Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Бэлгийн дарамтын хохирогчдыг хамгаалах эрх зүйн орчин хангалтгүй байна

УИХ-ын чуулганы арваннэгдүгээр сарын 27- ны нэгдсэн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцсэн. Тус хуулийн төслийг гишүүн Б.Жаргалан шүүмжлэхэд УИХ-ын дарга Н.Учрал “Та асуудлыг үндэслэлтэй хөндөж байна. Өнөө орой Г.Дамдинням сайд Б.Жаргалан гишүүнд хуулиа тухайлан тайлбарлаж өгнө шүү. Та хоёр өнөөдөр уулзана” гэхэд танхимаараа инээлдэх нь тэр. УИХ-ын чуулганы танхимд ийм бэлгийн дарамтын шинжтэй үг хэлэхэд танхимын гишүүд түүнийг наргиа гэж хүлээн авав. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд гишүүн ард түмнийхээ элчийн хувьд биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлнэ гэж заасан.
2025-12-09

Европ тивд ой, хээрийн түймрийн тоо, давтамж нэмэгдэх болжээ

Европ тивд ой, хээрийн түймрийн тоо, давтамж сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж буйг Европын ойн түймрийн мэдээллийн албаныхан онцолжээ. Түймрийн улирал уртсаж, хуурайшилт нэмэгдсэнтэй холбогдуулан онцгой байдлын байгууллагуудын ачаалал сүүлийн таван жилд 3-4 дахин өссөн аж.
2025-12-09

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 447 хүнийг яллагдагчаар татав

Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт 447 хүнийг яллагдагчаар татсаныг Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-аас мэдээллээ. Өнгөрсөн жилийн эхний хагаст ийм шалтгаанаар 240 хүнийг яллагдагчаар татаж байсныг тэд хэлсэн. Тэгвэл 2021-2023 онд гэр бүлийн хүчирхийллийн 834 гэмт хэрэг бүртгэгдэж байжээ. Үүнээс харвал сүүлийн хоёр жилд гэмт хэргийн тоо огцом нэмэгдсэн байна. Өнөө жилийн тухайд яллагдагчаар татагдсан 447 иргэний 45 хувь нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн бол 26 хувь нь өмнө нь ял шийтгүүлсэн хүмүүс болохыг УЕПГ-ынхан тодотгосон.
2025-12-09

Төв талбайн сүлд модыг 2000 цэгэн гэрэл, биет тоглоомоор чимэглэжээ

Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш 19:00 цагт асаана
2025-12-09

Амьгүй донор илрүүлэхэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцэв

Тархины үхэл тодорхойлох багуудын үйл ажиллагааг тогтворжуулах өдөрлөгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас өчигдөр Эрүүл мэндийн яаманд зохион байгуулав. Манай улс 2018 онд Донорын тухай хуулийг шинэчлэн баталснаас хойш Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулсан.
2025-12-09

10-20 минут тутамд согтуугаар жолоо барьсан 3-4 зөрчил илрүүлжээ

10-20 минут тутамд согтуугаар жолоо барьсан 3-4 зөрчил илрүүлжээ
2025-12-09

Х.Нямбаатар: Ирэх оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 онд хүлээлгэж өгнө

Х.Нямбаатар: Ирэх оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 онд хүлээлгэж өгнө
2025-12-09

Томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл сонслоо

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулга хийжээ. Өвчлөлийн гол шалтгаан нь А хүрээний вирус байгааг сайд онцолжээ. Энэ сарын 3-ны өдрийн байдлаар үзлэг, яаралтай тусламжийн тасагт эзлэх томуу төст өвчлөлийн хувь буурах хандлагатай ч эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн тоо өссөн байна.
2025-12-09

Монголд 10 хонох визийг уригчгүй мэдүүлж болно

Монголд 10 хонох визийг уригчгүй мэдүүлж болно
2025-12-09

Авлигын эрсдэл өндөр орон нутагт АТГ-ын салбар байгуулна

Эрдэс баялгийн салбар дахь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа авилгын эрсдэлийг бууруулж, ил тод, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Авлигатай тэмцэх газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Эрдэс баялгийн салбарын авилгын эсрэг манлайлал, шударга байдлын төлөөх амлалт” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр уул уурхайн салбар дахь авлигын эрсдэл сэдэвт үндсэн илтгэлийг АТГ-аас танилцуулсан бол шударга байдлын төлөөх бидний бодит үйлдэл, алхам болон эрдэс баялгийн салбарын шударга байдлын төлөөх индэр сэдэвт богино илтгэлүүдийг сэтгүүлч, судлаачид толилуулав.
2025-12-09

Хомсдол үүсгэсэн шатахууны компаниудад хуулийн байгууллага хариуцлага тооцно

Улаанбаатар хот болон томоохон хот, суурин газруудын ШТС-уудын  хангалтыг энэ сарын 10-ны өдрийн дотор, харин алслагдсан сум, баг, суурин газрын ШТС-уудын хангалтыг энэ сарын 12-ны өдрийн дотор бүрэн хангаж, түгээлтийг жигдрүүлэх албан даалгавар гаргалаа. Шаардлагатай тохиолдолд өвлийн дизель түлшний бөөний борлуулалтын хэмжээг жижиглэнгийн борлуулалт жигдэртэл бууруулах зохицуулалт хийхийг импортлогч ААН-үүдэд даалгав.
2025-12-09

