Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Японд хүүхдийн тоо түүхэн доод хэмжээндээ хүрч буурлаа

Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яамнаас хүүхдийн тоо түүхэн доод хэмжээндээ хүрч, хүн ам зүйн бүтцэд ноцтой өөрчлөлт орж буйг анхааруулав. Тодруулбал, 15 хүртэлх насны хүүхдийн тоо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 13.29 саяд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 350 мянгаар цөөрсөн үзүүлэлт юм.
2026-05-07

Сүрьеэгийн өвчлөлийг жилд есөн хувиар бууруулах тооцоолол гаргажээ

ЭМЯ-наас “Глобал” сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй ХДХВ/ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)наас танилцууллаа.
2026-05-07

Нэгнийхээ ажлыг хянадаг тогтолцоо нь АНУ-ын төрийн албан хаагчдыг авлигаас ангид байлгадаг

АНУ-ын Холбооны Засгийн газарт ажилладаг нэгэн эрхэмтэй ярилцсанаа уншигч танд хүргэж байна. Энэхүү ярилцлагаас  тус улсын  төрийн албан хаагчид авлига, албан тушаалын хэргээс хэрхэн ангид байдаг талаар болон бусад мэдээллийг унших болно.
2026-05-07

Р.Эмүжин “Сэнтий” хэмээх дөрвөн боть түүхэн романаа уншигчдад хүргэв 

Зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин “Сэнтий” хэмээх дөрвөн боть түүхэн романаа өчигдөр уншигчдын хүртээл болголоо. “Сэнтий” түүхэн роман нь “Цагийг атгасан их хаан”, “Зарлиг үүрсэн Занабазар”, “Гал зуусан Галданбошгот”, “Тэнгэрт тэнгэр болов.
2026-05-07

Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж буюу Натурын замыг Нарны замтай холбох 520 метр урт авто зам барина. Тус зам нь Натурын замаас Нарны зам хүртэл нэг чигийн хөдөлгөөнтэй байх юм. 
2026-05-07

Хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохиров

Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасны улмаас өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж буйг Улсын ерөнхий прокурорын газраас анхаарууллаа. Тодруулбал, Тээврийн прокурорын газраас сүүлийн гурван жилд насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нийт 21 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.
2026-05-07

Дахин төлөвлөлтийн төслүүдийн хэрэгжилт 3-10 хувьтай байна

“Монголын эмнести интернэшнл” болон Монголын барилгачдын нэгдсэн холбооны удирдлага, мэргэжилтнүүд өчигдөр нээлттэй уулзалт зохион байгуулжээ. Хотын дахин төлөвлөлтийн хүрээнд хү­ ний эрхийг хүндэтгэн хамгаалах, Сэлбэ, Баянхошуу дэд төв зэрэг төслийн сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй байлгах, бүтээн байгуулалтын шатанд иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарах талаар санал солилцов.
2026-05-07

Сумын сургууль говийн байгаль, экологийн танин мэдэхүйн танхимтай боллоо 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын VI сургуульд говийн байгаль, экосистемийг хүүхэд, залуучуудад таниулах зорилгоор экологи, танин мэдэхүйн танхимыг ашиглалтад оруулжээ. Ингэснээр сурагчид говийн бус нутгийн байгаль орчин, экосистемийн онцлогийг гүнзгий судалж, танин мэдэх боломж бүрдсэн гэнэ.
2026-05-07

Жирэмсэн ээж, бага насны охидын аминд халдсан М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноов 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүү­ гийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр М.Батчулуунд холбогдох, балчир хүүхдүүд, тэдний хөл хүндтэй ээжийн амийг бүрэлгэсэн хэргийг хаалттай хянан хэлэлцлээ.
2026-05-07

Насны хишиг болон алдарт эхийн одонгийн мөнгөн тэтгэмжийг энэ сард олгоно

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамж олгох хуваарийг танилцуулав. Асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлтийг тавдугаар сарын 14-нд олгоно.
2026-05-07

Эрчим хүчний өртөг зардлыг бүх шатанд гурван хувиар бууруулна 

Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг өчигдрийн хуралдаанаар баталлаа.
2026-05-07

Сүүлийн гурван жилд барилгын салбарын осол 239 хувиар нэмэгджээ 

Сүүлийн гурван жилд барилгын салбарын осол огцом нэмэгджээ. Тодруулбал, барилга, үйлдвэрлэлийн салбарт 2023 онд нийт 28 осол бүртгэгдсэн бол 2024 онд эл үзүүлэлт 67 болж, 239 хувиар нэмэгдсэн байна.
2026-05-07

УБЗЗАГ-ын дарга, ерөнхий нягтлан бодогч нарыг мөнгө угаасан хэрэгт шалгаж эхлэв 

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар (УБЗЗАГ)-ын орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн дарга Б.Галхүү, Санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Н.Лхагвасүрэн нарыг ЭЦА-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд зам засвар, арчлалтын ажил хийж гүйцэтгэдэг тус газраас 2024-2025 оны хооронд замын тэмдэг тэмдэглэгээний зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дөрвөн ч компанийн дансанд холбогдох хууль тогтоомж зөрчин, сан­хүүгийн анхан шатны баримтын бүрдүүлэлгүйгээр, ажил үйлчилгээ худалдан авсан гэх нэрээр нийт 8.7 тэрбум төгрөг шилжүүлсэн аж.
2026-05-06

2028 он гэхэд нүхэн жорлонг 50 хувиар бууруулахаар төлөвлөжээ 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төв, суурин газар, аймаг, нийслэлийн хөрсний бохирдол, нүхэн жорлон, түүнээс шалтгаалсан өвчлөл, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийн болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар мэдээлэл танилцуулав. 
2026-05-06

Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн этгээдийг бүх насаар хорих ял оноолоо

Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Б-д холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс гэмт этгээдэд бүх насаар нь хорих ял ногдуулж, хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгчээс 167 сая төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулахаар болов.
2026-05-06

Ирэх саруудад олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага байх нь

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ. Тухайлбал, VI сард агаарын температур нутгийн өмнөд хэсгээр, VII, VIII сард ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан байх нь. Хур тунадас VI сард баруун болон говиор, VII сард ихэнх нутгаар, VIII сард баруун болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага байх төлөвтэй.
2026-05-06

Манай оронд 340 орчим зүйлийн нүүдлийн шувуу бүртгэгдэв

Манай оронд нийт 500 гаруй зүйлийн шувуу бүртгэгдсэн байдаг. Тэгвэл үүний 340 орчим зүйл нь нүүдлийн шувуу болохыг Байгаль орчны судалгаа, шин­жилгээний төвөөс судалж тогтоожээ. Эдгээр шувуу нь хаврын улиралд буюу 2-6 дугаар сарын дунд үеэс дулаан орноос Монголд ирж, өндөглөн зусдаг байна. Улмаар намар 8-11 сард нутаг буцдаг ажээ.
2026-05-06

Он гарснаас хойш нийслэлд гал түймрийн 897 дуудлага бүртгэгджээ

Гал түймрийг шалтгаан, нөхцөлөөр нь ангилбал ил галаас үүдэлтэй гал түймэр дийлэнх хувийг эзэлж байгаа. Мөн  цахилгаан ашиглалт, яндангийн цоонолтоос шалтгаалсан тохиолдлууд бүртгэгдсэн. Гал түймрийн улмаас 9 хүн амь насаа алдсан байна.
2026-05-06