Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Шинэ жилийн баярыг хэтрүүлж биш, хэмнэж тэмдэглэх хандлага тогтож байна

“Бага зэрэг л жадайж байна, энэнээс том гэвэл нэлмийнэ. Бас энэ даашинзны өнгө өөрт чинь тун сайхан зохиж байна, хямдруулаад 230 000 төгрөгт ав. Төсвийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байгаагаас гоёлын олон даашинз, хувцас хий дэмий “дарагдчихлаа”. Энэ жил ер нь орлого тааруу, худалдан авагч цөөн байна” хэмээн чих дэлсэх нь бидний нэрлэж заншснаар “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд. Шинэ жилийн баярын уур амьсгал арванхоёроос нэгдүгээр сарыг хүртэл үргэлжилдэг манай орны хувьд энэ үеэр дэлгүүр, худалдааны төвийн лангуунд гоёлын даашинз, “үнсгэлжингийн шаахай”, ботинк, “шилэн” тирко зэрэг нь өвлийн гутал, зузаан хүрэмтэй өрсөлдөн, яг л зуныг санагдуулан солонгордог онцлогтой. 
2025-12-24

Р.Чингис: "Амрах" команд өгснөөс хойш нэг оны цэргүүдийн хувийн харьцаанаас болж маргаан үүссэн гэх мэдээлэл авсан

Эцэг хүний хувьд, ангийн захирагчийн хувьд ч ийм зүйл байж болохгүй гэж үзэж байна. Байлгаж ч болохгүй. Тухайн цэргүүд 2025 оны нэгдүгээр ээлжээр энэ жил татагдсан. Урьдчилсан байдлаар шүүх шинжилгээний үзлэгийн дүгнэлт хэвийн, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагагүй гэсэн аман мэдээллийг авсан. Хувийн харилцааны маргаанаас болж, нэг оны цэргүүд хоорондоо маргалдсан гэх мэдээллийг авсан" гэх мэдээллийг өглөө. 
2025-12-24

“Евро-5” стандартын авто бензин хэрэглэх шаардлага үүсэж буй гэв

Шатахууны үнийн өсөлт, хангамжтай холбоотойгоор өчигдөр АҮЭБЯ-наас мэдээлэл хийв. Уржигдар буюу 22-23- нд шилжих шөнө зарим шатахуун түгээс станц бүтээгдэхүү­­нийхээ үнийг нэмж, АИ-92 литрийг нь 3080-3090 төгрөгөөр зарж эхэллээ хэмээн иргэд шүүмжилсэн. Энэ талаар АҮЭБЯны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газ­рын дарга Ч.Хишигдалай “Зарим шатахуун түгээх станцад АИ-92 дууссанаас “Евро-5” стандартын бүтээгдэхүүн бор­­­луулж эхэлжээ
2025-12-24

Дэлхийн 17 орны 500 гаруй тамирчид байт харваагаар өрсөлдөв

Оросын байт харвааны холбооны ерөнхийлөгч, ЗХУ-ын гавьяат спортын мастер, ОХУ-ын Биеийн тамирын гавьяат ажилтан Владимир Ешеевийн нэрэмжит байт харвааны нээлттэй тэмцээн ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар Чита хотод зохион байгуулагдлаа.
2025-12-24

“ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарт ял шийтгэлээ

“Дулааны цахилгаан станц-3” төрийн өмчит хувь­­цаат компани (“ДЦС-3” ТӨХК)-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус компаниас 2022 оны зургадугаар сард “Өрлөг дулаалгын материал (багц-2)”-ын нийлүүлэгчийг сон­­­гон шалгаруулах 738 сая төгрөгийн үнийн дүнтэй тендер зарласан юм. Уг тендерт “Хасу-Эрчим” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулан, тухайн оны есдүгээр сард 221 саяыг нь “ДЦС-3” ТӨХК-иас шилжүүлжээ.
2025-12-24

“Chinggis warriors”-ынхан алтан цом хүртлээ

Цахим спортын “Counter strike-2” (CS2) тоглоомын Ази тивийн аварга шалгаруулах “Extremesland-2025” тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 18-21-нд болж, шилдгүүдээ тодруулав. 150 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсаас хоёр баг оролцсон бөгөөд “Chinggis warriors”-ынхан аваргын алтан цомын эзэн боллоо. Ингэснээр тус багийнхан олон улсын тэмцээнд анх удаа түрүүлсэн юм. Харин гуравдугаар байрт “Eruption” баг шалгарч, 10 мянган ам.долларын шагнал хүртэв. 
2025-12-23

