Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн 87 хувь нь 15-64 насныхан

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн эцэг, эх, асран хамгаалагчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал сонсох уулзалт зохион байгууллаа.
2026-04-03

Манзушир хийдийн орчимд ой, хээрийн түймэр гарч, 1.2 га талбай өртөв

Манзушир хийдийн орчимд буюу Төв аймгийн төвөөс зүүн хойд зүгт 15 км-ийн зайд уржигдар 17.00 цагийн үед ой, хээрийн түймэр гарчээ.
2026-04-03

Нийт нутгийн 15 хувьд цастай байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 15 хувьд цастай байна. 
2026-04-03

Улаан бурхны халдвар эрчимжиж, тохиолдлын тоо эрс нэмэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар танилцууллаа. Өчигдрийн байдлаар шинээр 20 тохиолдол батлагдаж, өмнөх өдрийнхөөс 16-гаар нэмэгдсэн байна. Дээрх тохиолдлын ес нь нийслэлд, 11 нь орон нутагт бүртгэгджээ. Хоногт уг өвчний тохиолдол 10 дотор бүртгэгдэж байсан бол өнгөрсөн сарын 31-нд гэхэд 33 хүүхэд улаанбурхны халдвар авсан нь тогтоогдсон байна.
2026-04-03

Сургуулийн орчинд дөрвөн хүүхэд амиа алдсаны нэг нь дээрэлхэлтээс болжээ

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг шийдэв. Төслийг гишүүн Т.Мөнхсайхан санаачилсан юм байна. Сүүлийн дөрвөн жилд манай улсад сургуулийн орчинд дөрвөн хүүхэд нас баржээ.
2026-04-03

Туулын хурдны зам төсөл усны нөөцөд хэрхэн нөлөөлөхийг судлаагүй гэв

АН-ын “4-11” мэдээллийн цагаар Х.Тэмүүжин, Б.Жаргалан нарын гишүүн цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийлэв. УИХ-ын даргыг олонх болсон намаас нэр дэвшүүлэх тухай ямар ч хуулийн заалт байхгүй, парламент дотроос шийдэх ёстой, аль нэг намын байранд уг асуудлыг шийдэх учиргүй хэмээн Х.Тэмүүжин гишүүн өгүүлсэн.
2026-04-03

Авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна

БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын болон нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад тө­­лөвлө­гөөт бус хяналт шалгалт хийж байна. Тус шалгалтыг Салбарын хяналтын байцаагчийн 01/13 дугаартай удирдамжийн дагуу зохион байгуулж, авто засварын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь үнэлж байгаа аж.
2026-04-03

Уур амьсгалын өөрчлөлтийн технологийн хэрэгцээг тодорхойлох үнэлгээг эхлүүллээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Копен­ха­гены Уур амьсгалын төв (UNEP-CCC) болон Азийн тех­нологийн хүрээ­лэнтэй хамтран Даян дэлхийн байгаль орч­ны сангийн сан­хүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтийн тех­нологийн хэрэг­цээ, шаард­ла­гын үнэлгээ” (TNA) төслийг энэ онд хэрэг­жүүлэхээр болжээ.
2026-04-03

Х.Нямбаатарт хариуцлага тооцох тухай шаардлагыг Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хүргүүллээ

“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөө­нийхөн өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Н.Учралд хандан хотын дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцох ту­хай шаардлага хүргүүллээ. Мөн энэ сарын 4-нд буюу ирэх бямба гаргийн 12.00-15.00 цагт Сүхбаатарын талбайд бүх нийтийн эсэр­гүүц­лийн хөдөлгөөн өрнүүлэх болсноо зарлав.
2026-04-03

О.Алтангэрэл: Эрх баригчдын өс хонзон “Эхнэрийн урхи” цаашаа л юм болж байна

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "Эрх баригчдын өс хонзон “Эхнэрийн урхи” цаашаа л юм болж байна.  Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам УИХ-ын дарга нам бус байя гэдэг л зарчим, шаардлага тавьсан. Намчин хүнээр төрийг хүчээр, уураар, өс хонзонгоор удирдахгүй" гэв.
2026-04-03

51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд 2026 онд “Агаарын чанарыг сайжруулах ногоон бүс”-д хамаарах таван дүүргийн 35 хорооны өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлэхээр ажиллаж байна.
2026-04-03

Монголчуудад захиалга өгч нутаг нэгтнүүдээ дарамтлуулсан хятад эрд ял оноов

Монгол Улсад хөрөнгөө оруулан уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нутаг нэгтнүүдээ бусдад захиалга өгч дарамт­луулж бай­сан БНХАУ-ын иргэнийг шүүх гэм буруутайд тооцлоо. Баянзүрх, Сүхбаатар, Чин­гэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өмнөд хөршийн иргэн Чен Ган­зу гэх хүнд холбогдох хэргийг өнгөрсөн до­лоо хоногт хэлэлцсэн юм.
2026-04-03

Төвбанканд тушаасан алтны хэмжээ өнгөрсөн сараас хоёр дахин нэмэгджээ

Монголбанк үнэт металл худалдан авах хэмжээгээ дахин нэмэг­дүү­лээд байна. Өнгөрсөн хоёрдугаар сард ханш нь оргил цэг рүүгээ тэмүүлж байх үед Төвбанканд алт тушаасан иргэд, аж ахуйн нэгжийн тоо эрс багасаж, тэд ердөө 305 кг шар металл худалдан авч бай­сан юм.
2026-04-03

БНСУ эдийн засгаа дэмжихэд 17.3 тэрбум ам.доллар зарцуулна

БНСУ-ын Засгийн газар Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй зэвсэгт мөргөл­дөөнөөс үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөллийг саармагжуулах зорилгоор 26.2 их наяд вон буюу 17.3 тэрбум ам.долларын өртөг бүхий эдийн засгийг дэмжих багц арга хэмжээгээ уржигдар танилцууллаа.
2026-04-02

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын даргын суудалд очсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай учир гацаад байна

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө.Тэрбээр, "Одоо бид хамтдаа олон намын тогтолцоо руу шилжиж байгаа. Сонгодог парламентын зарчим руу засаглал руу явах нь л зөв. Миний хувьд спикер буюу гуравдагч УИХ-ын дарга дээр гацаж байгаа шалтгааныг мэдэж байна. 
2026-04-02

Монголын багаас А.Баттулга шигшээ наймд тоглолтоо эхлүүлэх нь

Монголд үргэлжилж буй “Улаанбаатар-2026” насанд хүрэгчдийн сонирхогчдын боксын тивийн АШТ-д 25 орны 230 гаруй тамирчин оролцож буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
2026-04-02

Нийслэлийн ногоон бүсийг “Урамшуулалт эргүүл” хамгаалах нь

Хаврын хуурайшилт их байгаатай холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ногоон бүсийн оршин суугчидтай “Урамшуулалт эргүүл”-ээр ажиллах гэрээ байгуулжээ. Ингэснээр түймрийн голомтод шуурхай арга хэмжээ авах, мэдээлэл солилцох, улмаар төр, иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцөл бүрдэх гэнэ. Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 60 дуудлага бүртгэгджээ.
2026-04-02

Уралдаанч хүүхдийн даатгалыг албан журмынх болгоход анхаарна гэв

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлдэг даатгалын байгууллагын төлөөллүүдтэй өчигдөр уулзав. Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын бүртгэлийн эрхээ авсан 11 байгууллагын төлөөлөл оролцож, хурдан морины уралдаанч хүүхдэд даатгал хийхэд анхаарах зүйлс, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон байна.
2026-04-02