Дүүжин тээвэрт “дөнгөлөгдсөн” боломжууд
Манай улс ирэх өвөл нийслэлд тээврийн нэгэн шинэ үйлчилгээ, маршрут нээхээр ажиллаж байна. Энэ бол одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы “автор”-той, түүнийг хотын дарга байхад буюу 2019 оны үед гэрээ хэлцэл байгуулж, эхлэлийг нь тавьсан дүүжин замын тээвэр юм. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Дүүжин тээврийг энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна” гэж саяхан мэдэгдсэн нь иргэд, олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулсан. Олонх нь “Өдөр алдаад шөнө гэгчээр дүн өвлөөр дүүжин тээвэр ашиглалтад оруулж, иргэдээ эрсдэлд оруулах нь” хэмээн түүнийг буруутгасан юм. Харин би үүнийг Улаанбаатар хотын өвлийг үнэд оруулах гэсэн алсын хараатай, аялал жуулчлалыг хөгжүүлэх далд зорилготой бодлого, шийдвэр гэж эерүүлэн харж байна. Утаа униар, тоос шороо, түгжрэл, төвлөрөлдөө дөжирсөн нийслэлийг агаараас тольдох боломжийг гадаадын жуулчдад олгож, улаанбаатарчуудад хотоо холоос харж уужрах хосгүй тансаглалыг эдлүүлэх шинэ “үйлчилгээ” нэвтрүүлж яагаад болохгүй гэж.
2026-08-03
Тогтворгүй бодлогын золиос болсон “тоглоомын” бүтэц
2003 он. ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн ой, усны салбар нэгжийг Ойн хайгуулын төслийн төвтэй нэгтгэн Байгаль орчны яамны Байгаль, ой, усны нөөцийн газрын харьяанд Ой, усны хайгуул, судалгааны төв байгуулав.
2026-07-31
ТАСРАНГИЙН БАВУУДОРЖ: Намын нууц яриаг хэнд ч хэлж болохгүй
Миний хүсэлтээр 1944 онд намайг МАХНын Төв хорооны дэргэдэх Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуульд оруулсан юм. 1945 оны намар аравдугаар сарын сүүлээр Төв хороон дээр дуудав. Тэнд Цэдэнбал даргын тасалгаанд оруулав. Ямар хурал болж байсныг мэдэхгүй Чойбалсанаас бусад бүх дарга байсан шиг санагдаж байна. Чамайг Дотоод явдлын яам (ДЯЯ)-ны Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн легерууд ба хорих ангиудыг удирдах газрын даргаар томилно гэв...
2026-07-30
Будаг түрхэж, резин нааснаа дугуйн зам гэж эндүүрэх хэрэггүй
Авто замын түгжрэл, агаарын бохирдолд тэвчээрээ барсан нийслэлчүүд сүүлийн жилүүдэд хоёр дугуйт тээврийн хэрэгслийг түгээмэл ашиглах болсон. Урин дулаан цагт цахилгаан скүүтер, мопед, унадаг дугуй нь залуусын өдөр тутмын сонголт төдийгүй авто замын ачааллыг бууруулах чухал хувилбар болоод байна. Гэвч хэрэглээ тэлэхийн хэрээр иргэдийн амь, эрүүл мэндээр дэнчин тавьсан эрсдэлтэй орчин үүссээр буй нь харамсалтай.
2026-07-30
Төрийн ажил, албыг “самардаг” түр орлон гүйцэтгэгчдээ цэгцэлье
“Хатуухан хэлэхэд төрийн албыг самарч байгаа нь түр орлон гүйцэтгэгчид. Нэг нөхрийг түр орлон гүйцэтгэгчээр томилдог. Өнөөх нь очингуутаа баахан тушаал, шийдвэр гаргаж, тендер зарладаг. Тиймээс цаашид түр орлон гүйцэтгэгч гэсэн ойлголт байхгүй болно. Төрийн ямар албыг хэн орлохыг нь хуульчилсан.
2026-07-30
ТАСРАНГИЙН БАВУУДОРЖ: Намын нууц яриаг хэнд ч хэлж болохгүй
Би нам засаг, Эх орон, Маршал Чойбалсанд хайртай, эх орондоо өргөсөн Цэргийн тангаргаа үнэнчээр биелүүлж яваа гэж өөрийгөө боддог гэж хариулав. (Энд нэг зүйлийг тэмдэглэхэд би 1936 оны намар цэргийн намын багш нарын нэгсарын курст суугаад төгсөлтийн шалгалтад онц дүн авсан учир Жанжин Дэмидийн тушаалаар Энгэрийн цагаар нэг удаа шагнагдсан. Жанжин Дэмидийг нас барсны дараа (37 оны есдүгээрсар шиг санагдана.)
2026-07-29
Гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлэн үү
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. 2014 оны БАЛДОРЖ шагналын Шилдэг 10-т тухайн үеийн “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч С.Гандөл “Гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлэн үү” нийтлэлээрээ шалгарсан юм.
