“Монголын геологи, хайгуул-2026” чуулганыг эхлүүллээ
Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооноос (МҮГХ) жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул-2026” чуулга уулзалтыг өчигдөр эхлүүллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг арга хэмжээг энэ удаа “Хариуцлагатай хайгуул” сэдвийн хүрээнд өрнүүлж, салбарын ил тод байдлыг хангах, оролцогч талуудын нийгмийн хариуцлага, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх болон байгаль орчинд ээлтэй ажиллах, технологийн хөгжлийг нэвтрүүлэхэд анхаарах зорилгоор зохион байгуулж байна.
2026-03-27
Хугацаат цэргийн хоёр алба хаагч маргалдаж, нэгнийгээ гэмтээжээ
Зэвсэгт хүчний дугаар ангийн байлдагч бусдад зодуулж, хүнд гэмтэл авч, ухаан санаа нь орон, гаран эмнэлэгт байна гэх агуулгатай мэдээлэл олон нийтэд хүрсэн. Тэгвэл болсон үйл явдлын талаар Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-аас өчигдөр мэдээлэл өгөв. Тус штабын Барилга инженерийн цэргийн штабын дарга, хурандаа Б.Дорждэрэм “Гуравдугаар сарын 22-ны 17.00 цагийн үед Баянхонгор аймагт байрладаг манай Барилга инженерийн цэргийн штабын харьяа ангид бие биедээ захирагдахгүй буюу хугацаат цэргийн хоёр алба хаагч хоорондоо харьцааны зөрчил гаргасан.
2026-03-27
Б.Энхтүвшин: Энгийн АИ-92 шатахуунаас бусад төрлийн шатахууны үнийг 300–350 төгрөгөөр нэмэгдүүлнэ
АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахууны үнэ, нийлүүлэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Дэлхий нийтэд үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас болж, 100 гаруй улсад шатахууны онцгой байдал үүсээд байна. Дэлхийн 90 гаруй улс нефтийн хомсдолд орж, хязгаарлалт хийсэн байна. Төсвөөс санхүүжилт олгох зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд нефть бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн талаар та бүхэнд мэдээлэл хүргэж байна.
2026-03-27
Англи хэлний нийт багшийн 20 хувь нь ур чадвараа дээшлүүлэв
Британийн Элчин сайдын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь” төслийн үр дүнтэй Боловсролын сайд танилцсан байна. Тус төсөлд алслагдсан найман аймгийн төрийн өмчийн 219 сургуулийн англи хэлний 739 багш хамрагдаж байгаа аж. Тэдгээр багшийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлснээр 140 мянга гаруй хүүхдийн сурч боловсрох, авьяас чадвараа хөгжүүлэх боломж нэмэгдэнэ гэж төслийн багийнхан үзэж буй юм.
2026-03-27
Гурван сургууль стандартын жишиг гал тогоотой боллоо
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын олонх нь өнөөдрийг хүртэл жишиг гал тогоогүй, байгааг нь зохицуулж, журамладаг нэг ч стандартгүй явж ирсэн. Боловсролын яамнаас ч сургуулиудын 50 гаруй хувь нь стандартын шаардлага хангахгүй гал тогоотой буюу зориулалтын бус орчинд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буйг судалсан байдаг.
2026-03-27
Халуун усны шугамыг засварлаж байна
Улаанбаатар хотын инженерийн нийт шугам сүлжээний 43.2 хувь нь ашиглалтын хугацаа дуусаж, яаралтай шинэчлэх шаардлага үүссэн. Орон сууцны хорооллуудын дундах шугам сүлжээнд өдөрт дунджаар 1-2 гэмтэл гарч, үүний улмаас 60-1000 гаруй айлын халаалт зогсон, халуун усаа хязгаарлуулах нөхцөл үүсээд буй.
