Орчин үеийн эрүүл мэндийн тогтолцоог “орос школ”-гүйгээр төсөөлшгүй
Монголын анагаах ухааны хөгжил эдүгээ дэлхийн жишигт ойртон, нарийн мэргэжлийн эмч нарын ур чадвар олон улсад гайхагдаж, лавлагаа шатлалын эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүд гээд бүгд өндөр технологи бүхий оношилгоо, эмчилгээ хийдэг болоод буй. Тэгвэл манай улсын анагаах ухааны хөгжил, эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл, эмчилгээний арга, технологийн суурийг эргэн сөхвөл, хуучнаар Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ), одоогийн Оросын Холбооны Улс (ОХУ)-тай эрхгүй холбогдоно. Тэр дундаа тус улсын их, дээд сургуулиудтай байгуулсан түүхэн хамтын ажиллагаа, эмч, мэргэжилтнийг системтэйгээр бэлтгэсэн бодлогогүйгээр Монголын эрүүл мэндийн салбарыг төсөөлөхийн аргагүй.
2025-12-16
Ипотекийн зээлийн хэмжээ 6.6 их наяд төгрөгөөс давжээ
Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны 10 дугаар сараас уг зээлийн хүүг найман хувиас зургаад шилжүүлсэн. Ингэснээр тус хөтөлбөрт олон өрх хамрагдан, сүүлийн зургаан жилд нийт 5.6 их наяд төгрөгийн зээлийг 56 000 орчим өрхөд олгосныг Монголбанкнаас мэдээллээ. Ийнхүү зээлийн үлдэгдэл 2019-2026 онд 100 гаруй хувиар өсөн, өнгөрсөн сарын байдлаар 6.6 их наяд төгрөгөөс давжээ.
2025-12-16
Өдөр бүр олон тооны энергийн ундаа ууснаас болж цус харважээ
Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн эмнэлэгт цус харвалт оноштойгоор яаралтай хэвтсэн байна. Тодруулбал, түүний биеийн зүүн тал мэдээгүй болох, тэнцвэрээ олж алхах, хоолоо зажлах, ярихад бэрхшээлтэй болох шинж тэмдэг илрэхэд гэр бүлийнхэн нь ойролцоох эмнэлэгт хандсан аж. Эмчилгээний дараа ч түүний даралт буухгүй байсан тул тэрбээр эмчид өдөр тутам тус бүр нь 160 мг кофейн агуулдаг найман энергийн ундаа тогтмол уудаг байснаа хэлсэн гэнэ.
2025-12-15
АНУ гадаадын жуулчдын нийгмийн сүлжээг хянаж, шалгана
АНУ-ын Дотоод хэргийн яам тус улсад 90 хоногийн хугацаанд визгүй зорчдог орнуудын иргэдээс сүүлийн таван жилийн цахим хэрэглээний түүхийг нь авч, шалгадаг болох санал боловсруулжээ. Тодруулбал, тухайн жуулчдын сошиал хэрэглээ, сүүлийн таван жил ашиглаж буй утасны дугаар, цахим шуудан, гэр бүлийн гишүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг заавал авахаар тусгасан байна. Ингэснээр эл улсын аялал жуулчлалын орлого эрс буурах эрсдэлтэйг Ерөнхийлөгч Дональд Трамп анхааруулсан юм. Британи, Франц, Ирланд, Австрали, Япон зэрэг 40 орчим улсын иргэд АНУ-д 90 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчих эрхтэй байдаг аж.
2025-12-15
Экспортын орлого 5.9 хувиар буурчээ
Манай улс энэ оны эхний 11 сард 161 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 24 тэрбум ам.долларт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс экспорт 13.7, импорт 10.2 тэрбум “ногоон”-д хүрч, гадаад худалдааны тэнцэл 3.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Харин нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.2 тэрбум ам.доллароор буурсан байна. Тухайлбал, экспортын орлого жилийн хугацаанд 5.9, импортод зарцуулсан хөрөнгө нь 11.9 хувиар багассан гэнэ.
2025-12-15
НАТО-д элсэх хүсэлтэй байжээ, Москва
Зөвлөлт холбоот улс (ЗХУ) НАТО-д элсэх өргөдлөө 1954 оны гуравдугаар сарын 31-нд өгчээ. Энэ үед Зүүн Европын орнууд тус эвслийг сөрсөн цэргийн холбооВаршавын гэрээний байгууллагыг үүсгэн бий болгоогүй байсан юм. Энэ асуудлаар Оросын ШУА-ийн Ерөнхий түүхийн хүрээлэнгийн захирал, түүхийн ШУ-ы доктор, Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн Михиал Липкин сэтгүүлчийн асуултад хариулсан байна.