2026-07-29
Орон нутгийн аялал жуулчлалд “АРАфестиваль” шинэ жишиг тогтоож байна
Архангай аймаг бол баруун тийш чиглэх аялагч, жуулчдын хувьд аяны дөрөө мулталж алжаал тайлан тухлах хамгийн таатайбүснутагтзүй ёсоор тооцогддог. Үзэсгэлэнт байгалийн сайхан ньнүд хужирлаж, монгол хүний төрөлх зочломтгой зан сэтгэл сэргээхийн зэрэгцээ хөшиг номин хангайн найрсаг зөөлөн уур амьсгал цаанаа л тав тухыг мэдрүүлдэг учраас зуны амралтын үеэр Архангай руу дотоодын аялагчид хамгийн олноороо зорчдогийг Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харж болно. Ялангуяа 2023 онд Архангай аймаг өнөөгийн засаг захиргааны нэгжийн хуваарилалтаар шинэчлэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойгоор бүтээн босгосон “Ара комплекс”-т зохиогддог олон төрлийн фестивалиудыг зорин очих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэх болжээ.
2026-07-28
200 мянган хүний эрүүл мэнд, эрх ашиг ноцтой зөрчигдөхөд хүрээд байна
Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны үндсэн зорилго нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, ард иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн дарамтад орохоос хамгаалах явдал байдаг. Ялангуяа архаг, суурь өвчтэй, байнгын эм уудаг хүмүүсийн хувьд даатгалын хөнгөлөлт нь тэдний санхүүгийн ачааллыг үүрэлцээд зогсохгүй амьдралын чанараа хадгалах боломжийнх нь нэг хэсэг билээ. Гэтэл Эрүүл мэндийн сайдын 2026 оны тавдугаар сарын 13-ны А/176 тоот тушаалаар Зайлшгүй шаардлагатай эмийн XI жагсаалтыг шинэчлэн батлахдаа иргэдийн олон жилийн турш хэрэглэж ирсэн цөөнгүй эмийг хассан байна.
2026-07-27
Тажикийн “эзэн” талын Монголд айлчлав
Бүгд найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар энэ сарын 20-22-нд манай улсад айлчлав. 2009 оноос хойш тус улсын удирдагчийн Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал энэ юм. Эмомали Рахмон 2009 оны гуравдугаар сард тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар Төрийн тэргүүний хувиар анх манайд айлчилснаас хойш 17 жил өнгөрсөн байна. Тэр үед ЗСБНХУ задарсны дараа хоёр улсын харилцааг “зогсонги” байдлаас гаргахад Ерөнхийлөгчид илүүтэй анхаарч, хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийн талаар ярилцсан байна. Өргөн цар хүрээтэй яриа хэлэлцээ хийсний эцэст хамтарсан мэдэгдэл гаргаж, тохиролцоог улам бэхжүүлсэн байна. Чухам тэр айлчлал Улаанбаатар, Душанбегийн өнөө үеийн харилцааны хууль эрх зүйн болон түүхэн үндсийг тавьсан гэж үздэг.
2026-07-23
Хүн өвддөг шиг байгууллага ч “өвчилдөг”
Тухайн компанийн ашиг тэр жилдээ өсөж, борлуулалт нь нэмэгдэн, зах зээлд эзлэх хувь нь тэлсэн байж болно. Гэвч ажилтнууд нь ажлаасаа халширч, удирдлагадаа итгэхээ больж, шинэ санаа гаргахаас эмээн, чадварлаг хүмүүс нь нэг нэгээрээ “үүрээ орхин нисэж” байгаа бол тухайн байгууллагыг салбартаа амжилттай, өрсөлдөх чадвартай гэж дүгнэх нь өрөөсгөл аж.
2026-07-23
“Буурьтай хурандаа”
Монгол Улсын төмөр замыг хөгжүүлэх, хил хязгаарын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг сахиулах явдал нь өмнөх нийгмийн салшгүй хэсэг байлаа. Тодруулбал, социализмын он жилүүдэд төмөр зам нь улсын эдийн засгийн амин сүнс, цэрэг, стратегийн онцгой бүс, ард түмний амьдралыг тэтгэгч чухал жим байсан юм.
2026-07-22
Хямд майхныг хяналтгүй оруулж ирсээр байна
Зун цаг айлчлан ирж, амралт зугаалгын улирал эхлэхтэй зэрэгцэн аяллын майхны борлуулалт эрс нэмэгддэг. Гэвч манай улсад аяллын хэрэгслийн аюулгүй байдал, химийн найрлагыг шалгах нэгдсэн стандарт өнөөг хүртэл алга. Зах зээлд худалдаалж буй хямд майхны химийн нэгдлүүд халуун наранд ууршин, ялангуяа бага насны хүүхдийг хордуулах, цаашлаад эрүүл мэндэд нь урт хугацааны сөрөг нөлөө үзүүлэх аюултайг мэргэжилтнүүд анхааруулж байна.
2026-07-22
Төрийн ажил зун “амарсаар” л байг уу
Амаржих болчихсон эмэгтэй сумынхаа эмнэлэгт өөрөө яваад ирж байхад эх барихын эмч нь үнээгээ саагаад дуусахгүй, араасаа нэхүүл дагуул болж, улмаар нөхөр нь мотоциклоороо “элдэж” авчирсан хачирхалтай явдал саяхан гарчээ. Хүн төрөх гэж байхад “Хүлээж л бай даа, хө. Чи угаасаа удаан өвддөг юм чинь болоогүй” гээд хээв нэг хувийнхаа ажлыг амжуулж суудаг иймэрхүү хариуцлагагүй, сэтгэлгүй хандлага хот, хөдөөгүй бий дээ.
2026-07-22