“Музей бол өнгөрснөө дурсаж, ирээдүйн тухай бодож тунгаах орон зай”
Улс орон даяар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээний хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит музейнүүд үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлын сэдэвт тусгай үзэсгэлэнгүүдээ дэлгэж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг билээ.
2026-03-06
Конгод уурхайн нуралтын улмаас 200 гаруй хүн амиа алджээ
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ)-ын Хойд Киву мужид үргэлжлэн орсон аадар борооны улмаас Рубая хэмээх колтан (хүдэр)-ы уурхайд хөрсний нуралт үүсэж, 200 гаруй хүн амиа алдсан тухай тус улсын Уул уурхайн яамнаас өчигдөр мэдээллээ.
2026-03-06
Морфин зардаг эмч, өвчтөнүүд, түүнд мансуурагчдад ял оноолоо
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр орон нутгаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй эм, бэлдмэл худалдан авч Улаанбаатарт борлуулж байсан бүлэглэлийн хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-03-06
Арьс, шир боловсруулах 28 үйлдвэрийг Эмээлт рүү нүүлгэх нь
Улаанбаатар хотын суурьшлын бүс дэх арьс, шир боловсруулах үйлдвэрүүд болон Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд үйл ажиллагаа эрхэлдэг түүхий эд авах цэг, мах боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөөд буй билээ.
2026-03-06
Орон нутагт өсвөр насны охидын төрөлт хотынхоос 1.5-2 дахин их байна
Дэлхийн хэмжээнд өсвөр насны охидын төрөлт буурч буй. Харин манайд 1000 төрөлт тутам дахь эл түвшин бүсийн орнуудаас 4.2-оор өндөр байгаа юм. Жил бүр өсвөр насны 3000-4000 охин нярайлж, тэр хэрээр үр хөндөлт далд хэлбэрт шилжих болсон нь аюул дагуулж буйг АШУҮИС-ийн Эх барихын тэнхимийн багш, доктор Б.Жаргалсайхан хэллээ.
2026-03-06
Улсын аварга П.Бүрэнтөгс номын аяныг нээв
Соён гэгээрэл, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх жилийн хүрээнд нийслэлийн захын хорооллын цэцэрлэг, сургуулийн номын санг тохижуулах ажлыг бөхчүүдтэй хамтран хэрэгжүүлж буй. Монгол Улсын аваргуудаас П.Бүрэнтөгс номын аяныг нээж, хандивт нэгдлээ
2026-03-05
“Номадс-40” клубийнхэн улсын аварга боллоо
Архангай аймгийн Өгий нуур сумын Өгий нуурт зохион байгуулсан мөсний загасчлалын УАШТ-д Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймгийн нийт 22 багийн 111 тамирчин оролцлоо. Энэ удаа тэмцээнийг ДАШТ-ий дүрмийн дагуу явуулж, өмнөх жилүүдийнхээс олон оролцогч өрсөлдсөн нь онцлог байв.
2026-03-05
ЭХЗХ-ны зохицуулагч П.Товуудоржийг суллажээ
“ДЦС-4” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхэд холбогдох хэрэгт хамжигчаар хамтран оролцсон хэмээн яллагдагчаар татагдсан П.Товуудоржид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчиллөө.
2026-03-05
Ю.ҮНЭНБҮРЭН: Морь уралдааны иж бүрэн хууль батлуулж, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй
Морин спорт уяачдын “Арвагар хээр” холбооноос хэвлэлийн бага хурал хийв. Тус холбооны тэргүүн Ю.Үнэнбүрэн “Бид нүүдэлчин ахуйгаас суурин соёл иргэншилд шилжиж буй ард түмэн. Энэ заагт нүүдэлчин ахуйгаа алдчихгүй байх хэрэгтэй. Төр засгаас гаргаж буй тушаал, шийдвэр зөвхөн өнөөдрийг л харж байна, түүнээс тав, арван жилийн цаадахыг, Монголын өв соёлын залгамж халаа, хэрхэн үргэлжлүүлэх талаар ярьдаггүй.
2026-03-05
Хийн аюулгүй ажиллагааны “Gas safety-2026” сургалтын нээлт болов
Засгийн газраас дэвшүүлсэн агаар, орчны бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийг багасгах зорилтот хөтөлбөрийн хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөө багатай хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулах, хангамж, нийлүүлэлт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор БНСУ-ын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын шатдаг хийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж буй.
2026-03-05
Монгол хэл бичиг болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Монгол хэл бичиг болон элсэлтийн шалгалтын энэ оны бүртгэл эхэлснийг Боловсролын үнэлгээний газраас мэдээлэв. Бүртгэлийг өчигдөр 09.00 цагт эхлүүлсэн бөгөөд тавдугаар сарын 15-ны 18.00 цагт дуусах юм байна. Өөрөөр хэлбэл, 2026 оны монгол хэл бичгийн шалгалтад шалгуулагч өөрийн сурч буй сургуулийн сургалтын цахим системд хандаж бүртгүүлэх юм.
2026-03-05
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх тухай төсөл боловсруулна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өгөв. Тус компанийн нийт 12 тэрбум хувьцааны 8.8 тэрбум буюу 73.5 хувийг төрийн өмчийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК, 3.2 тэрбумыг нь Монгол Улсын 3.4 сая иргэн, долоон сая ширхгийг нь үндэсний 488 аж ахуйн нэгж тус тус эзэмшиж байгаа аж
2026-03-05