Хууль бус, хүнд суртал нь саад болж байна
Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, төрийн оролцоог хумих чиглэлд томоохон реформуудыг “тунхаглаж”, эрх баригчид ар араасаа сүржин мэдэгдэл хийх ч бодит байдалд нөхөрлөл, компани байгуулахын тулд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн явцаас эхлээд олон хүнд сурталтай нүүр тулж буй юм.
2026-07-06
Хөрсөнд буудаггүй хөтөлбөрийн шинэчлэл
“Залруулж болох сорилт болохоос биш, амьдралын сорилт биш”. Боловсролын сайд Л.Энх-Амгалан элсэлтийн шалгалтад тааруу оноо авсан төгсөх ангийн сурагчдад ийм “сургамж” хайрлалаа. Энэ жилийн элсэлтийн шалгалтын дундаж оноо улсын хэмжээнд урьд жилүүдийнхээс эрс доогуур гарсан нь зөвхөн төгсөх ангийн сурагчид, тэдний гэр бүл, ойр дотнынхны асуудал төдий бус, манай улсын боловсролын салбарын гажуудал, доройтлыг илчлэн харуулсан явдал байлаа.
2026-07-06
Хууль “машиндсан” өдрүүд
Өнгөрсөн намрын улс төрийн гацааг 2026 оны хаврын чуулганы сүүлчийн өдрүүдэд нөхөх гэж гишүүд өглөө, үдэшгүй хууль “машиндаж” буй нь парламентын бүтээмж дээшилсэн гэхээсээ төлөвлөлтийн доголдол, хямралыг л илчилж байна. УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-нд Д.Амарбаясгалан гэдэг спикертэй нээлтээ хийгээд, арванхоёрдугаар сард нь хаахдаа Н.Учрал хэмээх “ангийн дарга”-тай болжээ.
2026-07-03
Хүнсний аюулгүй байдлыг хөсөр хаясан “чөлөөлөлт”
Нэгэн иргэн гэрийнхээ ойролцоох сүлжээ дэлгүүрээс хоёр пакетан савлагаатай сүү авчээ. Гэтэл өнөөх нь хэрэглэж заншсанаас нь тэс өөр амт, үнэртэй байж гэнэ. Ямар нэгэн зүйл буруу байгааг анзаарсан хэрэглэгч өөр дэлгүүрээс яг тэр үйлдвэрийн, ижил огноотой сүү авч шалгахад мөн л таагүй үнэр, амт мэдрэгджээ.
2026-07-02
Сэтгэл зүй дагаж “савладаг” ирц
УИХ-ын хаврын чуулган маргааш завсарлана. Нийт 35 удаа хуралдсаны дараа гишүүд “тарж одох” нь. Харин одоогоор нэгдсэн хуралдааны дундаж ирц 82 хувь байна. Арваад хоногийн өмнө УИХ-ын дарга С.Бямбацогт ирц сайжирч буйг хэлж, 100 хувь оролцсон гишүүдийг онцлон магтсан юм.
2026-07-02
Өвөлжин цоожилсон дулаан зогсоолоо зуны цагт ТҮЦ болгожээ
Нийслэл Улаанбаатар хотын өнгө төрхийг засаж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх нэрээр жил бүрийн төсөвт олон тэрбум төгрөг тусгаж, элдэв төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүний нэг нь “New Ulaanbaatar west terminal” төслийн хүрээнд байгуулсан автобусны 67 дулаан зогсоол юм.
2026-07-01
Намууд дахь “их цэвэрлэгээ”
Улсын дээд шүүх хэдхэн хоногийн өмнө найман намыг бүртгэлээс хасав. Ингээд манай улс албан ёсоор 30 намтай үлдэж байна. Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж үндсэн дүрэм, хөтөлбөрөө өөрчлөх үүргээ үл тоосон учраас тэд ийнхүү хасагдаж буй юм. Нөгөө талаар үүнийг цаасан дээр л оршдог, эсвэл ганцхан хүнтэй, сонгууль болохоор амь ордог, байнгын үйл ажиллагаа явуулдаггүй намуудыг цэгцлэх “их цэвэрлэгээ”-ний эхлэл гэж хэлж болно.