2025-12-15
Хүүхдийн хорт хавдрын эмчилгээний 30 нэр, төрлийн эм хүлээн авав
ЭХЭМҮТ-ийнхөн эмийн хатуу зохицуулалттай улс оронд үйлдвэрлэсэн, чанарын баталгаатай эмийг хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд ашиглаж эхлээд байна. Тодруулбал, манай улс уг өвчний эсрэг эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 онд “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-д нэгдсэн билээ. Уг төслийн хүрээнд энэ оны хоёрдугаар сараас хойш хүүхдийн хавдрын эмчилгээнд зайлшгүй шаардлагатай, чанарын баталгаатай 30 нэр, төрлийн эм хүлээн аваад буйгаа ЭМЯ-наас мэдээллээ. Эдгээр эм нь гаж нөлөө багатай, эмчилгээний үр дүн өндөртэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд ч баталж байгаа юм.
2025-12-15
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг маргааш буюу 12 дугаар сарын 17-нд 13:00 цагаас явагдана. Тохирол шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдах юм. Энэ удаагийн тохиролд 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана.
2025-12-15
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт шагнал хүртээлээ
Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачид, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэгтээ онцгой амжилт гаргаж, мэргэжлийн ур чадвараараа тэргүүлсэн эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит 2025 оны “Шилдэг залуу эрдэмтэн”, “Шилдэг залуу эмч” шагнал хүртээлээ. Шилдэг залуу эрдэмтнээр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Алтантуяа, МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн багш Б.Төрмандах, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш Х. Цэвэлноров шалгарав.
2025-12-15
Гал гарсан барилгын дээвэр дээр байсан хүмүүсийг аюулгүй буулгав
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны “Хатан туул” гудамжинд авто худалдааны төвийн зориулалтаар барьж байсан дөрвөн давхар барилгад өнгөрсөн баасан гарагт гал гарав. Тухайн өдрийн 11.41 цагт гал гарсан талаарх дуудлага онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход дөрвөн давхар, 70x80 метр хэмжээтэй барилгад гал гарч, гадна талын фасад шатсан байжээ.
2025-12-15
Ашиг нь төрийнх, алдагдал нь татвар төлөгчдийнх байж болохгүй
Сүүлийн жилүүдэд төр бизнес хийхээсээ огт ичихээ байж, бүр “ширлэх” болов. Эрх баригчдын “гар дүрээгүй” салбар ч гэж алга. Зах барина, зочид буудал ажиллуулна, тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарт хүртэл шургалсан байх жишээтэй. Төр, хувийн бизнесийн харьцаа энэ мэт алдагдаад удав. Жил ирэх тусам төрийн оролцоо ихсэж, улам данхайн, хувийнхны орон зай хумигдсаар байгааг олон нийт ч хүчтэй эсэргүүцэх болсон. Арга ч үгүй юм, дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн бизнесийнхний эзлэх хувь буурсаар, тэр хэрээр зах зээлээс шахагдан, өрсөлдөх орон зайгүй болсоор байгааг цөөнгүй судалгаанд ч дурджээ.
2025-12-15
Ж.Баярмаа, Б.Жаргалан нар АН-ын онцлох улс төрчөөр шалгарчээ
Ардчилсан нам өнгөрсөн баасан гарагт оны онцлох улс төрчөө шалгаруулах “Эрх чөлөөний шонхор” ёслолын арга хэмжээ зохион байгуулжээ. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Жаргалан нарыг онцлох улс төрчөөр шалгаруулсан юм байна. Тэд хоёул 2024 оны сонгуулиар анх удаа УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүд юм. Ж.Баярмаа гишүүнээр сонгогдсоноосоо хойш дангаараа болон бусад гишүүнтэй хамтран нийт найман хууль, тогтоолын төсөл санаачлан ажиллажээ.
2025-12-15
Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгөв
Өчигдөр орой автомашиныг дугаарын хязгаарлалтай зорчуулах болсон талаар НЗДТГ-аас мэдээлсэн. Тодруулбал, "Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдээс автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт ирсэн. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал аcуулга явуулахад 52 хувь нь дэмжсэн байна" гэх мэдээллийг өгсөн.
2025-12-15
Ховор металлын судалгааны төв нээв
Монгол, БНСУ-ын хамтарсан ховор металлын судалгааны төвийн нээлт өнгөрсөн баасан гарагт боллоо. Ховор металлын эрэлт, хэрэгцээ эрчимтэй өсөж, геологи хайгуулыг нь нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа энэ үед уг судалгааны төвийг Монголд анх удаа ийнхүү байгуулжээ. Ингэснээр өндөр технологийн түүхий эдийн боловсруулалтын технологийг хөгжүүлэх, нутагшуулах, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарт бодит хувь нэмэр оруулах боломж бүрдсэн байна.
2025-12-15