“Санхүүжүүлэх төсөл нэг бүрийг сайн нягтлах шаардлагатай”
Улс төсвийг хэлэлцэн, батална гэдгийг энгийнээр хэлбэл нэгэн айл өрх ирэх жилд олох бүх орлогоо тооцон, хэнд, ямар ажил хийхэд хэдэн төгрөг зарцуулах, аль өр төлбөрөө барагдуулах, юу худалдаж авах, хаана хөрөнгө оруулах вэ гэх мэтээр хуваарилна гэсэн үг. Орлогын зарцуулалтыг гаргахдаа эрэмбэлэн, нэн тэргүүнд шаардлагатай зүйлсэд хөрөнгө зарахыг хичээх нь зүй. Мөн шинээр худалдан авах зүйлс нь урт хугацаанд өгөөжтэй, амьдралын чанарыг нь дээшлүүлж, эрүүл саруул, урт наслуулахад хэрэгтэй байвал зохих нь мэдээж.
2025-10-23
Манай улсын зээлжих зэрэглэлийн түвшин нэг шат ахив
Олон улсын “Moody’s” агентлагаас Монгол Улсын 2025 оны зээлжих зэрэглэлийг B2-оос B1 бол¬гон ахиулж, урт хугацааны төлөвийг тогтвортой хэвээр хадгалсныг зарлалаа. Энэ нь манай орны хувьд 2014 оноос хойш авсан хамгийн өндөр зээл¬жих үнэлгээ бөгөөд улсын эдийн засгийн бодлогын залгамж чанар, гадаад итгэлцэл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүчин зүйл болохыг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
2025-10-20
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав
Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх цаг үеийн дээд амжилтаа эвдсээр байна. Энэ он гарсаар шар ме¬тал¬лын ханш 50 гаруй хувиар өсөж, алт руу хошуурах хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн ихээр татлаа. АНУ-ын Засгийн газар санхүүжилтгүй болсон, Холбооны нөөцийн банкны бодлого, геополитикийн болон эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал алтны эрэлтийг эрчимтэй нэмэгдүүлж, саяхан унц нь 4000 ам.доллар давсан юм.
2025-10-14
Алтны ханш унц нь 4000 ам.долларын босго давлаа
АНУ-ын эдийн засгийн төлөв, Засгийн газар нь санхүүжилтгүй болсонтой холбоотой болгоомжлол алтны үнийн шуургалсан өсөлтөд эрч нэмснээр түүхэнд анх удаа алтны спот ханш унц нь 4000 ам.долларын босго давлаа. Хөрөнгө оруулагчид алт руу анхаарал хандуулсан хэвээр байгаа бөгөөд лхагва гарагт унц алтны үнэ 0.4 хүртэл хувиар өсөж 4001.11 ам.долларт хүрсэн юм.
2025-10-09
ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ: Эрэлтэд түшиглэсэн Нео-кейнсийн арга барил, сэтгэлгээнээсээ салъя
Дэлхийн банк энэ оны зургаадугаар сард “Монгол Улсын төсвийн судалгаа: Тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн төлөөх төсвийн шинэчлэл” сэдэвт тайлан гаргасан. Энэ тайланд төсвийн шинэчлэлд анхаарах асуудлаар олон санал, зөвлөмж өгчээ. Монгол Улсын 2026 төсвийг хэлэлцэж буй энэ цаг үед төсвийн шинэчлэлийн зарим онцлох санал, үндэслэлийг хуваалцаж байна.
2025-10-06
Гадаадын иргэн, хуулийн этгээд Монголын хөрөнгийн зах зээлд “тоглох” боломж бүрдүүлнэ
Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд хийж буй онцлох ажлуудын талаар хэлэлцлээ. Тухайлбал, “Гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсын хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, үнэт цаасны данс нээх үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх” чиг үүрэгтэй ажлын хэсгийн тайлантай танилцсан байна.
2025-10-06
AI-аар үүсгэсэн хуурамч вэбсайтаас сэргийлээрэй!
Сүүлийн үеийн хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн нэг сөрөг нөлөө нь цахим залилагчдад ямар ч вэбсайтыг маш хурдан хуулбарлан бүтээх боломж олгоод байна. Тиймээс та интернэт орчинд гярхай байж, аливаа вэбсайтад хандахаасаа өмнө дараах зөвлөмжийг дагаарай.
2025-10-06
Унц алтны ханш 3831 ам.долларт хүрч түүхэн амжилт тогтоов
Алтны ханш олон улсын зах зээлд унц тутамдаа 3831 ам.долларт хүрч, урьд хожид байгаагүй дээд түвшиндээ хүрлээ. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлээс улбаатай гэнэ. АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн банкны бодлогын хүү буурах магадлал нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдын хүлээлтийг өсгөж, алт зэрэг аюулгүй хөрөнгө рүү урсах хандлагыг эрчимжүүлжээ. Мөн 2025 оны арванхоёрдугаар сарын гэрээт ханш 1.1 хувиар нэмэгдэж, 3850.80 ам.долларт хүрсэн нь энэ зах зээл ирэх саруудад ч өндөр хэвээр байна гэсэн хүлээлтийг харууллаа гэж шинжээчид үзэв.
2025-10-01
Хоёр настай хүүгийн цогцсыг олжээ
Тариалан сумын Баянхошуу 5 дугаар багийн “Сайхан мод” гэдэг газар сураггүй алга болсон 2 настай хүүхдийн эрлийг ажиллагаа үргэлжилж байна. Эрлийг Гамшгаас хамгаалах Улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Л.Бямбасүрэнгээр ахлуулсан Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Тариалан сумын мэргэжлийн анги, төрийн албан хаагчид, ар гэрийнхний хамтаар хүүхэд алга болсон газраас зүүн хойд зүгт 25 км-т Нялуугийн хаш гэдэг газарт зохион байгуулж байна.
2025-09-25
Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгохыг дэмжив
Үл хөдлөх хөрөнгөборлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурсан билээ. Тодруулбал, хуульч О.Батхүү өнгөрсөн сарын 15-нд d.parliamend.mn цахим системээр дамжуулан үл хөдлөх хөрөнгөборлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг санаачилсан юм. Тэрбээр Хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн. Эл асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлүүлэхээр Төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд хуваарилсан юм. Тэгвэл өчигдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэж, гишүүд саналаа хэллээ.
2025-09-23
АН: Монголбанканд долоон их наядын алдагдал үүссэн
УИХ дахь АН, МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж дуусаадхэвлэлийн бага хурал хийлээ. АН-ын дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд бидэнд мэдээлэл өгсөн. Засгийн газраас ирэх оны төсвийг төрийн оролцоог бууруулж, татвар багасгасан байхаар боловсруулсан гэж тайлбарласан.
2025-09-23
Алтны ханш унци тутамдаа 4000 ам.долларт хүрч болзошгүй гэв
Германы Франкфурт хотод төвтэй үндэстэн дамнасан Deutsche банк 2026 онд алтны ханш унци тутамдаа 4000 ам.долларт хүрнэ хэмээн таамаглалаа өсгөжээ. Тус банк алтны үнэ цаашид ийнхүү өсөх шалтгааныг төв банкуудын тасралтгүй эрэлт болон ам.долларын ханшийн сулрал, мөн Холбооны нөөцийн банкны хараат бус байдалд үүсээд буй тодорхойгүй нөхцөл байдалтай холбон тайлбарлав.
2025-09-19