2026-07-01
С.Наранцогт оо, бодлогын хүүгээ нэмээч ээ
Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин 1996 оны есдүгээр сарын 20-нд ууган дугаараа өлгийдөж авснаас хойш даруй 30 он улирч, өдгөө 8000 гаруй “дүүтэй” болжээ. “Хэн сэтгэж байна, түүнд зориулав” уриатай “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан “Сэтгүүлчийн ажил арилжаа наймаанаас илүү үнэтэй, улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ” хэмээсэн нь манай редакцын бодлого, үйл ажиллагаа, мэргэжлийн зарчим, алсын харааг өнөө хэр тодорхойлсоор буй
2026-06-30
Дайсан “төрүүлэх” технологи
Хүүхэд нь гүйж яваад бүдэрчихвэл “Яадаг чулуу вэ” гэхтэй адил үйл явдлууд өнөөдөр Монголд ар араасаа өрнөж байна. Улс төрийн хариуцлага гэдэг алдаа гаргахгүй байхыг хэлдэггүй. Харин дутагдал бий бол шударгаар хүлээн зөвшөөрч, шийдвэрийнхээ үр дагаврыг нийтийн албан ташаалтан толгойгоороо хариуцах тухай ойлголт, уг нь.
2026-06-30
Мэдлэг, мэдрэмж “моод”-ноос гарах уу
Хиймэл оюун механик, “махаа идсэн” ажлуудыг гарцаагүй сайн хөнгөвчилж байна. Хэдэн зуун хуудас гэрээ, баримт бичгүүдээс хэрэгцээтэй хэсгийг нь нүд цавчих зуур ялгуулах, датаг системд шивэх, дансны гүйлгээний зөрүүг илрүүлэх, өч төчнөөн захидлыг автоматаар илгээх, даалгавар, шалгалтыг секундэд л засуулахаас эхлээд хүн төрөлхтөн AI-тай нэгэнт “нөхөрлөжээ”. Гэхдээ ийм дэвшил, шинэчлэлд хэрсүү хандаж, яавч толгойгоо мэдүүлж болохгүйг судлаачид сануулсаар буй.
2026-06-29
Амьд цэцгийн импортын дүн арван жилд 30 дахин өсжээ
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүү рэгт тодруулж хэлбэл Зүүн салааны хуучин эцэст мандлын болон гоёлын цэцгийн аж ахуйг хөгжүүлэхээр агрономич Ц.Сүнжидмаа, түүний гэр бүл, хамт олон хичээж байна. Монголын цаг агаарын хэм, хөрсний онцлогт тохирсон, аль болох богино хугацааны болцтой, том дэлбээтэй, гоёмсог, “урт настай” цэцгийн тариалалт, туршилтын ажлыг эхлүүлээд цөөнгүй жил болжээ. Өрхийн аж ахуйгаас гараагаа эхлүүлж салатны навч, бууцай, юуцай зэрэг нарийн ногоо нийлүүлж байсан Ц.Сүнжидмаа агрономич цэцгийн аж ахуй хөгжүүлэхээр зорин өдгөө 40 орчим сортын лили буюу сараана туршин тарьж байгаа юм.
2026-06-29
Бага тойрууг “залгисан” шилэн барилгууд
Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Хүн амын нягтшил ихтэй газрууд болон хотын төвийн бүсэд орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалттай өндөр барилга барих зөвшөөрөл дахиж олгохгүй. Хотын төвд олгосон газруудыг шалгуулахаар нийслэлийн Засаг даргын дэргэд шуурхай ажлын алба байгуулсан.
2026-06-29
Тоосны орон
Монголчууд цөлжилт, газрын доройтолтой тэмцэнэ гээд дээр, дооргүй бужигналдаж, хаа сайгүй мод, бут тарьж байхад үүний эсрэг талд шороон шуурга хэмээгч аюул улам “хүчирхэгжиж”, бидний хамгаалж, тордож ургуулсан бүхнийг бага багаар “залгиж” байна. Манай орны хэмжээнд 2020 оноос хойш шороон шуурганы давтамж эрс ихсэж, агаарт дэгдэх тоосны хэмжээ гуравхан жилийн хугацаанд 5.7 саяас 40.3 сая тонн болж нэмэгдсэнийг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид мэдээлэв.
2026-06-26
Бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй нийслэлийн ИХТ-ыг тараа
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос саяхан зохион байгуулсан “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголтой зэрэгцээд нийслэлийн ИТХ энэ жилийн төсвөө хоёр дахиа тодотгохоор эхний хэлэлцүүлгийг хийж байлаа.
2026-06-26
Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-06-24
Аялагчдыг “шулж”, тур операторуудыг туйлдуулсан амралтын газрууд
Жил бүрийн зуны эхэн сар гармагц монголчуудын өдөр тутмын ярианы сэдэв дотоодын амралтын газруудын үнэ, үйлчилгээний чанар болж хувирдаг. Жишээ нь, Улаанбаатараас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг зорьж буй нэгэн амрагчийн туулдаг замыг төсөөлөөд үзье. Амралтын өдрүү дэд агаар салхинд гарахаар зорьсон тэрбээр нийслэлийн түгжрэлээс арайхийж мултарлаа гэхэд эвдэрч цөмөрсөн замын нүх сүвийг тойрон тэмтэчсээр Горхи-Тэрэлжийн чиглэлд нийлнэ.
2026-06-24