Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Баянхошуу хот орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгчээ

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийн инженерийн дэд бүтэц, агаар, хөрсний бохирдол зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хүрээнд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлж буй. Тодруулбал, экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай, эрчим хүчний хэмнэлттэй 5000 айлын ногоон орон сууцны төслийг Баянхошуу, Шархадны хоёр байршилд хэрэгжүүлж байна.
2025-09-24

Сонгинохайрхан дүүрэгт гэр шатсаны улмаас хоёр хүн амиа алдав

Сонгинохайрхан дүүрэгт гэр шатсаны улмаас хоёр хүн амиа алдав
2025-09-24

Зүрх, судасны тусламж, үйлчилгээ 2030 онд 2.6 дахин нэмэгдэх нь

Монгол Улсад сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх, судасны өвчин хэвээр байна. Өнгөрсөн онд эл өвчний улмаас 5789 хүн нас баржээ. Энэ нь нийгмийг айдаст автуулдаг хорт хавдрын шалтгаант нас баралтаас даруй 27 хувиар өндөр байгаа юм. Зүрх, судасны өвчний улмаас нас барсан хүмүүсийн 36.3 хувь нь 45-65 насныхан байна.
2025-09-24

Нэн ховор амьтны жагссалтад орсон "Цоохор ирвэс"-ийг хууль бусаар агнажээ

Монгол орны нэн ховор амьтны жагссалтад орсон "Цоохор ирвэс"-ийг хууль бусаар агнажээ. Тодруулбал, Цагдаагийн албанаас энэ оны 08 дугаар сард Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант гэх газраас иргэн Б нар нь бусадтай бүлэглэн Нэн ховор амьтны жагсаалтад орсон "Цоохор ирвэс"-ийг хууль бусаар агнаж бусдад зарж борлуулсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлэн ажиллаа
2025-09-24

Гомдол, мэдээллийн 60-70 хувь нь халдашгүй эрхтэй холбоотой байжээ

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх олон улсын нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзав. Уулзалтад тус комиссын дарга Д.Сүнжид болон албаныхан, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх олон улсын нийгэмлэгийн Ази-Номхон далайн бүсийн ерөнхий нарийн бичгийн дарга Николь Хогг, ахлах зөвлөх Н.Сатжипанон, Б.Бакланд болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ш.Үнэнтөгс нар оролцсон байна.
2025-09-24

Далайн шуурганы улмаас “Улаанбаатар-Хонконг-Улаанбаатар” чиглэлийн нислэгийг цуцаллаа

Далайн хүчтэй хар шуурга илиппиний хойд хэсгийг дайран өнгөрчээ. Энэ нь 2025 онд бүртгэгдсэн хамгийн хүчтэй хар салхины нэгд тооцогдож буй бөгөөд үүний улмаас олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тэгвэл энэхүү хар салхи, аадар бороо нь Хонконг, Тайванийг чиглэж буй тул орон нутгийн онцгой байдал, цаг уурын байгууллагууд бэлэн байдал зарлаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг өчигдрөөс зохион байгуулж, галт тэрэг болон хот хоорондын тээврийн хэрэгслүүдийг зогсоон, сургуулиудыг түр хаах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.
2025-09-24

Хагас коксон шахмал түлшийг нэг шуудайг 5000 төгрөгөөр худалдана

2025-2026 оны галлагааны улиралд нийслэлд 40 орчим мянган тонн мидлинг буюу сайжруулсан шахмал түлш, мөн импортоор 306 мянган тонн хагас коксон шахмал түлш авч, нийт 350 мянган тонн түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаална. Хагас коксон шахмал түлшний борлуулалт аравдугаар сарын 1-нээс эхлэх бөгөөд нэг шуудай нь 5000 төгрөгөөр худалдаална.
2025-09-24

 “Ус мөрөн байвчиг говийг минь тойрно”

Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорондох 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2025-09-24