2026-03-27
Тусгай хамгаалалттай газар нутгийн замын зургийг олон улсын жишгээр боловсруулах нь
Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг, стратегийн баримт бичгийг боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүллээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын байгалийн өв сан хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран энэхүү ажлыг эхлүүлж буй талаараа өчигдөр мэдээлэв.
2026-03-27
Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржийн хахууль авсан гэх хэргийг цагаатгалаа
Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн холбогдсон хахууль авсан гэх хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн цагаатгах тогтоол гаргалаа. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийг барьсан “Бако констракшн” компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс хахууль авсан хэрэгт буруутгагдсан юм.
2026-03-27
Бага насны хүүхэдтэй эцэг, эхийн ажлын цагийг богиносгохыг хуулийн төсөлд тусгажээ
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлуулж, “Чанартай амьдрал-гэр бүлийн гишүүдийн оролцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний хүрээнд ГБХНХЯ-наас Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, өчигдөр олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ. Уг хуулийн төсөл нь гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлж, ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангах, гишүүдэд нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой.
2026-03-27
Б.Алтанчимэг дэлхийд чансаагаараа VII байрт жагсав
Олон улсын холимог тулааны холбооны энэ оны шинэ чилсэн чансаагаар “Их засаг” их сургуулийн аюулгүй байдал, эрх зүйн ангийн оюутан, ОУХМ Б.Алтанчимэг залуу чуудын ангилалд VII байрт бичигджээ.
2026-03-26
Киришима Б.Лхагвасүрэн Эзэн хааны цом гардлаа
Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё 14 дэх өдрөө болж, Киришима Б.Лхагвасүрэн түрүүллээ. Тэрбээр Украины озеки Аонишикийд өвдөг шороодсон ч түүний ард шил дарсан ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн болон Котошохо нар унаснаар башё өндөрлөхөөс нэг өдрийн өмнө тэргүүлэх болзлоо хангаж, дээд зиндаа дахь түрүүгээ гурав болгов.
2026-03-26
Д.МӨНХ-ЭРДЭНЭ: Эрүүгийн хуулийн гүтгэх заалтыг түдгэлзүүлсэн цаг үеийг ашиглаж байна
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ УИХын гишүүн Л.Оюун-Эрдэнийн өөрт нь хамаатуулж хийсэн мэдэгдэлд Засгийн газрын индрийг ашиглан тайлбар хийв. Түүний дурдсан нийт долоон нүүрсний оффтейк гэрээ байгаа аж. Эдгээрийг 2019 оны аравдугаар сарын 29-нөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 25-ны хооронд хийсэн гэдгийг тэрбээр баримтаар харуулав.
2026-03-26
20 саяын хахууль өгөхийн завдсан менежерт ял шийтгэв
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Захиргааны удирдлагын тасгийн дарга З.Оргилд хахууль өгөхийг завдсан гэм буруутайд тооцон иргэн О.Туулгэрэлд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ял шийтгэлээ. О.Туулгэрэл нь “Мандухай” ХХК-ийн менежерээр ажилладаг бөгөөд аж ахуйн нэгждээ хамаарах зөрчлийн хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлж, татвар төлөхгүйн тулд дээрх тасгийн дарга З.Оргилд 2025 оны арваннэгдүгээр сард 5500 ам.доллар буюу 20 000 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хахууль санал болгон албан өрөөнийх нь ширээн дээр тавьж явсан аж.
2026-03-26
Улсын дугааргүй 268 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсоныг AI камераар илрүүлжээ
Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хиймэл оюунд суурилсан теле камерын нэгдсэн систем нэвтрүүлж, өнгөрсөн наймдугаар сараас туршсан билээ. Харин энэ оны нэгдүгээр сараас уг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлсэн зөр чилд арга хэмжээ авч эхэлсэн юм. Энэхүү ухаалаг системийн ачаар замын хөдөлгөөний дүрмийн зөрчил буурч, өдгөө оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан гэв. Мөн өдөр тутамд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо, зөрчлүүдийг шуурхай мэдээлдэг болжээ.
2026-03-26