Э.Буджав туухай өргөлтийн аваргаар тав дахь удаагаа тодров
Хойд хөршийн Санкт-Петербург хотод зохион байгуулсан “Цагаан шөнө” туухай өргөлтийн олон улсын тэмцээнд оролцсон Монголын багаас Кострома хотын Цацраг, хими, биологоос хамгаалах цэргийн академийн төгсөх дамжааны сонсогч, олон улсын хэмжээний мастер (ОУХМ), ахлагч Э.Буджав түрүүлж, тав дахь алтан медалиа хүртлээ.
2026-05-08
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
ХГБХХЕГ болон харьяа дүүргийн албан хаагчид, ахмад үеийнхэн, хүүхэд багачууд Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
2026-05-08
“Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэн инфляц өснө”
Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлвийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өчигдөр танилцуулав. Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувь өссөн ч худалдаа, үйлчилгээний идэвх буюу дотоод эрэлт муу байгаа аж.
2026-05-08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.
2026-05-08
С.БАЯРЦОГТ: Бид хоёр дахь шинэ сэргэн мандлаа эхлүүлж чадлаа
АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр шинэ удирдлагын багийнхан нь байр сууриа илэрхийлэв. Тус намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) уржигдар хуралдаж, ерөнхий нарийн бичгийн даргаа нууц санал хураалтаар тодруулж, мөн таван дэд даргаа сонгосон билээ. С.Баярцогтыг хуралд оролцсон 338 гишүүний 224 буюу 66.2 хувь нь дэмжсэн юм.
2026-05-08
Манай улс Оросын өндөгний хамгийн том импортлогч болжээ
Монгол Улс 2026 оны эхний улиралд ОХУ-аас хамгийн их өндөг импортолсон орон болсныг тус улсын Хөдөө аж ахуйн экспортын төвийн тайланд мэдээлжээ. Манай улс энэ оны нэгдүгээр улиралд хойд хөршөөс нийт 1.9 сая ам.долларын үнэ бүхий өндөг импортолсон нь бүс нутгийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Энэ нь Монголын өндөгний зах зээл дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй хэвээр байгааг харуулж буй юм.
2026-05-08
Монголын жүдо академийнхан хошой аварга багаар шалгарав
Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос зохион байгуулсан залуучуудын УАШТ-д хот, орон нутгийн 40 байгууллагын 314 тамирчин хүч сорьсноос “МонАлтиус Цагаанбаатар академи”, Монголын жүдо академи, “Иппон дожо” клубийнхэн тус бүр гурван алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүн байрт шалгарлаа.
2026-05-07
Тулаанчдын дараагийн тэмцээн долоодугаар сард болох нь
БНСУ-ын тулааны спортын “Black combat” холбооноос зохион байгуулсан “Black сup 2026”-д Монголын холимог тулааны болон бөхийн спортын тамирчид эхний тулаанаа БНХАУ-ын багтай Осан хотын “Black аgora” ордонд өнгөрсөн сард өрнүүлж, 7:0-ээр ялалт байгуулсан юм. Азийн бүс нутгийн шилдгүүдийг нэг дор цуглуулдаг уг цувралд энэ удаа олон улсын хэмжээний томоохон тулааныг багтааснаараа онцлог.
2026-05-07
Увс аймгийнхан Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит барилдаанд тэргүүлэв
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийнхний 10-15 хүртэлх насныхны УАШТ болов. Барилдаанд 19 аймаг, есөн дүүрэг, 15 клубийн нийт 498 тамирчин оролцоход багийн дүнгээр Увс аймгийнхан тэргүүлж, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговийн баг удаах байруудад шалгарав.
2026-05-07
Өнөөдөр 5 дүүрэгт цахилгаан хязгаарлана
Өнөөдөр /2026.05.07/ Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүрэг, Төв аймагт цахилгаан хэсэгчлэн хязгаарлана.Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх юм байна. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг УБЦТС ТӨХК-аас мэдээлэв.
2026-05-07