Б.Амарсайханыг Тайландын эмнэлгээс шилжүүлэн авчирсан ч цагдан хорьсонгүй

ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, “Таванбогд групп” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг цагдаагийнхан уржигдар орой Тайландын хууль сахиулах байгууллагынхнаас шилжүүлэн авлаа. Тэрбээр УИХ-ын гишүүн асан, “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, хууль тогтоогч асан, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, иргэн Л.Алтан-Очир нарын хамтаар өнгөрсөн долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө иргэн Д.Саяннямбууг зодож хүнд гэмтээсэн хэрэгт холбогдсон юм.
2025-09-24

Самарт явсан 46 настай эмэгтэй сураггүй алга болжээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт иргэн Э нь самарт явж байгаад сураггүй алга болжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн  /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан.
2025-09-24

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
2025-09-24

“MongolZ”-ийнхон “Fissure playground-2” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Цахим спортын “Counter strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Fissure playground-2” тэмцээн Сербийн Белград хотноо энэ сарын 12- 21-нд боллоо. 1.25 сая ам.долларын шагналын сантай эл тэмцээнд манай улсын “MongolZ” багийнхан хоёрдугаар байр эзэлж, 230 мянган ам.долларын эзэн боллоо.
2025-09-23

42 метр урт шаттай, “галын машин” ашиглаж эхлэв

“Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн хүрээнд гал түймэр унтраах дөрвөн автомашин хүлээн аваад буйгаа тусгазраасөчигдөр мэдээллээ. Үүний хоёр нь 42 метр урттай, автомеханик шаттай бол үлдсэн хоёр нь 32 метр урт шаттай аж.
2025-09-23

Улирал солигдох үед дасгал хөдөлгөөн хийж, сэтгэл санаагаа тогтворжуулах хэрэгтэй

Улирал солигдох үед бие сульдаж, сэтгэл санаа тогтворгүй болох мэдрэмж танд төрж байсан уу. Тэгвэл энэ нь зөвхөн танд тохиолдож буй үйл явц биш юм. Олон улсын эрдэмтдийн судалгаагаар улирал солигдох үйл явц хүний сэтгэл зүйд шууд нөлөөлдөг болохыг тогтоожээ.
2025-09-23

Чөлөөлөлт ард түмэнд энхтайван авчирсан

Чөлөөлөх дайны түүхт ялалтын 80 жилийн ойд зориулсан “Ирээдүйн толин дахь түүхэн ой санамж” нэртэй олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал Улаанбаатар дахь ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төв “Русский Дом”-д болов. Энэ үеэр мөн “Чөлөөлөлт, ард түмэнд энхтайван авчирсан нь” сэдэвт ховор гэрэл зургийн үзсгэлэнг хамтатган нээжээ.
2025-09-23

“Утга зохиолын долоо хоног” эхэллээ

УДЭТ болон Монголын зохиолчдын эвлэл хамтран “Утга зохиолын долоо хоног” арга хэмжээг энэ сарын 22-28-нд зохион байгуулж байна. Үүний хүрээнд Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд өчигдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
2025-09-23

Хэн нь “анхных” вэ

Сансрын нисэгч Герман Титов 2000 онд өөд болсон юм. Тэрбээр сансрыг эзэмшсэн хоёр дахь хүний хувьд түүхэнд нэр нь мөнхөрсөн. ЮрийГагарины байгуулсан гавьяаг л Титов давтсан юм биш, хүн илүү ихийг хийх чадвартайг нотолсон. Сансарт хонож өнжөөд, жингүйдэх үзэгдэл хүний биед хэрхэн нөлөөлдөг тухай ойлголтод эрс өөрчлөлт хийсэн юм. Сансарт анх унтаж, хооллосон төдийгүй өвчинтэй нүүр тулгарсан.
2025-09-23

Эмч мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж чадавхижуулна

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, БНСУ-ын Бусан хотын “Dong-A” их сургуулийн эмнэлгийн захирал Ан Хи Бэ нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
2025-09-23