ТАЗ нэг намын байгууллага шиг ажиллаж байна гэв

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанаар Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссон байна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулсан аж.
2025-12-09

Англи хэлний мэдлэгийн түвшнээр Монгол Улс 95 дугаарт жагсав

Швейцарын “EF education first” байгууллагаас жил бүр гаргадаг дэл­­хийн улс орнуудын англи хэлний бо­­ловсролын түвшнийг үнэлэх “English proficiency index” тайланд Монгол 95 дугаарт эрэмбэлэгдэж, маш муу үнэлгээ авчээ. Тодруулбал, уг тайланд англи хэл нь эх хэл биш 123 орны 18-аас дээш насны нийт 2.2 сая хүнийг хамруулжээ. Ингэхдээ Монгол Улсаас 455 иргэнийг уг шалгалтад хамруулахад 447 оноогоор 95 дугаарт жагссан бөгөөд энэ нь сүүлийн гурван жил дараалан буурсан үзүүлэлт аж. Бүс нутгийн хувьд Монгол Улс Турк­менистаны дараа, Афганистаны өмнө эрэмбэлэгдсэн байна.
2025-12-09

“PHYSICAL ASIA” нэвтрүүлгийн оролцогчдыг ирэх жилийн улсын наадам үзэхийг урилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” төслийн Ерөнхий продюсер Жан Хо Ги болон тус шоуны Австралийн багийн оролцогч Эдди Уильямс, Солонгосын багийн ахлагч, холимог тулааны тамирчин Ким Дун Хён, кроссфитийн тамирчин Ким Жэ Хун болон Монгол Улсын багийн ахлагч, арслан Б.Орхонбаяр, МУГЖ, уран нугараач Б.Лхагва-Очир нарыг өнөөдөр /2025.12.08/ хүлээн авч уулзлаа.
2025-12-09

Бөхөнгийн эврийг худалдсанаар хулгайн ан, хууль бус наймааг гааруулах эрсдэлтэй гэв

Узбекистаны Самарканд хотноо арваннэгдүгээр сарын 24-нөөс энэ сарын 5-ныг хүртэл үргэлжилсэн Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын талуу­­дын 20 дугаар бага хурлын (CITES COP20) үеэр Ка­захстан улсаас дэвшүүлсэн бөхөнгийн эвэр худалдах саналыг баталжээ. Тэгвэл Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс эл шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн байна. Учир нь бөхөнгийн тоо тол­гой сүүлийн жилүүдэд өссөн ч эврийг нь худалдаж эхэлснээр хулгайн ан болон хууль бус наймааг гаа­­­руулах эрсдэлтэй гэж үзжээ. 
2025-12-09

Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

Монгол Улсаас хууль бусаар хил давуулан худалдаж, Францын нутагт 2015 онд хураагдсан махан идэшт үлэг гүрвэлийн нэг төрөл болох Тарбозавр батаарын бүтэн олдворыг Монголын талд хүлээлгэн өгөх ёслол Парис хотод боллоо. Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-ын Төрийн сан, үйл ажиллагааны сайд Амели дэ Мончалин 2025 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Уламбаярын Нямхүү нарт манай улсаас гаралтай палеонтологийн 217 олдвор болон Тарбозавр батаарын чулуужсан араг ясыг албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.
2025-12-09

Тусгай замын автобусны систем байгуулахад 60 сая ам.долларын санхүүжилт олгоно

Азийн хөгжлийн банкнаас “Улаанбаатар хотын тээв­­рийг сайжруулах төсөл”-д зориулж тусгай замын авто­­­бусны систем (ТЗА) байгуулахад 60 сая ам.долларын зээл олгох болсныг өчигдөр мэдээллээ. Үүний 500 000 “ногоон” нь Ази, Номхон далайн “Уур амьсгалын сан­­хүүжилтийн шинэчлэлт” хөтөлбөрийн буцалтгүй тус­­­­ламж аж. Улаанбаатарт анх удаа нэвтрүүлэх гэж буй ТЗА систем нь зорчигчдод нийтийн тээврийн чанартай үйлчилгээ үзүүлэх, түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах, эдийн засгийг дэмжих ач холбогдолтойг АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин онцоллоо. ТЗА систем гэдэг нь өндөр хүчин чадалтай, хурдан, найдвартай, аюулгүй, өртөг багатай автобусны үйлчилгээ гэнэ.
2025-12-09

Оюутолгойн бүлэг ордын “нууц” илрэх үү

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөө­жийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт би­­чиг, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй нотлох барим­тыг шинжлэн судлах сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Эхний өдөр Жавхлант, Шивээтолгойн ашиг­­­лалтын тусгай зөвшөөрлийн талбайтай холбоотой баримтад дүн шинжилгээ хийсэн юм. Энэ өдөр нийт 116 хүнийг гэрчээр дууджээ. 
2025-12-09