Нидерландад жолооны ард утсаар яривал 440 еврогоор торгохоор болжээ

Нидерланд улсад замын хөдөлгөөний зөр­ чилд ногдуулах торгуулийн хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дөрөв орчим хувиар нэмэхээр болсныг “Kazinform” агентлагаас мэдээллээ. Тухайлбал, жолоо барьж байхдаа “hands-free” загварын тусгай төхөөрөмж ашиглахгүйгээр гар утсаар яривал 440 еврогоор торгох гэнэ. Мөн хот дотор хурдаа таван км/ цагаар хэтрүүлбэл 46, харин хурдны зам дээр 20 км/цагаас дээш хэтрүүлсэн тохиолдолд 229 еврогийн торгууль тус тус ногдуулна. Үүнээс гадна улаан гэрлээр зам гар­­вал хамгийн багадаа 320, автомашинаа зогсоолд буруу байрлуулбал 130 еврогоор торгох аж.
2025-12-23

Явган зам дээрх гэрэлтүүлгийн шонгуудыг ирэх хавар гэхэд шилжүүлж дуусгах нь

Нийслэлийн нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний замд байршуулсан гэрэлтүүлгийн шонгуудыг зөөвөрлөх ажлыг 2024 оноос эхлүүлжээ. Өнгөрсөн хугацаанд явган хүний замд саад учруулаад байсан гэрэлтүү¬ лгийн 1000 шонг шилжүүлсэн байна. Улаанбаатар хотод ийм шон 1600 орчим байдаг аж. Тиймээс ирэх хавар гэхэд гэрэлтүүлгийн үлдсэн шонгуудыг явган хүний замаас зайлуулах ажлыг зохион байгуулахаар болжээ.
2025-12-23

Сурагчид ГССҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдийг баярлуулав

Нийслэлийн ерөнхий боловсролын гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуулийн 12г ангийн хамт олон болон Г.Алтантуул багшийн санаачилгаар ахлах, дунд ангийн сурагчдыг эгнээндээ нэгтгэн Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-д эмч­ лүүлж буй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулжээ. Тус сургуулийн сурагчид гутлын хайрцагтай бэлгийг тав дахь жилдээ хүүхдүүдэд өгч буй аж.
2025-12-23

“Сансар” зуслан шинжлэх ухааны музейгээ нээжээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Шар хоолойн амны байгалийн үзэсгэлэнт газар байрлах “Сансар” олон улсын хүүхдийн зуслангийнхан “Infinity mirror” нэртэй шинжлэх ухааны музей барьж бай­­­­­­­гуулан, шинэ оны босгон дээр нээгээд байна. “Сайхан дурсамжийг хүүхэд бү­ рийн зүрх сэтгэлд урлан бүтээе” уриатай тус зуслан нь жилийн дөрвөн улирлын туршид үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ онцлогтой. Музейг зуслангийн дэргэд, 56 ам метр талбай бүхий сансар огторгуй, одон орон, толины хязгааргүй хувирал, мэдрэмжийг төрүүлэхүйц дөрвөн танхимтайгаар байгуулсан гэнэ.
2025-12-23

Төрийн өмчит компанийг хувьчлахдаа ажилчдад нь хувьцаа олгох ёстой гэв

Засгийн газраас агаарын тээвэр, эрчим хүч, уул уурхайн чиглэлийн төрийн өмчит 18 компанийн засаглалыг өөрчилж, хувьцаат болгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан эл шийд­вэрийг ил тод, хариуцлагатай, ажилтнуудын нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааг хангасан байдлаар гаргахыг МҮЭХноос өчигдөр шаардлаа. Төрийн өмчийн 26 аж ахуйн нэгж, үйлдвэрийн газарт 30 000 орчим хүн ажиллаж буй аж. Хэрэв засаглын болон бүтцийн өөрчлөлт хийх бол эдгээр ажилтан, тэдний цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг зохистойгоор шийдэн, шийдвэр гаргагчид болон эрх ашиг нь хөндөгдөж буй талууд өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэх ёстойг МҮЭХны ерөнхийлөгч Э.Тамир дурдсан.
2025-12-23

Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв

Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв
2025-12-23

Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ

“Улаанбаатарын мөнгөн шөнө 2025” шинэ жилийн арга хэмжээг энэ сарын 31-ний өдөр төв талбайд зохион байгуулна. Энэ хүрээнд иргэдэд зориулсан зураг даруулах хэсэг, энтэртаймэнт орчин бүхий худалдаа үйлчилгээний асар, түргэн хоол зэргийг багтаасан “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ. Асрын гадна стрийт фүүд буюу явуулын үйлчилгээний халуун хоолоор үйлчилж байгаа бол асар дотор шинэ жилийн сүлд мод, чимэглэл, халуун уух зүйлс, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гараар хийсэн шинэ жилийн бүтээгдэхүүн борлуулж байна.
2025-12-23

Чанаргүй зээлийн хэмжээ жилд 2.6 нэгж хувиар өсжээ

Банк санхүүгийн салбарын өнгөрсөн улирлын дэлгэрэнгүй тоймыг Төвбанкнаас танилцууллаа. Үүнд иргэдийн зээлийн үлдэгдэл энэ оны дөрөв­дүгээр улирлын эхэнд 36.9 их наяд төгрөгт хүрснийг тэмдэглэжээ. Уг зээлийн 68.8 хувийг банкнаас, 16.9 хувийг ББСБ-аас олгосон бол 13.5 хувь нь ипотекийн зээлд ногдсон аж. Түүнчлэн банкны зээлийн хагасыг хэрэглээнийхэд олгосноор ийм зээл жилд 23 хувиар нэмэгдсэн байна.
2025-12-23

Татварын багц хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас есдүгээр сард өргөн барьснаас хойш “сураггүй” байсан Татварын багц хуулийн төслийг хэлэлцжээ. Сөрөг хүчнийхэн одоогоор уг төслийн барааг хараагүй яваа юм билээ. Юутай ч уг хуулийн төсөлд тат­варын ачааллыг бууруулах заалт оруулсан гэнэ. Тухайлбал, нэг сая төгрөгийн орлоготой иргэн одоо 152 мянган төгрөгийн татвар төлж буй аж. Тэгвэл уг хуулийг баталсны дараа 53 мянган төгрөг болж, ачаалал гурав дахин буурна хэмээн тооцжээ. 2.5 сая төгрөгийн орлоготой иргэн 380 мянган төгрөгийн татвар төлж байгаа бол 251 мянга болох нь. Энэ мэтээр татварын ачааллыг нийт 10 хувиар бууруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
2025-12-23

Онтрэ” ХХК-ийн 34 хувийг Монгол Улс эзэмшинэ

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанд Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороонд сөрөг хүчнийг төлөөлж ажилласан гишүүн Б.Жаргалан, Ө.Шижир, Ш.Бямбасүрэн нар танилцуулга хийв. Зургаан сарын өмнө УИХ-ын 62 дугаар тогтоолоор байгуулсан уг түр хорооноос энэ сарын эхээр гурван өдрийн сонсгол зохион байгуулсан. “Оюутолгой” төслөөс Монгол Улс хүртэх үр өгөөжийг хэрхэн сайжруулах арга замыг тодорхойлох нь уг сонсголын зорилго байсан билээ. Улмаар сонсголын үр дүнд хоёр тайлан гаргаж, Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төсөл боловсруулаад буй.
2025-12-23

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 182 иргэнийг баривчилжээ

Цагдаагийн байгууллага энэ оны эхний 11 сард нийт 105 770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс 395 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн байна. Эдгээр хэргийг төрлөөр нь ангилбал 153 нь өмчлөх эрхийн, 132 нь эрүүл мэндийн халдашгүй байдлын, 64 нь хөдөлгөөний аюулгүй байдал болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг аж. Мөн олон нийтийн аюулгүй байдалд болон хүний амьд явах эрхэд халдсан 21, хүрээлэн буй орчны эсрэг долоо, бэлгийн эрх чөлөөний эсрэг гурав, бусад төрлийн 15 хэрэг тус тус бүртгэгджээ.
2025-12-23

Гал түймрийн найман дуудлага бүртгэгдэж, нэг иргэн нас барав

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 22-нд дэлхийн хамгийн богино өдөр, урт шөнө тохиодог. Монголчууд өвлийн цаг агаарын байдлыг есөн ес буюу 81 хоногоор ангилж ирсэн уламжлалтай. Эхний ес хоног буюу “балчир гурав” өчигдөр эхэллээ. Хүйтний эрч чангарч буй өдрүүдэд гал түймрийн дуудлага нэмэгдэж байгааг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэв.
2025-12-23