хувь нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн. Тиймээс экспортын барааны стандартыг хангуулж, эргэлтийг сайжруулах, хоёр улсын худалдааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа салбарын сайд илэрхийллээ. 
2025-12-16

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.16/ хуралдаан 11.04  цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Н.Учрал, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Ө.Шижир  нар хүрэлцэн ирснээр 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.
2025-12-16

Хиймэл оюун ухаан дэлхийн ирээдүйг “атгана”

Хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэших нь ойр болон алс ирээдүйд нэн чухал болохыг мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд онцлох болсон. Энэ салбар компьютерийн шинжлэх ухааны дараа хоёрдугаарт бичигдэж байгааг Массачусетсын технологийн институтийн элсэлтийн статистикт тулгуурлан мэдээлэв. Асуудлыг шийдвэрлэхийн тулд өгөгдөлтэй ажиллахыг илүүд үздэг хүмүүс хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэжил эзэмших магадлал өндөр.
2025-12-16

Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халжээ

Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга гэдгээр нь дэлхий дахинд анддаггүй бөгөөд олон оронд хэрэгжүүлдэг. Тэгвэл монголчууд эрт­­нээс нялх нярай хүүхдээ өвөртөлж унтан, өлгийдөн бүү­ вэйлж, аргал түүхдээ ч энгэртээ “нааж” явдаг байсан. Энэ нь хүүхдийг энэрч хайрлах байгалиас заяасан хамгийн үр дүнтэй арга байс­­­­­­ныг шинжлэх ухаан саяхнаас хүлээн зөвшөөрч, эх, нярайн аль алинд нь ээлтэй болохыг баталжээ.
2025-12-16

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг чөлөөлнө

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Уг асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь. СЕХ есөн гишүүнтэй, үүнээс хоёр дарга болон нарийн бичгийн дарга нь орон тооны, бусад нь орон тооны бус юм. Тэдний тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Ерөнхийлөгч, үлдсэн гишүүдийг Дээд шүүхийн төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог. Мөн хорооны дарга, нарийн бичгийн даргыг гишүүдийн дотроос парламентын спикер санал болгосноор УИХ-аас томилдог юм байна. 
2025-12-16

Вашингтонд үерийн улмаас 78 мянган иргэнийг нүүлгэн шилжүүллээ

АНУ-ын Вашингтон мужид энэ сарын 14-нөөс хойш үргэлжлэн орсон их хэмжээний аадар борооны улмаас ус зайлуулах болон үерийн хамгаалалтын системүүд ачааллаа дийлэхгүйд хүрч, бүс нутгийн хэмжээнд урьд өмнө тохиож байгаагүй томоохон гамшиг боллоо. Суурьшлын бүсүүд тэр чигтээ усанд автсантай холбогдуулан орон нутгийн эрх баригчид зарим авто замыг түр хааж, 78 мянга орчим иргэнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлж байна.
2025-12-16

Талийгаачийн том охин: Ээжийн маань хэрэгт хүн ёсоор хандана гэж найдаж байна

Террил Атиензагийн гэр бүл УЕП-т хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ өглөө. Тодруулбал, Монгол Улсад 14 жилийн өмнө амиа алдсан Филиппин улсын иргэн Террил Атиенза агсны нөхөр, хоёр охин өчигдөр /12.16/ Монголд ирсэн билээ. Хэргийн материалтай зөвхөн ар гэрийнхэн танилцаж, сэргээх хүсэлтийг өгөх боломжтой байдаг тул тэд уг хүсэлтийг УЕПГ-т өнөөдөр өгчээ. 
2025-12-16

Австралид зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алджээ 

Австралийн Бонди далайн эрэг орчимд зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас уржигдар 10-87 насны 15 хүн амиа алдаж, 42 иргэн гэмтэж бэртжээ. Эл үйл явдал еврейчүүдийн тэмдэглэдэг Ханука баярын үеэр болсон бөгөөд цагдаа нар террорист халдлага хэмээн үзэж буй юм. Цагдаа нарын мэдээлснээр зэвсэгт халдлага үйлдсэн хүмүүс нь аав, хүү хоёр байжээ. 50 настай аав нь газар дээрээ нас барсан бол 24 настай хүүгийн биеийн байдал хүнд, өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 
2025-12-16

Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна

Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар тус тус өссөн байна.  2025 оны 11 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.97 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.9 сая төгрөгийн үнэтэй байна.
2025-12-16

Дулаалгын материалд хөөсөнцөр ашигласнаар гал гарах эрсдэл үүсэж байна

Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)-аас гал түймрийн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өгөв. Тус газрынхан энэ онд 4158 объектод төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж, давхардсан тоогоор 20 644 зөрчил илрүүлжээ. НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлстийн барилгын зураг төслийн хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Ж.Хү­ дэрчулуун “Зарим байгууллагын хараа хяналтгүй, хайхрамжгүй байдлаас үүдэн гал түймэр гарсаар байна.
2025-12-16

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт Оросын эмч нарын оруулсан хувь нэмэр

Монголд XIX зуунд орос эмч нар албан ёсоор анхлан ирсэн түүхтэй. Оросын консулын газарт фельдшер буюу түргэн тусламжийн ажилтан Осипов ирснээр өвчин зовлонтой энгийн ард иргэдээс элхээд түүнээс суралцахыг хүссэн эмч төдийгүй лам нар ч хандах болжээ. Энд онцлон тэмдэглэхэд Монголд анх удаа салхин цэцэг өвчний эсрэг вакцинжуулалтыг орос эмч хийсэн билээ. Тухайн цаг үеүдэд Монголд янз бүрийн тахал өвчний эсрэг тэмцлийг зохион байгуулж, ялан дийлсэн анхны Оросын эмч нарын баатарлаг үйлсийг монголчууд эрхэмлэн дурсдаг юм.
2025-12-16

Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд нутагшуулсан П.Батчулуун

Төрийн соёрхолт, Гавьяат эмч, клиникийн профессор П.Батчулуун Эрхүү хотын Анагаах ухааны их сургуулийн Эмчилгээний факультетыг хүний их эмч мэргэжлээр 1991 онд төгсөж, мэс засалчаар мэргэшжээ. Мөн АНУ, Япон, Швейцар, Финлянд, Герман, БНСУ зэрэг оронд элэг, цөсний зам, нойр булчирхай, эд, эрхтэн шилжүүлэх, дурангийн болон судасны мэс заслын чиглэлээр сургалтад хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн нэгэн. Түүний хувьд сүүлийн 10 орчим жил Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах албаны даргаар ажиллаж, Монгол Улсад эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлж нутагшуулах, олон улсын түвшинд хүргэхэд анхнаас нь хүчин зүтгэсэн алтан гартай эмч нарын нэг. Үүний дотор амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нутагшуулсан гавьяатай.
2025-12-16